Friday, 12 December 2014

абсурд ба абсурд бус







Дотор ямар нэг хэсэг
Чулуужчих шиг
Чулуунаас эмтрэх шиг

Эсвэл

Дотор ямар нэг талст
Хэмгүй болох шиг
Хэмнэл алдах шиг

Эсвэл

Дотор ямар нэг далай
Манан болон хөөрөх шиг
Говь цөл болчих шиг

Бидний үнэн дүр
Энэ ч шиг.  

/Д.Баярцэцэг/



Сэтгүүлч Дэмбэрэлийн Оюунномин

Үзэгдэл 1

Түүнтэй уулзсан уулзалтыг А цэгээс Б цэг хүртэл хийсэн аялал гэе. Навчны тухай, навчны өнгөний тухай, салхины үнэрний тухай, салхи бол хөдөлгөөн болох тухай, нам гүмийн тухай хүүрнэсэн аялал. Яг тэр аялсан замаараа эргээд аялбал онц гойд зүйлгүй тийм ертөнц. Алдагдсан, мартагдсан цаг хугацаа руу өчнөөн баяртайгаар аялчихаад “одоо” цагт эргэн ирэхдээ хөндүүрлэсэн тийм мэдрэмж. Аялсан аялалаа нэхэн дурсахад яг тухайн цагт төрсөн сэтгэгдэл, дарамт, тайвшрал бодитоор, тэр цаг үеийнх шигээ мэдрэгдэх нь тийм их аз, бас тэр хэмжээгээрээ дарамт. Бид хүмүүсийг таньж мэдэх гэж адгадаг. Би ч гэсэн ялгаагүй ярилцаж буй, хамт аялсан хүнээ таньж мэдэхийг хүссэн. Энэ явцад түүний тухай бодсон бодлууд; үг, үйлдэл ч хувь хүний мөн чанарын тусгал биш, аз жаргалтай, хөгжилтэй харагдах байдлаар чухамдаа эмгэнэлтэй, гутранги, бүх юмсын өмнө хүчин мөхөстсөн жинхэнэ дүрээ нууж байдаг абсурд жүжгийн дүрүүдтэй тэр төсөөтэй, түүнийг таньж мэдэхийн тулд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг... Гэхдээ би түүнийг таньж мэдлээ гээд яах юм?! Түүний өөрийнх нь Тарковскийн тухай “Тийм гэх тэмдэггүй гүн эмзэг уг” хэмээн бичсэн тодотгол Тарковскийд биш Баярцэцэгт өөрт нь хамгийн оновчтой тохирох мэт. Бодит байдалтай тулгарснаар түүний тухай бодож олсон төсөөллөө нураан, дахин шинэ төсөөлөл бүтээн босгож өөрийгөө төөрөлдүүлэхгүй, зүгээр л түүний тухай юу ч бодохгүй, төсөөлөхгүй байсан нь дээр гэж тогтов. Тэр хэн ч биш. “Хэн ч биш” байх нь “Хэн нэгэн” байхаас хавьгүй дээр ч юм бил үү. А эсвэл Б, бүр Ц, цаашлаад Х-гийн мэддэг Баярцэцэг ч миний мэдэхээс огт өөр хүн нь мэдээж. Доорх ярилцлагыг уншсан уншигчийн төсөөлөх Баярцэцэг ч бас өөр нэг дүр... Юмыг таньж мэдэж дуусахгүйдээ ийн тэмдэглэж буй хэрэг биш, таньж мэдэх нь онцын ач холбогдолгүйд л тэр.

Үзэгдэл 2

Д.Баярцэцэг: “Улаанбаатарын гашуун утаа надад гунигтай өчигдөр шиг санагддаг” 

Д.О. Дүрслэх урлаг, зурах урлаг гэдэг чинийхээр зохиогчийн мэдрэмжийн тусгал уу, эсвэл тогтсон дэг жаягтай урлахуйн ухаан уу?


Д.Б. Зурах урлагийн талаар ярихын тулд зураасны тухай ярих хэрэгтэй болно. Зураасны тухай ярих гэхээр зурааслал гэх зүйл рүү орчихно. Зурааслалын тухай ярихаар цэгийн тухай ойлголтод хүрнэ. Ерөнхийдөө бүтээл гэдэг бол цэвэр орчин. Гадаад, дотоод аль нь ч байж болно.


Д.О. Зураг зурж байхдаа хөгжим сонсдог уу?


Д.Б. Янз бүр дээ. Нэг мэдэхэд миний хийж байгаа юмтай сонсож байгаа хөгжим зөрчилдөнө. Эсвэл би хийж байгаа юм руугаа гүн орох үед хөгжим илүүц чимээ авиа үүсгэх нь бий. Заримдаа нийлж аль алиных нь гүнд орохгүй, дунд нь зогсож байдаг.

Д.О. Бүтээлээ нэг өгүүлбэрээр тодорхойлбол?


Д.Б. Миний үй олон дүр.


Д.О. Өөрийнхөө энэ үй олон дүртэй нэг өрөөнд байх,    хамт орших нь төвөгтэй биш үү?


Д.Б. Зурагнууд хөглөрөөд, агуулах газар байхгүй болох үед шатаачихмаар болдог.


Д.О. Өнгөний тухай чиний ойлголт?


Д.Б. Өнгө уйлна, худлаа ярина, инээнэ, дуулна, хашгична, үсчинэ. Өнгө бол зан авир, араншин, үйл хөдлөл.


Д.О. Хамгийн их чимээтэй өнгө?


Д.Б. Улаан өнгө. Тэр чимээтэй гэхээсээ илүү хүчтэй өнгө.


Д.О. Өөрийгөө өнгөөр илэрхийл гэвэл?


Д.Б. Нэг хэсэг би ихэнхдээ хөх өнгө давамгайлсан бүтээлүүд хийж байсан. Өнгийг хүмүүс өмчилж, хувьчилж авах надад утгагүй санагдсан, огт таалагдаагүй. Тэгээд л би хар, цагаан өнгөөр уран бүтээлээ хийх болсон. Миний гүнийн гүн дэх өнгө бол хар, цагаан, саарал гэдгийг мэдсэн. Үүнийгээ мэдэхээс өмнө би зүгээр л өнгөн дунд төөрөлдөж явсан юм шиг. Би бол тунгалаг. Тунгалаг гэдэг нь харагддаггүй тийм өнгө. Магадгүй өнгө биш, гэхдээ өнгө. Нар өөд зовхио хагас аниад харахаар сормуусны үзүүрт дугуй дугуй дүрс үзэгддэг дээ. Сайн харвал тэр нь хувирдаг, солонго шиг олон өнгө давхцах хэрнээ тунгалаг.


Д.О. Үзэгч бүтээлээс чинь юу мэдэрч, олж харж байгаа нь 

хэр чухал вэ?


Д.Б. Мэдээж чухал. Үзэгч юу мэдэрч, харж байгааг мэдэх амархан бас энгийн. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр дээр юу бичсэнийг уншаад л мэдчихнэ. Ер нь тэгээд миний бүтээлийн тухай дэлгэж ярьдаг хүн цөөхөн. Монголд энэ тухай бичдэг, нийтэлдэг, урлаг судлал, жинхэнэ мэргэжлийн шүүмж одоогоор алга. Энэ утгаараа монголын урлаг эмх замбараагүй байдалд байна. Үе тэнгийн зураачид маань надад “Чи өөрийгөө олчихжээ” гэж хэлдэг. Тэр үед нь би өөрөөсөө зугтмаар болдог. Учир нь, энэ чинь яг л нуугдаж тоглохтой адилхан. Тоглоомын үед эрж байгаа хүүхэд нь эрэл хайгуул хийж, нуугдаж байгаа хүүхэд амархан олдчихвол урамгүй байдагтай л адил.


Д.О. Бүтээл туурвих сэдэл, санаагүй болох үе бий юу?


Д.Б. Тийм үе байхгүй. Харин ч санаа ихдээд хаягдах үе их. Өөрөөс минь олон янзын зүйл гарч байгаа нь сонирхолтой. Яг л зургийн цомог шиг. Яах вэ, хааяа залхуурах үе бий бий.


Д.О. Камю, Сартр, Бэккет, өөр бусдын бүтээлийг унших нь бидний оюун ухаанд тийм хэрэгцээтэй зүйл үү. Уншигч өөртөө тавьсан асуултынхаа хариуг л уншиж буй зүйлээсээ хайдаг. Хайгаад байгаа хариултаа өөрийнхөө дотор бясалгах нь хангалттай юм шиг...


Д.Б. Уншихгүй бол үхчих байх. Унших бол дадах явц. Ном уншсаны дараа сэтгэл зүрхэнд ирдэг мэдрэмж болгон хоорондоо адилгүй. Достоевскийн “Гэм зэм”-ийг анх уншихдаа бартаат зам дээр гүйж байгаа мэт багтарсан сэтгэл зүйгээр уншиж дуусгаж байсан “донтох” гэх юм уу удаа. Надад их тайван уншиж байгаа зохиолууд бий. Кафкагийн “Шүүх ажиллагаа” зохиолыг би ойролцоогоор хоёр жил уншиж байна. Тэр зохиолыг хэзээ уншиж дуусах бол гэхээс айж байна.


Д.О. Олонх хүн нийгмийг өөрийнх нь дотоод ертөнц рүү халдаж байна гэх. Харин чиний хувьд нийгэм гэж юу болох, энэ нь чамд дарамт өгч байгаа эсэх тухай?

Д.Б. Нийгмээс ирэх тайван бус байдлыг тухайн хувь хүн хэрхэн хүлээж авахаас л болно. Тайван, амар амгалан гэгч нь хүний сэтгэлд л байдаг. Түүнд ямар ч гадны нөлөө үгүй. Надад бол гайхаш тасрах үе л байдаг. Өөрийнхөө хаана байгааг мэдэхгүй байна гэдэг зөрчил үү? Би ер нь өөрийгөө хаана байна даа гэж их боддог. Гэхдээ энэ зөрчил гэхэд бас зөрчил биш. Хэрэв зөрчил байгаа бол тэр нь ухамсарт л байгаа. Нийгмийн зөрчлийг дарамт болгож хүлээж аваад л байвал зөрчилдөөд л байна. Тэр болгоныг дарамт гэж бодоод дарамтлуулаад яваад байх нь тэгэг л дээ. Юу зөрчил вэ, юу зөрчил биш вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оршуулъя гэвэл хэнийг ч дотроо оршуулж, нойрсуулж мөн амьдруулж бүтээж ч болно. Хэрэв би бодохыг хүсэх л юм бол миний дотор зохиол оршиж байж ч магад. Өөрийнхөө дотор руу живж гэхдээ ерөөсөө амь авраарай гэж орилохгүй. Өөрийгөө ахиад улам гүн рүү нь живүүлээд үзмээр байна. Дотоод сэтгэлдээ би жингүйднэ, хөвнө, ниснэ, заримдаа бүр өндрийн өндрөөс газарт унаж бяц үсэрнэ. Бодохгүй юм гэж алга, бодлоо дуусгаж байж л үхэх байх. Бүгд зэрэгцэн байгаа энэ орчинд сонголт хамгийн чухал зүйл. Гудамжинд хэн нэгнийг хүлээгээд сууж байхдаа тэнд хоёр хүн зодолдож байгааг, машины дуу чимээг сонсох уу, эсвэл салхины, навчны чимээг сонсох уу гэдэг хувь хүний сонголт. Гэхдээ анхнаасаа өгөгдсөн байсан зүйлийг хүн өөрөө ойлгох юм бол юунд шунаж юунд тэмүүлж байна гэдгээ ялгаж салгах юм бол юу ч хэцүү биш.

Д.О. Үхлийн тухай чиний ойлголт?


Д.Б. Эргээд л юуг амьдрал, юуг үхэл гэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Унтаж байгаа сэрүүн байгаа хоёроо ялгах. Яг одоо унтаж байна уу, үгүй юу гэдгийг хөндлөнгөөс л харж болдог. Бодит гээд хэлчихээр энэ их хийсвэр ойлголт, хийсвэр ойлголтын тухай ярихад зүүдээ санана гэсэн үг. Алийг нь зүүд, алийг нь амьдрал гэж ойлгох нь хүний сонголт. Ер нь зүүдэлсэн зүүд эргээд хожим амьдрал дээр давтагдах нь бий. Тэгэхээр зүүд бол давтамж, явц. Түүнтэй адил үхэл ганцхан биш. Байгаль дээрх олон үхэл, олон амьдрал өөрөө олон давтамж. Мартана гэдэг хамгийн сайн өшөө авалт гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Харин ч мартана гэдэг хамгийн том аз.  “Амаа хамхиж сурсан цагт хүн жинхнээсээ амьдарч эхэлдэг” гэсэн латин зүйр үг байдаг. Би энэ үгийг үргэлж боддог ч яг одоо чамтай яриад л сууж байна. Гэснээс... бид их сонин цаг үед амьдарч байгаа юм шиг. Харилцаа холбоо, мэдээлэлд тулгуурласан, романтик утгаа гээсэн үе. Заавал харилцахгүйгээр, зүгээр л хийсэн бүтээсэн зүйлийг зохиогчтой нь уулзахгүй, ярилцахгүй харж, ойлгож болно.


Д.О. Харилцаа холбоо хувьсаж байгаа ч гэсэн анхдагч утгаараа байсаар буй зүйлсүүд бий шүү дээ...


Д.Б. Хүн төрөлхтөн оршин байгаа цагт байж л байх сонгодог ойлголтууд бий. Гэхдээ тэр нь цаг үеэсээ шалтгаалаад илрэх хэлбэр нь өөр өөр. Амьдралд мөнхийн сэдэв, мөнхийн асуудлууд нэг их биш дээ. 


Д.О. Хүүхэд насны чинь хамгийн онцгой, сайхан дурсамж?


Д.Б. Аавтайгаа орой бүр од, сарыг дуранддаг байсан үе. Мөн өглөө бүр аав пянз тоглуулагчаар дуу тоглуулж нойрноос сэрээдэг байсан мөчүүд. Дууны чимээ шууд биш аажмаар, намуухнаар чихэнд хүрээд сэрнэ. Хэзээ ч намайг нэрээр дуудаж юм уу, эсвэл надад хүрч сэрээдэггүй байсан. Одоо бол сэрүүлгэнд цочин сэрж байна. Хөгжмөөр сэрэх тэр мэдрэмж л хамгийн сайхан дурсамж. Бас нэг удаа аавтай хамт хөдөө яваад, машины ачаан дээр зулсан эсгийн дээр дээшээ харж хэвтээд тэнгэрийн заадсыг шөнөжин ширтэж явсан. Тухайн үед тэнгэрийн заадас хөдлөөд байна л гэж бодож, гайхширч байсан болохоос машин явж байгаа тухай таг мартчихсан явсан. Тэнгэр л дээр хөдлөөд, эргээд байна гэж бодож байж ээ.


Д.О. Эмэгтэй хүн бүрийн дотор өөрийгөө үргэлж жаахан охин гэж боддог нэг дүр байдаг юм шиг. Харин чиний тэр охин чамд зовиур төрүүлж байна уу, эсвэл тэр анхнаасаа л байгаагүй юу?


Д.Б. Хүний, ялангуяа эмэгтэй хүний хамгийн том зөрчил. Би багадаа Брюс Лигийн тоглосон кинонд учиргүй дуртай байсан. Тухайн үед тулааны урлаг таалагддаг байснаас өөртөө нэг дүрэм тогтоосон юм. Тэр нь өдөр бүр дасгал хийгээд тоосго хагалж чадвал би эрэгтэй хүн болно, хэрэв чадахгүй бол эмэгтэй хүн болно гэсэн сонголт. Ингээд л кинон дээрээс харсан зүйлээ өдөр бүр сургуулилдаг болов. Гэвч би тэр тоосгыг хагалж чадахгүй гэдгээ удалгүй ухамсарлаж эхэлсэн. Тэгэхээр би эмэгтэй хүн. Тиймээс төөрөлдөх юм алга. Эмэгтэй хүн байна гэдэг эмэгтэй хүнийг “мэднэ” гэсэн үг. Заримдаа ямар ч хүйсний тухай бодохгүй үе бий. Нийгэм надаас эмэгтэй хүн байхыг шаардана. Тэр зөрчлөө дотроо хадгалаад, өөрийнхөө байгаагаар юманд хандахаар эсэргүү болно, ажилд тэнцэхгүй эргээд л эмээ өвөөгийн охин, жижигхэн дүүгийнхээ эгч болдог. Өөртөө хэл ам, гомдол тарихгүй өөрийнхөөрөө баймаар байна. Жишээ нь, энгийн зүйл дээр ярихад хумсны будаг арилчихлаа гэж янзлаад л, миний энэ тэр ингэчихлээ гээд байхыг хүсдэггүй. Байвал байгаад, болвол болоод, болохгүй бол тэр л биз. Ингэснээр өөрийнхөө аяыг дагаж буй юм. 


Д.О. Үргэлж л тохиодог ч шинэ юм шиг, анх удаа учирч байгаа юм шиг цочроодог зүйл бий юу?


Д.Б. Байгалийн онцгой үзэгдэл намайг үргэлж цочроодог.


Д.О. Хүний хамгийн хүчирхэг өгөгдөл, мөн чанар?


Д.Б. Бүхнийг яг байгаагаар нь, бодитойгоор хүлээн авч мэдэрч чаддаг бол хүчтэйн шинж байх. Хоёр туйлын хооронд оршин байх гэсэн санаа юм. Хараас цагаан, гэрлээс сүүдэрт шилжих тэр заагт юмс оршин байдгийг бүхлээр нь олж харах.


Д.О. Чи бүгдийг байгаагаар нь мэдэрч чадаж байна уу?


Д.Б. Шийдвэрт хүрч чадах, чадахгүй хоёрын дунд байгаа нь намайг эгдүүцүүлж, хэрчиж хаяна аа. Тархи зогсолтгүй ажиллаад, бодоод байна гэдэг зарим үед тэвчишгүй хүнд. “Амьдралд цөхрөхгүйгээр түүнийг хайрлаж болдоггүй” хэмээх  А.Камюгийн хэлсэн үг бий. Цөхрөл, гансрал, гуниг.... амьдралд байдаг бүхий л дуу хоолойг сонсож тэндээс ямар сэтгэгдэл төрж байгааг мэдрэхгүйгээр дуусгах амьдрал гэж үгүй. Хүн өөрийгөө уншихдаа хамгийн удаан байдаг ч юм уу. Нэг ёсондоо үхтлээ амьдарч байж уншиж дуусна.


Д.О. Баярцэцэг өөрийгөө бүтээж байна уу, эсвэл олох гэж эрэл хайгуул хийж байна уу?


Д.Б. Гээх гэж.

Sunday, 7 December 2014

Эрх чөлөөний тухай бодол хүүрнэл

“БУДДИЗМ БОЛ ШАШИН БОЛООД ХУВИРЧИХСАН ШАШИНГҮЙН ҮЗЭЛ.” А.КАМЮ

/Зохиолч Альбер Камю-д зориулав/

Бидэнд өгөгдсөн ухамсраас гадна бодлын гүнд хадгалагдан буй баримт сэтгэлийн орны үүдийг нээхийн төлөөнөө таарах түлхүүрийг хайсан явдал билээ. Сэтгэлийн орны түлхүүрийг ухаанаас урссан үгсээс ганцханыг шүүрч нээнэ гэдэг ердийн үзэгдэл төдий байсаар ирсэнд сэтгэл дундуур явсаар.... Харин иймэрхүү аахар шаахар зүйлсийн хүрээлэл дунд хавчигдсаар үхсэн эрхтэнийг сэрээх боломжоо хааснаараа түүнийг тодорхой ёс хууль дүрэмд байршуулах оролдлого хийсэн нь бид ТҮҮХ хэмээн том үсгээр бичиж, харин гуйвуулж устгасан хүмүүсийг мартчихсан явж. Энд дурдаж буй санааг магад хаа нэгтээ хэн нэгэн хэлсэн дэвшүүлсэн байж болох ч цаг үе цаг үеийн бодлоо хэлдэг л бол, бодол цаг үеийн болзолт нөхцлийн хэлдэг болгоныг хүлээн авах боломжгүй, тэгээд ч юунд яах гэж бичиг үсэг зохиосноо заримдаа умартчихсан явах юм. Яг одоо мэдэрч буйг нийтээрээ нэгэн зэрэг дуугаар: ЭНЭ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ, ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ, БИД ЗҮГЭЭР Л АМЬДАРМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ, БИДНИЙГ ТАЙВАН ОРХИОЧ! хэмээн түүхийн дуу хоолой баримттайгаа үлдээгүй гэж үү? Хүн төрөлхтөн хичнээн зуунаар хамтран амьдарч бие биенээ шүтэн сонирхож байсан нь илэрсээр л. Үүнийг бид ФАКТ буюу баримт, гэрч, нотолгоо хэмээдэг. ТҮҮХЭН БАРИМТ. 

-Зөн совин бол хүн бүхэнд байсаар ирсэн, зөн совингоор илэрдэг цагийн тухайд та ЮУ хэлж чадах вэ? 

-Хүний ертөнцөд, нийгэмд бүтээсэн ҮГ тусгал толь. 

-Өөрөө хэлбэрээс татгалзсан бус уу? 

-Уучлаарай. 

-“Хорвоогийн тоосыг хөдөлгөх жихүүн хожим авсанд хэвтэх бүр ч хүйтэн” Г.Иванов.  

-Хатуу үгс гашуун, гашуун бүхэн хор биш. 

-Зарим үед бодолд: хаанаас эхтэй энэ том ангалыг хичнээн үеэрээ дүүргэх ЁСТОЙ юм бэ гэж.... Гэж гэдэг нь энэ бүхэн энэ бүхэн гэдэг нь энэ бүх хардалт үзэн ядалт өс хонзон атаа жөтөө зовлон мунхрал /бас л үгс/ аль үеээс ХЭН хэнээс эхтэй – ЗҮҮД учиг амьдралд зангирсан сэтгэл вэ? 

-Үеийн үед илааршуулж, шархлуулж явдаг нэгэн байж магад. 

-Худал үгсийн чуулган нэгдээд ҮНЭН хэмээгдэх ахуйд ахуйн ЗОВЛОН буй. 

-Ахуйн зовлон гээч юу билээ? 

-Ахуй, амжиргаанд баригдсан:

УЛАМЖЛАЛ – ДАЙРАХ – ДОВТЛОХ – ЭРХШЭЭХ – ДАВАХ – ДАРАХ – ТУУЛАХ 

УЛАМЖЛАЛ – ДАЙРАХ – ДОВТЛОХ – ЭРХШЭЭХ – ДАВАХ – ДАРАХ – ТУУЛАХ
МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ ОЛОН МИНИЙ НИЙЛБЭР. Миний бид, бид гэж БИ. Нэг тоо нэг бие, ийм байна. 

-Мэддэг бүхэн ийм байсан юм бол хэрхэх гэж үүнийг хийсэн хэрэг вэ, харьцангуй асуулт л даа өөрөөр хэлбэл юун тулд БУРХАН-ХҮН хэмээн шүтсэн хэрэг вэ. 

-Уучлаарай эрхэм ээ, би таны төлөө амьдраагүйг та мэдэхээр барахгүй өөрөө хэний тулд ажиллаж амьдарч бyйгаа надаар бус сүнсээрээ хэлүүлж буйг мартаагүй л баймаар юм тийм үү?

-тийм.
-тэгээд?
-юу тэгээд гэж?
-ярь л даа тэд яагаад яриад байгааг?
-мэдэхгүй.
-амандаа орсон эс бөгөөс санаандаа орсноо эрээлж сараалж болно гэж бодоогүй байлгүй дээ.

-Нэг тийм эрх ч гэнэ үү ашиг ч гэнэ үү нийт ч гэнэ үү олон ч гэнэ үү хувь ч гэнэ үү тэнцүү ч гэнэ үү.... үгүй дээ, энэ бол бидний дэндүү хүлцэнгүйгээр үл барам ТЭВЧЭЭРТЭЙ байснаас л тэвчин байгаа СОРЬЦ-той оршихуй. СОНГОДОГ эрин. Өөрөөр бол зүгээр л СОНГОГДСОН СОНГОГДОХ шигшсэн АЛТ шиг тунарсан СОНГОМОЛ ОРШИХУЙ. Түүний сүүдэр ЦАГААН! 

-ЭРЭХ - ЯВАХ – ОЛОХ - ҮДЭХ.

-Хүлээгээрэй, авч одсон бүхнийг шүүж байгаа тунгалаг шүүлтүүр бий шүү дээ

-Сайн уу?
-сайн.
-Сайхан уу?
-сайхан.
-Алдаа, эгшиг үсгийн алдаа Ю төөрөгдөл.
-Асуулт магад тийм буй заа.
-Үлээх салхины хүчийг зөөлрүүлэх холбоо үгсийг олж ядах зуур үдийн нар цонхны цаанаас зөөлнөөр ээхэд энэ чинь ямар сайхан дулаахан.... 

-3үггүй бодлын нөмөрт сэтгэл амьсгалах агаар - хэсэгхээн чөлөө. Ийм болтлоо чихэлдээ гэж үү, үгүй биз дээ бол оптимистисизмээс тусгаарлагдах ӨӨР орон зай, эрх чөлөөнөөс алдуурсан өдрүүд. 

-Бүтээгдсэн ертөнц ЮУГ бүтээх гэсэн юм бол?

-НU HUN = ХҮ ХҮН Н н н ю ю ю нэмэх асан тэмдгийн тухай бодолдоо гүнзгий автсан ердийн тайлж болох ДҮР. Хичнээн хувь дүр, хэлбэрээр бүтээгдсэн дүрийн ДҮРИЙН тухай сударт тэмдэглэсэн, яг тэнд, нэр үсгийг бус дүрс тэмдэгтийг олж харах үед төрөх сэтгэгдлээ тоонд бус үгсэд хувирган шаналсан бус уу. Шаналсан сэтгэлийн угт шаналсаар буй дүр.

-ТЭМДЭГ ДЭВССЭН ЗУРАГТ ХУУДАС, ганцхан  инээмсэглэлийн төлөө хэдий хол замыг тууллаа.


2014.6.23
17:04

Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.


















Saturday, 29 November 2014

GODO CAPTURES THE FUNDAMENTAL DUALITY OF THE HUMAN EXPERIENCE








































THE UB POST
EDITION 128 (1376)

FRIDAY, NOVEMBER 14, 2014
PAGE 10 ARTS & CULTURE

GODO CAPTURES THE FUNDAMENTAL DUALITY 

OF THE HUMAN EXPERIENCE
By EMMA ELLIS

In her current 976 Art Gallery show, “The Legend of the Swallow” artist D.Bayartsetseg (known  as  Godo) employs the basic unit of art making – the line, the creation of positive and negative space – to pose fundamental questions about our perceptions.

    Godo’s pieces in ‘The Legend of the Swallow” are quite diverse, ranging from a large sheet of paper densely covered in finely inked lines to a suspended white deel (Mongolian traditional costume). But perhaps most striking is the large collection of small sparrow drawings, each in its own frame, arranged side by side in a long line that bends around the gallery space, their sequence suggesting that the swallows arcing across each piece somehow form a narrative.
   
    Godo’s work seems to occupy liminal spaces. Though she tries to make the lines that characterize most of her pieces as straight as possible, when making them, Godo focuses on her breath and heartbeat, and as such, they waver organically. “People always ask what element they are,” says Godo. “But I cannot say if they are wind or water.” A white deel suspended above the floor has a certain ghostly quality, but also has concrete cultural and temporal grounding as a traditional Mongolian garment.
   
   But perhaps most complex and resonant are the narrative-like swallow images. Written narrative, namely Oscar Wilde’s short story, “The Happy Prince” and the poem “A Requiem of the warrior Gilgudei” from Altan Tobchi, was Godo’s source material for this exhibition. Godo is an artist frequently inspired by written work, feeling in it the same energy she seeks to express in her own. In “The Legend of the Swallow,” this is borne out in the ambiguous multiplicity shared by these texts and Godo’s pieces.


    In both “The Happy Prince” and “A Requiem of the warrior Gilgudei” swallows are simultaneously connected with the earthly – death, of the swallow itself and of the body of Chinggis Khaan – and the unearthly, divine charity and the departure of the soul. Our emotional response depends on whether one views those moments that reinforce life’s ephemerality as triumphant or tragic. It is this duality, a fundamental duality of the human experience that Godo has captured in evoking the swallow’s image. As such, “The Legend of the Swallow” is not only a virtuoso experiment in the line, but also in the line between grief and remembrance. 

The exhibition will be open through November 16, at 976 Art Gallery.


Friday, 21 November 2014

Зураачийн залуугийн хөрөг

                                                                                                  Portrait of James Joyce, 12x18 inkpen on paper © D.Bayartsetseg 2012. 


                                                  
Жэймс Жойс "Зураачийн залуугийн хөрөг" номын нээлт

Монгол хэлнээ хөрвүүлсэн О.Чинбаяр 
Өдөр: 2014 оны 11 сарын 27
Цаг: 15:00 цаг
Байршил: Интерном төв салбар

Friday, 7 November 2014

Хараацайн Дууль - The Legend of Swallow



                                          17x17   inkpen, pencil, white pigment on ricepaper, © D.Bayartsetseg 2013.   




The Legend of Swallow
Graphic art solo exhibition
2014.XI.2-16
 

976 ART GALLERY
Ulaanbaatar, Mongolia
 


The poem found in the famous Mongolian historical book, Altan Tobchi, or Golden Chronicle of the mid 17th century. According to the author of Altan Tobchi, Gilgudei related this poem after
Chinghis Khaan’s death. 



ГИЛГҮДЭЙ БААТРЫН ХАРУУСАЛ ШҮЛЭГ



Халих харцгайн жигүүр болон одов та, Эзэн минь!

Хангинах тэрэгний тээш болон одов та, Эзэн минь!

Тоглох харцагын жигүүр болон одов та, Эзэн минь!

Тойрох тэрэгний тээш болон одов та, Эзэн минь!

Жиргэх шувууны жигүүр болон одов та, Эзэн минь!

Жиргирэх тэрэгний тээш болон одов та, Эзэн минь!



A REQUIEM OF THE WARRIOR GILGUDEI



You went as a wing of a flying hawk, oh my Lord!

You went as a load of a tinkling cart, oh my Lord!

You went as a wing of a frolicking martin, oh my Lord!

You went as a load of a circling cart, oh my Lord!
You went as a wing of a chirping bird, oh my Lord!
You went as a load of a squeaking cart, oh my Lord!




https://www.facebook.com/events/279742285559605/?ref=22

Tuesday, 22 July 2014

Түүхийг хадгалахуй

     
гэрэл зураг : Дашдондовын Баярцэцэг


Ардчилал өөрөө шудрага ёс биш бөгөөд нийгэмд тогтоосон шудрага ёсны төлөө чанд байр сууриа хамгаалахад л ардчилалын мөн чанар буй бөлгөө. Аливаа нийгэмд тогтсон дэг журам, жаяг хэмээгч үхширсэн хэвшмэл хуучирсан ойлголт хэллэгт тусгалаа олж шинэчлэл явагдах асар олон боломжинд саад тотгорыг цаг ямагт үүсгэн, сэтгэлгээнд тун хортойгоор нөлөөлж байдаг. Чөлөөтэй сэтгэх гэгч шуудаар үзэл бодлоо илэрхийлэх эрхэт эрх чөлөө бөгөөд дэлхий даяаршиж буй эринд өв соёлоо хадгалж үлдэх, ёс заншлаа хадгалан өвлүүлэх асуудлуудад торох зүйлгүй байх нь жинхэнэ утгаараа эрх чөлөөний дуулал болсон XXI-р зуун билээ. Үгсэн хуйвалдсан мэт хэл соёлоор гадуурхан түүхийг гуйвуулан худал таниулах гэдэг жишээ бүхүй гэмт хэрэг. 2013.III.30

  Суурин иргэншлийн үеийн үед хүсэн мөрөөдөж хэрэгжүүлсээр ирсэн соёл бол КАПИТАЛ. /энд капиталыг материаллаг талаас нь хэлж байна/ “Капитал” хэмээх зохиолыг бичсэн зохиогчийн гол санаа ч тухайн цаг үедээ өөрийн төвшнөөс л олж харсан өөрчлөлт байсан юм. Энэ ч утгаараа /шууд ба шууд бусаар/ агуу их хэмээгч цол болох шахсан Мао-гийн мөрөөдөлд гал нэмсэн Марксист үзэлд нэгэн үзэл санаа мэтээр ойлгогдсон болж таарав. Хүнд үйлдвэрлэлийн буюу хувьсгалын эрин цаг үед шилжсэнээр бүх асуудлууд орвонгоор эргэсэн барууны капиталистууд зүүний хөрөнгөтнүүдийг судлах замаар урвуулж нэгтгэж чадсанаар азийн орнуудад нөлөөлж, үүнийг хамгийн хойргоор хүлээн авсан ч хурдан гэгч нь хэрэгжүүлсэн улс бол Монгол. Энэ ухамсарт гарсан өөрчлөлт гэгдэх алхам бүрт голлох үүргийг нийгэмд эмэгтэйчүүд гүйцэтгэж ирсэн ба төгсгөлдөө ердөө л хормогч зүүсэн үйлчлэгч, ажилчин, албан хаагч, биеэ үнэлэгч өөрөөр зурагт хуудсуудаар дүүрэн тодхон харагдаж буй хүмүүс ямар ч боловсролтой эмэгтэйн нүдэнд жихүүдэс төрүүлэм, бие даан босохоос өөр арга үгүйдсэн байдалд хүргэснээр шинэ зуун эхийн эрхэт ёс, хүмүүжил, боловсрол, соёлд гаргасан амжилтуудыг тодотгон судлаагүйтэй шууд холбоотой. Тэгээд ч суурин иргэншил гэдэг дан ганц эцгийн эрхэт нийгэм бус тиймдээ ч иргэншлээс үүдэлтэй олон асуудлууд өөрөө өөрийгөө егүүтгэн шийтгэх, жинхэнэ утгаараа “ЯЛ” хэмээх үгэнд “АМЬДРАЛ” хувилсанд буй.

    Мао-гийн хүсэл бол ердөө л “хүн нэмбэл хүч нэмнэ”, “ажил хийвэл ам тостоно”, ажил амьдралтай золгоход голлох хүчин зүйлс нь хувийн өмч, тийм ч учраас төрөлтөд тэгтлээ анхаарлаа хандуулаагүй, зогсоо зайгүй ажиллах хөдөлмөрлөх тухай байсан, цаад утгаараа өөрийн хувийн орон зайг үгүй хийсэн мэт санагддаг. Энэ бол Мао-гийн хүсэл мөрөөдөл хаа сайгүй буйг олж харснаас бүхнийг нэг мөр төгсгөл болгохоор шийдсэнд байгаа юм. Үе үе ханз бичиж тайвшрал, бясалгалт баяслыг олж хүртдэг байсан түүний зорилго биелсэн ч тэрээр жинхэнэ ахуй хоосон гэдгийг хэт шүтсэн үзэлтэй хүн байсан нь илт. Гэсэн хэдий ч жинхэнэ мөрөөдөл нь байсан цорын ганц зүйл эх орон ч бус үндэс угсаа ч бус биелэгдэшгүйг олж харах байсныг л шинэ үеийнхэн нь ойлгосонгүй! Иймээс ч нүүрэндээ наасан багийг хуулахад хоосон гэдэг хичнээн бодит болохыг таних, энгийн үнэнийг шууд өгүүлснийг ойлгоогүй байсанд нийгэм тэр чигээрээ буруутай. /Энд Мао-г Маркс-тай харгалдуулсны учир эдгээр суут хүмүүс хэзээд жирийн хүмүүс гэдгээр надад ойлгогдох болно гэдгийг зориуд тодруулан тэмдэглэсү./


“ӨӨРИЙГӨӨ АЛДЧИХАВ, ТЭР ЧИНЬ Л ЖИНХЭНЭ ӨӨРИЙН БИ.” Эртний хэлц үг.


“БУРХАН ХЭЛЖ ЧАДАХАА Л ХЭЛСЭН ТҮҮНИЙГ СОНСОЖ БУЙ НЬ ӨӨРИЙН ЖИНХЭНЭ МӨН ЧАНАР, ЭНЭ БОЛ УРЛАГ.” 

Манант үүлсийг олж хараад бид ямар сайхан юм бэ хэмээн өөрийн эрхгүй санаа алддаг. 

    Xүн атал сүнс, агаар мэт тунгалаг гэрэлтсэн төсөөлөлдөө сэтгэл зүрхээрээ гэрэлтэн уншдаг эмэгтэйн хөрөг цээжинд нэвт үзэгдэн бодлоос хамааралтай зүүдний айлчлалыг тайлан уншиж, бид юу өгч өөрийн би-г хэрхэн илэрхийлдэг билээ гэдгээс хамаарч зан суртахуун, ёс зүй танигддаг ч энэ нь оргүй хоосны хэл шиг. Хэрхэн нарны сацраг цагаан зураасаар бичигдэн урласан мэт гэрэлтэн асах вэ. 

/Пс: Дашрамд бичигч бээр Маоист ч Марксист ч Буддист ч Акмэист ч Авилгалч ч бус буюу. /


2013.V.11 17:54
Улаанбаатар
МОНГОЛ УЛС