Monday, 11 September 2017

3. ҮРГЭЛЖЛЭЛ БАРИМТ

ДОКУМЕНТА 14


Эртний Гэрэгийн (Грек) сонгодог үе, барууны иргэншил, ардчиллын бэлгэ тэмдэг болсон Акрополис [ ἄκρον- akron- өндөр цэг,  πόλις polis – хот ] -ын Паафэнон сүм нь НТӨ 447 – 432 онд (мэө V – IV зуун) Афин хотод сүндэрлэжээ.  Эл сүмийн загварын дагуу хөндий төмрүүдийг холбон сүндэрлүүлсэн THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ байгууламж 15 метр өргөн, 30 метр урт, 12 метр өндөр бүхүй 20 мянга гаран номтойгоор 1983 оны долдугаар сарын 9 өдөр Аргентиний Буэнос Аирэс хотоос анхны гараагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 34 жил үргэлжлэн буй, бүтээгчийн авъяас ухааны нөр хөдөлмөр шингэсэн, оюун санааны өндөр түвшний бүтээл хэмээн урлаг судлаачдын дунд шуугиан дэгдээгээд буй, өдгөө 74 настай Аргентины яруу найрагч, зохиолч, бүтээлч Марта Минужин Германы Кассел хотноо Документа 14 –ийн үзэсгэлэн буухаас долоо хоногийн өмнө өөрийн биеэр хүрэлцэн ирж бүтээлийнхээ төслийн багийнхантай хамтран албан ёсоор үзэсгэлэнгээ буулган, нүүдэллэх дараагийн бэлтгэл ажилдаа хэдийн оржээ
1976 – 1983 оны үеийн Аргентины арми, цэргийн дарангуйллын уршгаас хориотой номын жагсаалтад орсон бүтээлүүдийг Марта сонгон авч бүтээлдээ өлгөсөн бөгөөд жишээ болгон иш татаж дурдвал:  Sigmund Freud, Karl Marx, Jean-Paul Sartre, Adam Smith, Ernesto Sábato, Antonio Gramsci, G.W.F. Hegel, Ernest Hemingway, Jorge Luis Borges, Marguerite Yourcenar, Michel Foucault, Salvat Encyclopedia, The Little Prince by Antoine de Saint-Exupéry.... гэх мэт..
Аргентины номын хороо, 35 гаруй хэвлэх үйлдвэр, эх орны нь ардчилагчид түүний бүтээлийг дэмжиж хамтран ажиллаж, хоёр өргөгч цамхагийн тусламжтай босгон, олон нийтэд зориулсан төсөл 1983 оны 12 -р сарын 19 өдөр нээлт хийснээс яг долоо хоногийн дараа Аргентин оронд Ардчилал дахин эргэж ирсэн юм. АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨГ эрхэмлэгч бүтээлчийн сэдсэн эл нүсэр санаа дэлхийн бүхий л орны, өнцөг булан бүрээс улс үндэстэн, арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүй ч ЗӨВХӨН хэвлэн нийтлэх эрхээ хасуулсан, хурц шүүмжлэлд өртсөн, хориотой гэсэн тодотгол бүхий бүтээлүүдийг олонд зарлан тунхаглаж, нэгдэхийг уриалан дуудаж, чөлөөтэйгөөр оролцуулж буй бөгөөд ДОКУМЕНТА 14 -ийн турш энэхүү зорилгоо амжилттай хэрэгжүүлж бататгасан билээ. 
2017 оны есдүгээр сарын 7 –ны өдөр Документа 14 
ийн номын оффисоос цахим  шуудан иржээ. 
Захидалд:
          Dear donor, we found two copies of a book in the donation box of the                              Parthenon of Book for documenta 14.
Unfortunately, we don’t know what would be the title and author in latin script and we don’t know why and when it was banned. Unfortunately, we don’t have any person who knows the language of this book (Mongolian?), and your email figured in the first page. If you could pass me the relevant information in English, we could include the book – if valid – into the artwork. Please let me know, preferably until tonight!

          Many thanks and kind regards,
               
        
.................................................. 
(Энд хүний эрхийн үүднээс захидал илгээгчийн нэрийг              зориуд  нууцлав.)                                                                                                                                      
                ______________________________

                documenta 14


                Friedrichsplatz 18
                D-34117 Kassel
                +49 561 707 277 27

                Μετσόβου 25 / Metsovou 25
                GR-10682 Αθήνα / Athens

                books@documenta.de
                www.documenta14.de
          ______________________________

....хэмээгээд доорх зургийг хавсаргаж илгээсэн байв.


Би ч сандарч тэвдсээр тэр дор нь англи хэл дээрх мэдээллүүдийг илгээв. Номын нэр, зохиогчийн нэр бас бус....
хариу захидалд:

            Dear Godo,
thank you for your reply.
Have your poems or books been banned in Mongolia or censored in 
any other part of the world?
Thank you.
.............................................. (Энд хүний эрхийн үүднээс захидал илгээгчийн нэрийг зориуд             нууцлав.)
______________________________

                documenta 14


                Friedrichsplatz 18
                D-34117 Kassel
                +49 561 707 277 27

                Μετσόβου 25 / Metsovou 25
                GR-10682 Αθήνα / Athens

                books@documenta.de
                www.documenta14.de
          ______________________________

/жич: надад илгээсэн дээрх цахим захидалуудыг та бүхэн өөрсдөө орчуулаад уншаарай. (инээв)/

     Яг үнэнийг хэлэхэд надад хэлэх үг олдсонгүй. Ардчилалын Бэлгэ Тэмдэг тодотголтой эл бүтээлд өлгөгдөх ном зөвхөн ХОРИОТОЙ бүтээл байх ёстой. Гэтэл би өөрийн бүтээлийн нийгэм дэх наад захын хэмжүүр, тодорхой хүрээнд ядаж уншигчтай үгүйгээ ч мэдэхгүй. Тэгээд оройжин бодов оо, ингэхэд Монголд өдийд ХОРИОТОЙ НОМ бий юу ? Хориотой бүтээл гэж юусан билээ ? Мэдээж соц нийгмийн үед Монголд хориотой бүтээл бишгүй олон байсан биз, харин өнөөдөр ? хэвлэн нийтлэх ЭРХ ЧӨЛӨӨ тэгэхээр өнөөдөр хаа хүрсэн болж таарав ? ер нь бүтээл туурвилд шалгуур, хэмжүүр, шүүмжлүүр, цоллодог хүмүүс яг хэнсэн билээ ? энэ бүхнийг би хэнээс асуух ёстой вэ ? надад хэн хариулах ёстой вэ ? та бидний нийгэмд өнөөдөр хавчин гадуурхах үзэл байгаа бил үү ? гэх мэт үй түмэн элдвийн бөгөөд зайлшгүй асуултууд ундарсаар байв. Өөрөөсөө асуусан асуултын хариуг олоогүй л сууна. Хэрэв танд ХОРИОТОЙ ном бий бол Аргентины бүтээлч МАРТА Минужинтай холбогдож болно. Документа 14 есдүгээр сарын 17 өдөр албан ёсоор өндөрлөж буй, Марта Минужины THE PARTHENON OF BOOKS | НОМЫН СҮМ бүтээл төлөвлөгөөний дагуу дэлхийг тойрох аян замдаа гарч буй хэмээн эцэст нь тэд нөхөрсөгөөр бас албан ёсоор мэдэгсэн юм.
at documenta 14 Friedrichsplatz 18THE PARTHENON OF BOOKS, donor box Kassel, Germany. 
photo by android © 2017, Odgerel Odonchimed. edited by © 2017, Bayartsetseg Dashdondov.


Эл бичвэрийг © 2017, Д.Баярцэцэг. 
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан. 
Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг байдлаар хуулах, хэвлэн нийтлэх, өөр бүтээлд ашиглахыг хориглоно.
























2. ҮРГЭЛЖЛЭЛ ТҮҮХ

Aerial view. The Laurentian Library can be identified in the long row of windows above the cloister extending to the left of the picture. The taller structure with two rows of windows immediately to its right is the vestibule

Италийн Флоренц хотод байрших Лоорэнтийн Номын сангийн барилгын архитектур, дизайнераар Италийн суут барималч, зураач, архитекторч, яруу найрагч, инженер Микеланжело ди Лодовико Буонарроти Симони (III.1475-18.II.1564, Michelangelo di Lodovico Buonarroti Simoni ) бидний товчлон нэршиж заншсан Микеланжело абугай ажиллаж гүйцэтгэжээ. Эл номын сангийн сан хөмрөгт нийт 11,000 гаруй гар бичмэл бичвэр, 4,500 орчим эртний ховор хэвлэл бүхий номын цуглуулгаараа дэлхийд алдартай. Лоорэнтийн номын санг дурдах болсон шалтгаан тун энгийн.

Manuscript (1485), of Pausanias 'Description of Greece' at the Laurentian Library
      Гэрэг улсын аялагч, газар зүйч, зохиолч Παυσανίας/Pausanías/Посэниэс (нт.110-180 он) -ийн "Ἑλλάδος περιήγησις"/"Hellados Periegesis"/"Гэрэгийн тухай үгүүлэхүй" түүхэн сонгодог бүтээл нь утга зохиол болон орчин цагийн археологийн хувьд нэн чухаг мэдээлэл холбогч гүүр болох туурвил бөгөөд эл гар бичмэл өдгөө тус номын санд хадгалагдаж буй. Посэниэсийн "Гэрэгийн тухай үгүүлэхүй" бүтээлд тэмдэглэсэнээр хүн төрөлхтөний эртний дурсгалд зүй ёсоор бичигддэг Гэрэгийн уран барилгын сонгодог дэг, сүм Βάσσαι/Bassai/Бассай ('чулуун дундах жижиг хөндий᠋' хэмээсэн утга бүхүй Гэрэгийн баруун өмнөд эрэгт орших газрын нэр) Φιγάλεια/Phigaleiaигалеын архитектурч (мэө V зуун) Ἰκτῖνος/Iktinos/Иктинос, Καλλικράτης/Kallikratēs/Калликратэс, эл сүмийн барималчаар Φειδίας/Pheidias/Фэидйас нар хамтран ажиллаж нтө 447-432 оны үед Афин хотод Παρθενώνας/Parthenon/Пөөфэнон өргөө сүндэрлэсэн түүхийг бичиж үлдээжээ. 

Архитектурч 
Калликратэсын тухай сонирхолтой мэдээллийг Гэрэгийн сэтгэгч Плутарх тэмдэглэж үлдээсэн нь бий.

Харамсалтай нь 1687 оны есдүгээр сарын 26 өдөр эл түүхэн байгууламж дайны хөлд нэрвэгдэн сүйдсэнээр өдгөө хүрсэн хэдий ч өдрөөс өдөрт, бага багаар элж нурж, хорогдсоор буй !










Афины Паафэнон 1978 он | The Parthenon in Athens 1978









Thursday, 7 September 2017

ЭСГИЙ БҮТЭЭХҮЙ БИЧВЭР ТАЙЛАХУЙ | RECODE ESGII, DECODE SCRIPT

       


                Бүхий л мөн чанар тусгаар өөрийгөө илэрхийлж чадах авч оюуны биет биет бус өвүүд дэлхий дахинаа хөндүүр сэдэв хэвээр үлдэж монгол сөхөх санаа, эргэн харж хөндөх, хойч үед уламжлалаа өвлөх, судалгаа бүтээл дахин үргэлжлүүлж түгээхээс өмнөхийн цаад руу сэтгэлгээний урлагт хандуулан судлаачийн байр суурийг эзлэхийг эрмэлзэх мэт Батмөнхийн Мөнхцэцэг, Энхбаатарын Найдандорж нарын бүтээлд тусгалаа олжээ. Урлаг ямагт анхдагч шинэ байхын төлөө тэмүүлдэг.

 “RECODE ESGII, DECODE SCRIPT” бичвэрийг хэрхэн тайлбарлах, эх хэлнээ ямар утгаар хөрвүүлж буулгах вэ? энэ бол энгийн үзэгчийн хувьд нэн тэргүүнд асуух асуултуудын нэг. Хэлний задлан шинжилгээг [аналитик] мөрдлөг болгон позитивист [эргэлзээгүй, баттай, ноттой] гүн ухаанч байр суурьнаас эл үзэсгэлэнгийн нэрийн тухайд нэмж дэлгэрүүлж ярилцах нь зүй.

Үгийн өмнөх угтвар
RE - [дахин], DE - [дараах]  хэмээн төрөлх хэлнээ орчуулж, ойлгож буйг сэтгэлгээнд ойлголт тогтсон дэг загварт орж байна хэмээн үзээд цаашид үгийн утгыг өдөөн үүсгэгч эдгээр угтваруудыг бичгийн хэл, төсөөлөлд сэтгэлгээний хөгжлийн соёл, эрин цагийн урлагийн ертөнцөд гайхалтай олон салаа бодлууд руу түлхэгч, онч үгийн үндсэн утгыг боломжит үгсийн олон эшт хувилбараар гүн гүнзгий үргэлжилсэн эргэцүүлэлд хөтлөгч үүрэгтэй байна хэмээн дүгнэж болохуйц. Латин хэлнээ угтвар DE: [гарах] хэмээсэн утгатай бол англи хэлэнд угтвар DE: -аас4, холдох, өөрчлөгдөх, өсөх, өргөжих, урьдчилах, эсэргүүцэх мөн эсрэг утгыг агуулдаг. R+E=RE, D+E=DE нийлмэл эдгээр үсгүүд олон шинэ утга бүхүй томъёо үг үүсгэгч шидэт угтвар. Иймээс угтвар RE [РЭ] - ДАХИН, угтвар DE [ДӨ] - ДАРААХ хэмээн тодорхой ганц утгаар бодож ойлгох өрөөсгөл бүлгөө.

Энэ төрлийн дө- болон рэ- гоо зүйн түвшний сэдвийн хүрээнд урлагт тухайн агуулгыг гайхалтай шинээр эргэцүүлэх нөхцөл болдог.   Урлаг судлаач, урлагийн түүхч, шүүмжлэгч Рэчл Хайду

Харин одоо, яагаад ЭСГИЙ БҮТЭЭХҮЙ, БИЧВЭР ТАЙЛАХУЙ хэмээн хөрвүүлсэн бэ гэдгийг ахин эргэцүүлж, дахин шүүж, ахин тунгааж, дахин ярилцаж, ахин хэлэлцэх үлдлээ.



2017.VIII.25
Урлаг Судлаач, куратор
Дашдондовын Баярцэцэг


اربعین و سته میه

منکو تنکری کو چنداکورالغ اولوس ننگ تالوی نونک خان یرلغمز
این مثالیست بنزدیک پاپاء کلان فرستاده شد بداند و معلوم کند ما نبشت دو زفان ولایتهاء کرل کنکا ش کردست اوتک ایلی بندگی فرستاده از ایلچیان شما شنوده آمد و اگر سخن خویش برسید توکی پاپاء کلان با کرل لان جمله بنفس خویش بخدمت ما بیائید هر فرمان یاساء کی باشد آن وقت بشنوانیم.
دیگر گفتهاید کی مرا در شیلم درآی نیکو باشد خویشتن مرا دانا کردی اوتک فرستادی این اوتک ترا معلوم نکردیم دیگر سخن فرستادی «ولایتهای مجار و کرستان را جمله گرفتیت مرا عجب میآید ایشان را گناه چیست ما را بگوید» این سخن ترا هم معلوم نکردیم - فرمان خدای را چنگیز خان و قاآن هر ئو شنوانیدن را فرستاد - فرمان خدای را اعتماد نکردهاند هم چنان که سخون توایشان نیز دل کلان داشتهاند – گردن کشی کردهاند – رسولان ایلچیان ما را کشتند – آن ولایتها مردمان را خدای قدیم کوشت و نیست گردانید – جز از فرمان خدای کسی از قوت خویش چگونه کوشید چگونه گیرد – مگر تو همچنان میگوئی که من ترسایم خدای را میپرستم زاری میکنم مییابم – تو چه دانی که خدای که را میآمورزد، در حق که مرحمت میفرماید – تو چگونه دانی که همچنان سخن میگوئی - بقوت خدای آفتاب بر آمدن و تا فرو رفتن جمله ولایتها را ما را مسلم کرد است میداریم - جز از فرمان خدای کسی چگونه تواند کرد – اکنون شما بدل راستی بگوئید کی ایل شویم کوچ دهیم - تو بنفس خویش بر سر کرل لان همه جمله یک جای بخدمت و بندگی ما بیائید - ایلی شما را آنوقت معلوم کنیم و اگر فرمان خدای نگیرید و فرمان ما را دیگر کند شما را ما یاغی دانیم همچنان شما را معلوم میگردانیم و اگر دیگر کند آنرا ما میدانیم خدای داند - فی اواخر جمادی الاخر سنه اربعه
اربعین و سته میه

Ceiling | Адар


Portrait of Samuel Beckett 21x29.7 pencil on paper © 2008, D.Bayartsetseg .

Ceiling

On coming to the first sight is of white. Sometime after coming to the first sight is dull white. For some time after coming to the eyes continue to. When in the end they open they are met by this dull white. Consciousness eyes to of having come to. When in the end they open they are met by this dull white. Dim consciousness eyes bidden to of having come partly to. When in the end bidden they open they are met by this dull white.
Dim consciousness eyes unbidden to of having come partly to. When in the end unbidden they open they are met by this dull white. Further one cannot.

On.
No knowledge of where gone from. Nor of how. Nor of whom. None of whence come to. Partly to. Nor of how. Nor of whom. None of anything. Save dimly of having come to. Partly to. With dread of being again. Partly again. Somewhere again. Somehow again. Someone again. Dim dread born first of consciousness alone. Dim consiousness alone. Confirmed when in the end eyes unbidden open. To this dull white. By this dull white.
Further one cannot.

On.
Dim consciousness first alone. Of mind alone. Alone come to. Partly to. Then worse come of body too. At the sight of  this dull white of body too. Too come to. Partly to. When in the end the eyes unbidden open. To this dull white. Further one-

On.
Something of one come to. Somewhere to. Somehow to. First mind alone. Something of mind alone. Then worse come body too. Something of body too. When in the end the eyes unbidden open. To this dull white. Further-

On.
Dull with breath. Endless breath. Endless ending breath. Dread Darling sight.



© 1981, Samuel Bekket.
------------------------------

Адар

Анхлаад анзаарч харахад бол цагаан өнгөтэй аж. Анхлан харснаас жаахан сүүлд бол харин амьгүй мэт хувхай цагаан үзэгдэнэ. Тодорхой хугацааны туршид нүдний өмнө  ийм янзаар л үзэгдсээр байна. Эцэст нь тэдгээрийг нээгдхийн цагт  энэ л хувхай цагаан  өнгө угтан тосох болно. Ухамсрын нүд сэхээрэхүйг олж авахад зүглэнэ. Эцэстээ тэдгээр нь нээгдэхийн цагт энэ л хувхай цагаан өнгө угтан тосох болно. Ухамсрын бүүдгэр нүд бага багаар ч болхноо нээгдсэнээ цочмогхон анивчина. Эцэст нь учрыг нь ухааран олж үзэхийн цагт нь тэдгээр нүд энэ л хувхай цагаан өнгийг гэлмэгдэн үзэх болно.

Гэрэл.
Хаанаас гарч буй нь мэдэгдэхгүй. Хэрхэн бас хэний үүтгэсэн зүйл болох нь ч тодорхойгүй. Хаанаас ч гарч ирсэн бус. Хэсэг бусаг нь ч тэр. Хэрхэн бас хэн үүтгэсэн нь ч бүү мэд. Юу ч биш. Сэхээрч авснаа энэ л бүрхэг чигээр нь хадгал. Хэсэг бусгаар ч болов. Ахин төрөхүйн айдас хүйдэстэйгээр. Ахиад хэсэг бусгаар нь ч болхноо. Ахиад хаа нэгтээ. Ахиад яаж ийгээд. Ахиад хэн нэгэн. Цор ганцаараа гэдгээ анх удаа ухамсарлахуйн дотор төрсөн бүдэгхэн айдас. Ганцаардлын бүрхэгхэн ухамсар.

Гэрэл.
Эцэст нь нүдээ санаандгүй нээхэд л бүх зүйл батлагдав. Энэ л дүлий хөшүүн цагаан тийш. Энэ л дүлий хөшингө, цагаан өнгөөр дамжуулж. Цаашид, цаашлаад, чадахгүй нь ээ.

Гэрэл.
Бүдэгхэн ухамсар цор ганцаар. Орь ганцаардсан сэтгэлд автжээ. Орь ганцаараа сэхээрэхүй. Хэсэг бусгаар ч болхноо. Тэр цагт бие махбодиос мөн хамаг муу муу нь наашлан айсуй. Бие цогцосын энэ л дүлий хөшингө цагаан бүхнийг олж харахуйд. Мөн л сэхээрэхүй. Хэсэг бусгаар ч болохноо. Тэгээд эцэст нь нүдээ санаандгүй нээхийн цагт. Энэ л дүлий хөшингө хувхай цагаан өнгөтэй зүйл. Цаашид, цаашлаад хэн нэгэн.

Гэрэл.
Сэхээрэгч хүмүүний ямар нэгэн зүйл. Хаа нэгтээ. Яаж ийгээд. Анхны сэтгэгдэлд гав ганцаараа. Ганцаардмал сэтгэгдлийн ямар нэг тал. Тэр цагт нүгэл хилэнц ч мөн бие цогцосыг олно. Биежсэн бас нэг зүйл. Тэгээд, эцэст нь санаандгүй бүхнийг олж үзсэн нүд. Тэр хөшингө хувхай цагаан өнгөний зүг. Түүнээс цаашлаад...

Гэрэл.
Амьсгалдаа дөжирчээ. Эцэс төгсгөлгүй амьсгал. Төгсгөлгүй мөнхөд төгсч буй амьсгал. Ялдамхан хонгорын айдас нэвчсэн харц.



Бичвэрийг © 1981, Самуэл Бэккэт.
Хөрвүүлсэн © 2009, Гүн Аюурзана. 

Wednesday, 23 August 2017

“ЭСГИЙ БҮТЭЭХҮЙ, БИЧВЭР ТАЙЛАХУЙ”



УРИЛГА

Бүтээлч Батмөнхийн Мөнхцэцэг, Энхбаатарын Найдандорж нарын
орон зайн өрөг, эсгий баримал, дуу авиа, дүрс бичлэг, зураг, холимог барил,
гүн ухааны бичвэр бүхүй 
“ЭСГИЙ БҮТЭЭХҮЙ, БИЧВЭР ТАЙЛАХУЙ” | эрин үес ойллого | 
үзэсэгэлэнг олны хүртээлд толилуулахад бэлэн боллоо.

Эл үзэсгэлэнгийн гол агуулга: Монголчуудын өв соёл, биет болон биет бус өвүүд аажмаар мартагдан устаж, тийн алдагдаж буй байдал улс үндэстний төдийгүй бидний ирээдүйн өв соёлд гарз тохиож мэдэх нэгээхэн учиг шалтгаан энэ цаг үес, асуудлуудыг үргэлжлүүлэн хөндөх, дэвшүүлэн хэлэлцэх бүтээгчдийн зүгээс өв уламжлалаа өөрсдийн бүтээлд шингээх, сэргээх, өвлөх, хадгалах, түгээх, таниулах, дахин дуудах, нийгэмд дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага хэдийн буй болсныг өөр өөрсдийн зүгээс тус тус бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлж буй оюун санааны нэгдэл бөлгөө.

Бидний үзэсгэлэн 2017 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 2-ыг хүртэл
үргэлжлэх бөгөөд наймдугаар сарын 26 –ны 17:00 цагт МУЭХ галерйд нээгдэнэ.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.



Бүтээлч
Батмөнхийн Мөнхцэцэг
Энхбаатарын Найдандорж

2017 он.