"АМЬД" үйл хөдлөлийн үзүүлбэр, Өмнөд Солонгос, Чэжү арал, Чэжүгийн Орчин Үеийн Урлагийн Музей 2010 он. ГЭРЭЛ ЗУРГИЙГ (c) А.БАЯРМАГНАЙ 2010. |
-эссэ-
Дэлхий дээр ШYРЭН АРАЛ гуравхан байдаг бөгөөд нэг нь Өмнөд Солонгосын Чэжү аралд буй. Шүр далайд ургадаг нэгэн төрлийн амьд ургамал. Дашрамд Монголчууд шүрийг цусны өвчин анагаах увидастай хэмээн шүтэж, амьд шүрийг үрж бага хэмжээний үртэс авч усанд хийн найруулан шившээд өвчтэй хүнд уулгахад ямар ч цусны өвчин төдхөн эдгэдэг домтой. Үүнийг хожим эмээгээсээ сонсож билээ.
Эргийн хэсэг тэр чигээрээ шүрнээс тогтсон тэр хэрээр ус нь ер бусын хөхөртөн цэнхэртэх туйлын цэнгэг учир агаарын цэврийн тухайд ярилтгvй. Онцгой дархлагдсан онгон ариун дагшин газар орон учир эндхийн эргээс шүр чулуу түүж авахыг хориглосон байдаг. Монгол Солонгос хамтарсан шилдэг уран бvтээлчид нийлсэн суурин хөтөлбөрт оролцох үеэр биднийг шүрэн аралруу аялалаар авч явсан бөгөөд хугацаа бага их л яаруу сандруу, зураг авах төдий хугацаа олгож, хэвтэж нэг зогсож нэг хөлөө жийн сууж нэг ер байж болох олон янзаар бүгд зургаа даруулж билээ. 12 дугаар сарын эхэн, миний өмсөж явсан бакиалан гуталны зүүн нь эрхий хурууны тэндээ ханзраад хотод бол чулуу шороо хамж, устай газар оймс байнга нойтон, үргэлж цавуугаар нааж тэр нь салсаар сүүлдээ наалдахаа больж ямар ч засвар авдаггүй болчихсон тул гутлынхаа ханзархайг тоохоо ч больсон үе.

Эрэг дээр бужигнаж бужигнаж унаандаа суух үед гутлын цоорхойгоор шүрнүүд нэвтэрч ороод зүүн гутлаар дүүрэн ШҮР. Миний сандарч балмагдаж айсан гэж, хүнд хэлж чадахгүй төдий өөрөөсөө ичиж, яах учраа олохгүй мэгдэж гайхан явсаар байрандаа очоод гутлаа тайлаад асгатал атга дүүрэн шүр байх нь тэр. Уутанд хийж тавиад маш их гэмшиж цоорхой гутлаа хараасаар буцахын өмнөх өдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн өдөр "АМЬД" /-ALIVE-/ хэмээх үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ Чэжү арлын ЛУС-ын эзэнд зориулсан болой. Бүтээл, үзүүлбэр дуусч бүрий харуй нөмөрч нар буух үес хэл хуур минь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болоод олддоггvй, тэр хавиар нэг орь дуу тавьж бөөн эрэл хайгуул болж харанхуйд яг л сохор хүн шиг газар тэмтчин мөлхөж, тийн хайсны эцэст монгол зураач найз охин хамт хайлцсаны эцэст олж өгсөнсөн. Бүгд хоолонд орохоор бөөндөө явцгааж харин би ганцаар харанхуйд баахан уйлж, уйлж тайвшраад, усанд орох үед биеэс урсах ногоон будаг хачин харь, арьсаа тайлж буй мэт санагдаж, хүчирхэг лусын дошгин авир, салхинд эрэг цохих давалгаа, түрлэгт сэтгэлээ чагнан номхон далайн эргийн үхэр хүрмэн чулуун дээр түнэр харанхуйн алсыг ширтэн зогсохдоо яагаад ч юм чигээрээ ус руу үсрээд орчихмоор санагдаж билээ.
Далайн оёорт Лусын орд бийд, мэлхийн тухай дэлхий даяар түгсэн үлгэрт vнэхээр итгэдэг болохоор Лусын хаан намайг өрөвдөө биз ээ ийн өөрийгөө тайвшруулаад сэтгэл жаал уужирсан.
/Солонгос, Чэжү арал 2010 он/
холбогдох зураг үзэх линк:
https://www.facebook.com/waitingodo/media_set?set=a.178885832135997.42574.100000437430710&type=3 https://www.facebook.com/waitingodo/media_set?set=a.178612442163336.42432.100000437430710&type=3