ДОКУМЕНТА 14
Эртний Гэрэгийн (Грек) сонгодог үе, барууны
иргэншил, ардчиллын бэлгэ тэмдэг болсон Акрополис [ ἄκρον- akron- өндөр цэг, πόλις – polis – хот ] -ын Паафэнон сүм нь НТӨ
447 – 432 онд (мэө V – IV зуун) Афин
хотод сүндэрлэжээ. Эл сүмийн загварын
дагуу хөндий төмрүүдийг холбон сүндэрлүүлсэн THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ байгууламж 15 метр өргөн,
30 метр урт, 12 метр өндөр бүхүй 20 мянга гаран номтойгоор 1983 оны долдугаар
сарын 9 өдөр Аргентиний Буэнос Аирэс хотоос анхны гараагаа эхэлсэн бөгөөд
одоогийн байдлаар 34 жил үргэлжлэн буй, бүтээгчийн авъяас ухааны нөр хөдөлмөр шингэсэн, оюун санааны өндөр түвшний бүтээл хэмээн урлаг судлаачдын дунд шуугиан дэгдээгээд буй, өдгөө 74 настай Аргентины яруу найрагч, зохиолч, бүтээлч Марта Минужин Германы Кассел хотноо Документа 14 –ийн үзэсгэлэн буухаас долоо хоногийн өмнө өөрийн биеэр хүрэлцэн ирж
бүтээлийнхээ төслийн багийнхантай хамтран албан ёсоор үзэсгэлэнгээ буулган, нүүдэллэх
дараагийн бэлтгэл ажилдаа хэдийн оржээ.
1976 – 1983 оны үеийн Аргентины арми, цэргийн
дарангуйллын уршгаас хориотой номын жагсаалтад орсон бүтээлүүдийг Марта сонгон
авч бүтээлдээ өлгөсөн бөгөөд жишээ болгон иш татаж дурдвал: Sigmund Freud, Karl Marx,
Jean-Paul Sartre, Adam Smith, Ernesto Sábato, Antonio Gramsci, G.W.F. Hegel,
Ernest Hemingway, Jorge Luis Borges, Marguerite Yourcenar, Michel Foucault, Salvat
Encyclopedia, The Little Prince by Antoine de Saint-Exupéry....
гэх мэт..
Аргентины номын
хороо, 35 гаруй хэвлэх үйлдвэр, эх орны нь ардчилагчид түүний бүтээлийг дэмжиж хамтран ажиллаж, хоёр өргөгч цамхагийн тусламжтай босгон, олон нийтэд зориулсан
төсөл 1983 оны 12 -р сарын 19 өдөр нээлт хийснээс яг долоо хоногийн дараа Аргентин
оронд Ардчилал дахин эргэж ирсэн юм. АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨГ эрхэмлэгч бүтээлчийн
сэдсэн эл нүсэр санаа дэлхийн бүхий л орны, өнцөг булан бүрээс улс үндэстэн, арьс
өнгө, нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүй ч ЗӨВХӨН “хэвлэн
нийтлэх эрхээ хасуулсан, хурц шүүмжлэлд өртсөн, хориотой” гэсэн тодотгол бүхий бүтээлүүдийг олонд зарлан тунхаглаж, нэгдэхийг уриалан
дуудаж, чөлөөтэйгөөр оролцуулж буй бөгөөд ДОКУМЕНТА 14 -ийн турш энэхүү зорилгоо амжилттай хэрэгжүүлж бататгасан билээ.
2017
оны есдүгээр сарын 7 –ны өдөр Документа 14
ийн номын оффисоос цахим шуудан иржээ.
Захидалд:
Dear donor, we found two copies of
a book in the donation box of the Parthenon of Book for documenta 14.
Unfortunately, we don’t know what would
be the title and author in latin script and we don’t know why and when it was
banned. Unfortunately,
we don’t have any person who knows the language of this book (Mongolian?), and
your email figured in the first page. If you could pass me
the relevant information in English, we could include the book – if valid –
into the artwork. Please
let me know, preferably until tonight!
Many thanks and kind
regards,
.................................................. (Энд хүний эрхийн үүднээс захидал илгээгчийн нэрийг зориуд нууцлав.)
______________________________
documenta
14
______________________________
....хэмээгээд доорх зургийг хавсаргаж илгээсэн
байв.
Би ч сандарч
тэвдсээр тэр дор нь англи хэл дээрх мэдээллүүдийг илгээв. Номын нэр, зохиогчийн нэр
бас бус....
хариу захидалд:
Dear Godo,
thank
you for your reply.
Have
your poems or books been banned in Mongolia or censored in
any other part of the world?
any other part of the world?
Thank
you.
.............................................. (Энд хүний эрхийн үүднээс захидал илгээгчийн нэрийг
зориуд нууцлав.)
______________________________
documenta
14
______________________________
/жич: надад илгээсэн дээрх цахим захидалуудыг та бүхэн өөрсдөө орчуулаад
уншаарай. (инээв)/
Яг
үнэнийг хэлэхэд надад хэлэх үг олдсонгүй. “Ардчилалын Бэлгэ Тэмдэг᠌” тодотголтой эл бүтээлд өлгөгдөх ном зөвхөн “ХОРИОТОЙ᠌” бүтээл байх ёстой.
Гэтэл би өөрийн бүтээлийн нийгэм дэх наад захын хэмжүүр, тодорхой хүрээнд ядаж
уншигчтай үгүйгээ ч мэдэхгүй. Тэгээд оройжин бодов оо, ингэхэд Монголд өдийд ХОРИОТОЙ
НОМ бий юу ? Хориотой бүтээл гэж юусан билээ ? Мэдээж соц нийгмийн үед
Монголд хориотой бүтээл бишгүй олон байсан биз, харин өнөөдөр ? хэвлэн нийтлэх ЭРХ
ЧӨЛӨӨ тэгэхээр өнөөдөр хаа хүрсэн болж таарав ? ер нь бүтээл туурвилд
шалгуур, хэмжүүр, шүүмжлүүр, цоллодог хүмүүс яг хэнсэн билээ ? энэ бүхнийг би
хэнээс асуух ёстой вэ ? надад хэн хариулах ёстой вэ ? та бидний нийгэмд өнөөдөр хавчин
гадуурхах үзэл байгаа бил үү ? гэх мэт үй түмэн элдвийн бөгөөд зайлшгүй
асуултууд ундарсаар байв. Өөрөөсөө асуусан асуултын хариуг олоогүй л сууна. Хэрэв
танд ХОРИОТОЙ ном бий бол Аргентины бүтээлч МАРТА Минужинтай холбогдож болно. Документа
14 есдүгээр сарын 17 өдөр албан ёсоор өндөрлөж буй, Марта Минужины THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ бүтээл төлөвлөгөөний дагуу дэлхийг
тойрох аян замдаа гарч буй хэмээн эцэст нь тэд нөхөрсөгөөр бас албан ёсоор мэдэгсэн
юм.
at documenta 14 Friedrichsplatz 18, THE PARTHENON OF BOOKS, donor box Kassel, Germany.
photo by android © 2017, Odgerel Odonchimed. edited by © 2017, Bayartsetseg Dashdondov.
Эл бичвэрийг © 2017, Д.Баярцэцэг. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг байдлаар хуулах, хэвлэн нийтлэх, өөр бүтээлд ашиглахыг хориглоно. |