120х240 МУУТУУ, БЭХ 2009 ОН.
ШИНЖЛЭХ
УХААНЫ АКАДЕМИ, ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ЭРДЭМТЭН, МОНГОЛ ХЭЛ, УРАН
ЗОХИОЛЫН ДОКТОР ПРОФФЕСОР ОНХОД ОВГИЙН Р.ОТГОНБААТАР АХТАЙ "ХАРААЦАЙН ДУУЛЬ" ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮТЭЭЛИЙН ӨМНӨ ЯРИЛЦАЖ БУЙ....
ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЗОЛОО, 976 АРТ ГАЛЕРЕЙ 2014 ОН.
ЮУН ТҮРҮҮН ЭЛ
БҮТЭЭЛИЙН ТАЛААР ТОВЧ ТАЙЛБАР ӨГӨХ НЬ ЗӨВ БОЛОВ УУ. УЧИР НЬ ҮЗЭСГЭЛЭН ГАРАХ
ХУГАЦААНД НИЛЭЭД ОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЯРИА
ӨГСӨН БОЛОВЧ ИХЭНХ НЬ БҮТЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ЭНДҮҮ ТАШАА МЭДЭЭЛСЭН /ЯЛАНГУЯА ГЭРЭГ СЭТГҮҮЛ N33/2014 СЭТГҮҮЛЧ Б.ЭГШИГЛЭНГИЙН БИЧСЭН “ЦАГ БОЛЖ НӨХЦӨЛ БҮРДЭХЭД” НИЙТЛЭЛИЙН ХЭСЭГ: ҮЙ ОЛОН ЗУРААСНААС БҮТСЭН УГ АЖЛЫГ ГОДО БАРЛАХ АРГААР ТУУРВИСАН ЮМ.
/ ИЙМИЙН ТУЛ ЗАЛРУУЛАХ
ҮҮДНЭЭС, ДАРААГИЙН МОД ҮЗЭСГЭЛЭНД ҮЗЭГЧИД ЗӨВ ОЙЛГОЛТТОЙ БАЙГААСАЙ ХЭМЭЭГЭЭД
ТОВЧ ӨГҮҮЛЬЕ.
ГАРААР ТАТСАН ЗУРААСЫГ
БАРЛАХ ГЭЖ БИЧИХ НЬ, ОЙЛГОХ НЬ МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ. БАРЛАХ ГЭДЭГ НЬ ХЭВЛЭЛИЙН
ҮНДСЭН АРГА БАРИЛ, СУДАР БИЧИГ ХЭВЛЭДЭГ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА ШҮҮ ДЭЭ, ХАРИН
ЗУРАХ ГЭДЭГ....ЗУРААСЫГ ТАТАХ ГЭДЭГ....
ЕР НЬ ТА ӨӨРӨӨ ЗУРААСЫГ ТАТАЖ ҮЗЭЭД
МЭДЭРЧ БАС БОЛНО ШҮҮ. УГТАА БИЧВЭРИЙН ЭНЭ Л ЭНДҮҮРЛЭЭС БОЛООД ЭЛ БҮТЭЭЛИЙГ МАШИНААР,
ГАР АРГААР ХЭВЛЭСЭН БОЛЖ ТААРАХ ГЭЭД БАЙНА АА ДАА, БҮР ХӨГЖИЛТЭЙ НЬ, НЭГ ХҮН: ЭНЭ ЧИНЬ ХУЛДААС ЮМ УУ? БИШ ЭЭ ОБОЙ, ХАНЫН ЦААС? Ч ГЭЖ БАЙХ ШИГ. ӨӨР НЭГ
ХҮН САМ ШИГ ӨРГӨН БИЙРЭЭР ТАТСАН ЗУРААС УУ Ч ГЭХ.... ҮГҮЙ, ЗА БАЙЗ ЯАЖ ТАЙЛБАРЛЪЯ
ДАА....
ГРАФИК ГЭДГИЙГ
МОНГОЛ ХЭЛНЭЭ УЛАМЖЛАЛТ БАР ЗУРАГ ХЭМЭЭН ХӨРВҮҮЛЭН ОЙЛГОЖ БАЙСАН Ч БАР ХЭМЭЭХ
НЬ БУРУУ ЮМ АА, УЧИР НЬ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ЦАГ ХУГАЦААНЫ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН
ХЭРЭЭР БАРЛААГҮЙ ДИЖИТАЛ БҮТЭЭЛҮҮД Ч ГРАФИКТ БАГТАЖ БУЙ УЧРААС ДҮРСЛЭХ УРЛАГИЙН
ҮНДСЭН ГОЛ АЖИЛЛАГАА БОЛОХ ЗУРААС БОЛОН ЗУРААСНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭДЭГ УТГААРАА
ЗУРААСАН ЗУРАГ ХЭМЭЭН НЭРИЙДЭЭД БАЙГАА БИЛЭЭ. ГЭХДЭЭ ЭНД ХОЁР ЯЛГАА БИЙ. ГАР
АЖИЛЛАГАА ТҮЛХҮҮ ОРСОН ТӨРЛИЙГ ЗУРААСАН ЗУРАГ, ТЕХНИК АШИГЛАЖ БҮТЭЭСЭН ТӨРЛИЙГ
НЬ ГРАФИК ГЭСЭН МАШ ЕРӨНХИЙ НЭРИЙН ДОР БҮРТГЭДЭГ. ЭНЭ Л НЭРШЛИЙН ҮҮДНЭЭС
МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ ТӨРӨЛ ТУС БҮРЭЭ ЭХ МОНГОЛ ХЭЛНЭЭ ЗӨВ
ОНОВЧТОЙ НЭРЛЭХ НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БУЙГ ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ ХЭН
БҮХЭН САЙН МЭДЭЖ БУЙ БИЗ ЭЭ.
ЕР НЬ БОЛ
ОДООГИЙН БАЙДЛААР МЭДЭГДЭЖ БУЙГААР ЗУРААС ГЭДГИЙГ МОНГОЛ ХЭЛНЭЭ ГОРОО ХЭМЭЭН
ХЭЛЦДЭГ. ГОРООЛОХ ГЭДЭГ НЬ ҮЙЛ ХӨДЛӨЛИЙН БҮТЦИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НЭРШИЛ ЮМ УУ
ДАА. ЖИШЭЭ НЬ САНСАР ОГТОРГУЙН ХЭМЖЭЭСТ СУУРЬ ОЙЛГОЛТТОЙ НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨРМӨЦ
СЭТГЭЛГЭЭНИЙ ГОР ЮМ УУ, УУЛЫГ ТОЙРОН АЛХАХЫГ АГУЛА ГОРООЛОХУ - УУЛ ТОЙРОХ, УУЛ
ТОЙРОН АЛХАЖ БУЙ ХҮНИЙГ ХЭЛЖ БУЙГ ОГТОРГУЙГААС ТӨСӨӨЛСӨН БАЙХ ЖИШЭЭТЭЙ.
БАРУУН МОНГОЛЧУУД
БУЮУ ХӨХ НУУРЫНХАН ЭРЭЭ ЭРЭЭЛЭХ ХЭМЭЭН ХЭЛЦДЭГ, ЭРЭЭ ГЭЖ ЗУРАГ, ЭРЭЭЛЭХ ГЭДЭГ
НЬ ЗУРАХ ХЭМЭЭХ ҮЙЛ ҮГ. ГОРОО ГОРООЛСОН ГЭЖ ХЭЛЖ БОЛНО Л ДОО, ....ТЭЭР ЖИЛ ХӨХ НУУРЫН
МОНГОЛЧУУДЫН ДУНД ХЭЭРИЙН ДАДЛАГААР
СУДАЛБАР ХИЙЖ ЯВАХ ҮЕД ТОХИОЛДСОН ЮМ, -ЭРЭЭ ЭРЭЭЛЖ СУУНУУ ТА? ХЭМЭЭХ ҮЕД /ЮУ
ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ОО, ДОТРОО ИХЭД БАЛМАГДАН НЭРЭЛХЭХ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛОВ УУ ЭРЭЭЛЭХ
ГЭЖ....? НЭРЭЛХЭЭД БАЙГАА ЮМ УУ? ГЭЖ БАЙНА ГЭХЭЭР ЮУ БИЛЭЭ.... ЗАЗА МЭДЭХГҮЙ./ ТОЛГОЙ
ДОХИХ Ч ХЭЦҮҮ СЭГСРЭХ Ч ХЭЦҮҮ БУШУУХАН БАЙРЛАЖ БАЙСАН АЙЛЫНХАА ЭГЧЭЭС ОЧООД,
БЭРГЭЭН ЭРЭЭ ЭРЭЭЛЭХ ГЭЖ ЮУГ ХЭЛЖ БАЙХУУ? ХЭМЭЭН АСУУТАЛ ИНЭЭД АЛДААД,
-АЛИЙ ҮРҮҮН ЮУ КИЙГЭЭ, ТЭР.... ЭНЭ ЭРЭЭ, ЭНЭ ЭРЭЭЛЭХ АЖИЛ МЭДЭЭ.... ГЭЭД ЗУРСАН ЗУРАГ РУУ ЗААГААД ХОЁУЛ УЧИРГҮЙ ИНЭЭЛДСЭНСЭН. ЯГ Л ҮҮН ЛУГАА ЮМ БОЛООД БАЙНА УУ ДАА МАНАЙ УРЛАГТ.
-АЛИЙ ҮРҮҮН ЮУ КИЙГЭЭ, ТЭР.... ЭНЭ ЭРЭЭ, ЭНЭ ЭРЭЭЛЭХ АЖИЛ МЭДЭЭ.... ГЭЭД ЗУРСАН ЗУРАГ РУУ ЗААГААД ХОЁУЛ УЧИРГҮЙ ИНЭЭЛДСЭНСЭН. ЯГ Л ҮҮН ЛУГАА ЮМ БОЛООД БАЙНА УУ ДАА МАНАЙ УРЛАГТ.
2009 ОНД УРЛАГИЙН
ТӨВ АКАДЕМИ ТӨГСДӨГ ЖИЛ ДИПЛОМЫН БҮТЭЭЛ БОЛОХ ГУРВАН ЦУВРАЛ “АДАР” ХЭМЭЭХ УЛАМЖЛАЛТ АРГААР ЗУРААСАН ЗУРАГ, ХЯТАДААР БОЛ БАЙ МИАО/ГОРООЛОХ/, ТОРГОН ХЭВЛЭЛ, ШИНЭ ТУРШИЦ ГАР ХЭВЛЭЛ+ТОРГОН ХЭВЛЭЛ ХЭМЭЭСЭН ЦУВРАЛ БҮТЭЭЛЭЭР ХАМГААЛСАН
ЮМ. ДУУСАШГҮЙ САНАГДАХ МУУТУУ ЦААСАН ДЭЭР ТАТСАН ЗУРААСАА ЯГ ТООЛВОЛ НИЙТ 19 ХОНОГ
ЗУРСАН. ӨДӨРТ ОЙРОЛЦООГООР ХАМГИЙН ДООД ТАЛ НЬ 12 ЦАГ ДЭЭД ХУГАЦАА НЬ 18 ЦАГ ЧАНХ
ЗОГСООГООРОО АЖИЛЛАЖ БАЙЖ ДУУСГАСАН. ЭНЭ ХҮНД ДАВААГ ТУУЛАН ГАРАХ ХҮРТЭЛ ЮУ ЭС
БОДОГДСОН ГЭХ ВЭЭ. ХӨЛ ЗААНЫ ХӨЛ ШИГ БОЛТОЛ ХӨӨЖ БАДАЙРАН ЯДРАХ, ШАНТРАХ,
ТУЙЛДАХ, УТГА ҮГҮЙГЭЭС УТГА ҮГҮЙ УТГАА АЛДСАН ЦАГ ХУГАЦААГ УМАРТАН БАЙЖ
БҮТЭЭСЭН. НЭГ Л БҮТЭЭЛ ШҮҮ ДЭЭ, ГЭТЭЛ ЦААНА НЬ ХОЁР Ч БҮТЭЭЛ ДУТУУ БАЙДАГ,
ДИПЛОМЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОХ ГЭЭД ЦАГ НЬ ТУЛЧИХААД БАЙДАГ.... УГ НЬ БОЛ УЛАМЖЛАЛТ
УРАН ЗУРГИЙН АНГИЙН МАСТЕР ХАМГААЛЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ, ГЭТЭЛ ЮУН ТОСОН ЗУРАГ
БАЙХАВ....
ХЯТАДДАА БҮТЭЭЛ НЬ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАГДДАГ, АЛДАРТАЙ ЗУРААЧ, МАНАЙД ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРДОГ ЛИЮ СИАО ДУН БАГШ ДИПЛОМ ХАМГААЛАЛТ ДЭЭР ЭЛ БҮТЭЭЛИЙГ НИЛЭЭН УДААН АЖИЖ ХАРЖ ЗОГСОЖ БАЙСНАА ГЭНЭТ НАМАЙГ ДУУДААД АСУУЖ БАЙНА:
-ЧИ ЭНИЙГ ЯАЖ
ЗУРСАН ЮМ БЭ?
/ЭНЭ БОДВОЛ
ШАЛГАЛТЫН АСУУЛТ БАЙХ ДАА, ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ОО ЯАЖ ЗУРСАН ГЭДЭГ НЬ? БИ БУРУУ
СОНСОЖ, БУРУУ ОЙЛГООГҮЙ БАЙГАА ДАА, ЗА БАЙЗ ЮУ БИЛЭЭ.... ЯАЖ ЗУРЛАА..../ БАНТАЖ МЭГДЭН САНДАРСАНДАА ШУУДХАН Л
-НННН.... БИЙРЭЭ
АВААД БЭХЭНД ДҮРЭЭД ЦААСАН ДЭЭР ЗУРААСАА ТАТСАН.
-ААН.
ИЙМ ЯРИА БОЛСОН.
ИЙМ Л ТҮҮХТЭЙ БҮТЭЭЛ.
ЗУРААС БОЛ
ЗУРААС, ЗУРААСЛАХ ГЭДЭГ ЦАГ ХУГАЦААНЫ ХҮЛЭЭЛТИЙГ ДАВЖ БУЙ ХҮЧ. ЭНЭ ХҮЧИЙГ
ЗҮГЭЭР Л ОЛОН ТООГООР ХЭВЛЭСЭН ОЛОН ТООНЫ ХУУЛБАР БАЙЛГАМААРГҮЙ БАЙНА.
БҮТЭЭЛИЙН СҮНСИЙГ БҮТЭЭЛЧ ӨӨРӨӨ Л ХАМГААЛДАГ ЮМ ШИВ ДЭЭ.
2014.12.25
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.
МОНГОЛ УЛС.
No comments:
Post a Comment