2015 ОНЫ ТАВДУГААР
САРЫН 7
ӨНӨӨДӨР МОД 1 ҮЗЭСГЭЛЭН АЛБАН ЁСООР ӨНДӨРЛӨЛӨӨ.
ҮЗЭСГЭЛЭНГ ИРЖ ҮЗСЭН ОРОЛЦСОН ДЭМЖСЭН БЯСАЛГАСАН БҮХ ҮЗЭГЧИДДЭЭ МАШ ИХ
БАЯРЛАЛАА. ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХАМТРАН АЖИЛЛАСАН ЛИЛИУМ ГАЛЕРЕЙН ХАМТ
ОЛОНД БОЛОН ЗАХИРАЛ БАДАМГАРАВ ЭГЧИД БОЛОН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМЫН САНАЛЫГ
АНХЛАН УЛАМЖИЛСАН Б.НОМИНТУЯА-Д ГҮНЭЭ ТАЛАРХАЖ БУЙГ МИНЬ ХҮЛЭЭН АВНА УУ.
ЭНЭ ҮЗЭСГЭЛЭН ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ ДУНШИЖ ОЛОН УДААГИЙН БҮТЭЛГҮЙТЛИЙН ҮРЭЭР ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛСОН БӨГӨӨД ЭНЭ ХУГАЦААНД ОЛОН САЙХАН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖИЙГ ҮЛДЭЭЖЭЭ, САЙНТАЙ МУУТАЙ САВ ДҮҮРДЭГ ХОРВОО ГЭДЭГ ХЭДИЙ Ч МУУ ЗҮЙЛСИЙГ ХИЙСГЭН ҮЛЭЭЖ АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ӨӨРТ ТАНИУЛСАН ОЛОН ХҮНИЙ ХИЧЭЭЛ ЗҮРХ СЭТГЭЛ ТУС ДЭМЭЭР БҮТСЭН УЧИР ҮНЭ ЦЭНТЭЙ. ҮЗЭСГЭЛЭНГИЙН СЭТГЭГДЭЛ БИЧИХ ДЭВТЭР ДЭЭР СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ҮЛДЭЭСЭН БҮХ ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЯРЛАЛАА, ТҮРҮҮХЭН БҮХИЙ Л АЖЛАА ДУУСГААД ДЭВТЭР ДЭЭРХ ҮГСИЙГ УНШИЖ СУУХДАА НҮДНИЙ НУЛИМС ЦИЙЛЭГНЭЖ СУУВ, ЗАРИМ ҮЕД ИНЭЭД ХҮРЭХ.... ГЭСНЭЭС ДАРАА ДАРААГИЙН ҮЗЭСГЭЛЭНД НЭР УСАА ОН САРАА ТОДОРХОЙ БИЧИЖ БАЙГААРАЙ. ОЛОН ХҮНИЙ ҮГС ДООРОО НЭР УС НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙСАН!
МОД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДУНДУУР ХЭД ХЭДЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД БҮТЭЭЛИЙН ТУХАЙ ӨӨРИЙН БҮТЭЛГҮЙТЛИЙН ТУХАЙ ХҮҮРНЭЛДЭН ОРГИЛУУН ДАРС ХУВААН УУЖ СУУСАН, БҮХНЭЭ ХАЯАД ҮЗЭСГЭЛЭНГ ЗОРИН ИРЖ ҮГИЙГ МИНЬ СОНСОЖ АСУУЛТУУД АСУУСАН ТАНИХГҮЙ ЭГЧ НАРТ БАС БАЯРЛАЛАА.
НЭГ СОНИРХОЛТОЙ ТҮҮХЭЭС ХУУЧЛАХАД: АНХ МОД ҮЗЭСГЭЛЭНГИЙН
ИД БҮТЭЛГҮЙТЛИЙН ДАРАА СЭТГЭЛЭЭР МАШ ИХ УНААД СУУЖ БАЙХ ҮЕД НЭГЭН ЗУРААЧ
ЭМЭГТЭЙ НАДАД МӨНГӨ ХАНДИВЛЪЯ ГЭХЭД БИ УЙЛСАН ШҮҮ. НАДАД МӨНГӨ БИШ СЭТГЭЛ
ХЭРЭГТЭЙ БАЙСААН. ТЭР ЭМЭГТЭЙГ БИ ХАНДВИЙН МӨНГӨӨРӨӨ ИРЖ ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭЭРЭЙ
ХЭМЭЭН УРЬСАН. ҮЗЭЖ АМЖСАН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
ДАРААХАН НЬ ӨӨР НЭГ ЭМЭГТЭЙ МИНИЙ НЭЭЛТЭД ЗОРИУЛААД
ОРГИЛУУН ДАРС ХАДГАЛЖ БУЙГАА ХЭЛСЭН. ЖИЛ ОРЧИМ ХОЙШЛООД НЭЭЛТИЙН ҮЕЭР ӨНӨӨХ
ДАРСАА Ч МАРТЧИХСАН ГҮЙЖ ЯВАХАД ҮЗЭСГЭЛЭНГ МИНЬ ИРЖ ҮЗЭЭД ГАРАХДАА БҮТЭН ТАВ ЗУРГААН
ШИЛ ЖИНХЭНЭ ФРАНЦ ИСГЭЛҮҮН ОРГИЛУУН ДАРС ҮЛДЭЭСЭН БАЙЖ БИЛЭЭ. НЭГИЙГ НЬ БИ
ЗОЧИДТОЙГОО ХУВААЖ УУГААД ҮЛДСЭНИЙГ НЬ ГАНЦААРАА УУЧИХСАН. НАМАЙГ ХЭДЭН ӨДӨР
СОГТУУ ЯВСАН ГЭЖ САНАНА. ЖИНХЭНЭ.... ОГТ МЭДЭХГҮЙ.... ОГТ ОНДОО.... ТЭС ӨӨР....
АЗ ЖАРГАЛ.... !!!!! ТЭР
ХЭДЭН ӨДӨР ГАНЦААРХНАА ШИЛ ШИЛЭЭР НЬ, ШИЛЭЭР НЬ БАРЬЖ БАЙГААД ОРГИЛУУН ДАРСЫГ
УУЖ СУУХДАА ЯМАРХУУ ЗҮЙЛСИЙГ БОДСОН ГЭЭ, ЧИ НАДАД ЛАВ ИТГЭХГҮЙ ДЭЭ, БИ ӨӨРИЙГӨӨ
ЖИНХЭНЭ ЗУРААЧ МӨН ГЭДЭГТЭЭ ИТГЭСЭН. ХАРИН ДАРАА НЬ УУСАН ЗҮЙЛ ГАРААД ЗУРААЧ
БИШ Ч ЮМ ШИГ БОЛООД ЭХЭЛСЭН ШҮҮ. ТЭНЭГ БАЙГАА БИЗ.
МОНЬД МИНЬ ДАРАА ХОЁУЛАА УУЛЗНА АА.
МОНЬД МИНЬ ДАРАА ХОЁУЛАА УУЛЗНА АА.
НАМАЙГ УУЖ СУУХДАА ХИЧНЭЭН ИХ УЙЛСАНЫГ МЭДЭХ ҮҮ.
НЭЭЛТИЙН ӨДӨР МАШ САЙХАН БАЙСААН, ЯРУУ НАЙРАГЧ МЯГМАР АХ
ШАЛ СОГТУУ ШУУД ХҮРЧ ИРЭЭД НАМАЙГ УРАН ЗУРАГ ШИГ ОХИН ГЭЖ ДУХАН ДЭЭР ҮНСЭЭД
ӨӨРИЙНХӨӨ ХҮЗҮҮНИЙХЭЭ ЭРХИЙГ МУЛТЛААД НАДАД ЗҮҮЖ ӨГСӨН. ЯГ МАРГААШНААС НЬ Л МИНИЙ
БҮХ АЖИЛ ГЭНЭТХЭН БҮТЭЭД ЭХЭЛСЭН. ЯРУУ НАЙРАГЧ МЯГМАР АХ ЗУРААЧДАД МАШ ИХ
ХАЙРТАЙ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРТАЙ УЧИР УРЛАНГИЙН ҮҮДЭНД БАЙНГА Л МАНААЧ ШИГ СУУЖ
БАЙДАГ БӨГӨӨД ДО.БОЛД АХТАЙ МӨНХИЙН Л СОГТУУ, ШҮЛГЭЭ УНШААД СУУЖ БАЙДАГ, НЭГ
ӨДӨР УРЛАНД ИРТЭЛ ГАДАА ҮҮДЭНД СУУЖ БАЙСНАА НАДАД: -МИНИЙ ОХИН УСЫГ ҮРГЭЛЖ
ХАЙРЛАЖ, ХАТАН ТУУЛЫНХАА УСЫГ УСАНД ОРОХДОО Ч АРИУН ГОЛЫН УС МИНЬ ХЭМЭЭН ШҮТЭЖ
ЗАЛБИРЧ БАЙ, УСНААС ГАРААД БИЕЭ БҮҮ АРЧ, ӨӨРТӨӨ ШИНГЭЭН ХАТААЖ БАЙ ХЭМЭЭН ИХ Л
УЧИРЛАНГУЙ ЗӨВЛӨСӨНСӨН, ӨӨРИЙНХ НЬ ЖИНХЭНЭ МЭРГЭЖИЛ УУЛ НЬ ЭМЧ ШҮҮ ДЭЭ. МЯГАА
АХЫНХАА ӨГСӨН ЭРХИЙГ БИ ӨДӨР БҮР ЗҮҮЖ БАЙГАА.
ЭНЭ ҮЗЭСГЭЛЭН АНХНААСАА ЭНЭ ОРЧЛОНГИЙН БҮХ ЭЭЖҮҮД
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛАГДСАН ЮМ Л ДАА, МЭДЭХГҮЙ ЭЭ, БИ СЭТГЭЛДЭЭ ТЭГЖ БОДОЖ,
ЗҮТГЭСЭЭР ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАСАН. ХАРИН ХЭНД Ч ХЭЛЭЭГҮЙ. ЭНЭ ҮЗЭСГЭЛЭНГИЙН
ӨМНӨХӨН СЭРҮҮН СҮМ ХЭМЭЭХ НОМ ГАРГАСАН БӨГӨӨД ДОТНЫ АНД НЭГЭН ЭГЧ МИНЬ НОМЫГ
ХЭВЛҮҮЛЭХЭД ИВЭЭН ТЭТГЭСЭН БӨГӨӨД НЭРИЙГ НЬ ДУРДАХААС ТАТГАЛЗСАН ЮМ, ЭГЧДЭЭ
БАЯРЛАЛАА, ЭНЭ НОМОО БИ ИЖИЙ ААВ ХОЁРТОО ЗОРИУЛСАН БӨГӨӨД ҮЗЭСГЭЛЭНГ БҮҮР
АНХНААС НЬ ХАМГИЙН ИХЭЭР ДЭМЖСЭН ХҮМҮҮС БОЛ МИНИЙ ЭЭЖ, ДҮҮ ХОЁР МИНЬ.
ЭЭЖ ЭЭ, ХОСОО БИ ТА ХОЁРТОО ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ. ХЯЗГААРГҮЙ ХАЙРАА
БҮТЭЭЛЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛЖ БУЙ ЮМ ШҮҮ. ЭМЭГТЭЙ ХҮН, ЭХ ХҮН МАНДТУГАЙ.
ААН ТИЙМ ГАЛЕРЕЙД ХЭДЭН ИЛ ЗАХИДАЛ НОМ ПЛАКАТ
БОРЛУУЛАХААР ТАВЬСАН БАЙСАН БӨГӨӨД ГАЛЕРЕЙН ЗҮГЭЭС ЯМАР Ч ТАТВАР АВААГҮЙ НЬ,
НАМАЙГ МАШ ТУУШТАЙ ДЭМЖСЭНД НЬ ӨӨРИЙН ЗҮГЭЭС ХЯЗГААРГҮЙ ИХЭЭР БАЯРЛАСАН ШҮҮ. ХУДАЛДАН
АВЧ ДЭМЖСЭН БҮХ ХҮМҮҮСТ ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ. ТЭР МӨНГӨӨР БИ ОЛОН САЙХАН
ҮЙЛСИЙГ БҮТЭЭСЭЭН.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД МОД ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ БҮР ХОЁР Ч
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ГЭДГИЙГ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА. УРЛАГ ҮЗЭГЧГҮЙГЭЭР УРЛАГ БИШ ЭЭ,
ХҮНИЙ СЭТГЭЛ ӨӨРӨӨ УРЛАГ. БҮГДЭЭРЭНД НЬ БАЯРЛАЖ ТАЛАРХСНАА ДАХИН ДАХИН ИЛЭРХИЙЛЬЕ,
ХАЙРТАЙ ШҮҮ.
ГОДО
2015.05.07
23:54
23:54
УЛААНБААТАР ХОТ
МОНГОЛ УЛС.
МОНГОЛ УЛС.
No comments:
Post a Comment