Шүүмжээс урьтаад судлан бичсү хэмээгээд тэртээх эрин зуунуудтай харьцуулахад юу өөрчлөгдөж юу үнэт зүйлс мэт хэвээр хадгалагдан үлдээ вэ ӨНӨӨДӨР?
Хүнд өөрөөс нь илүү зөвлөгч өөрөөс нь өөр шүүмжлэгч өөрөөс нь өөр үнэнч анд нөхөр за ер нь нялуунаас шулуун нь гэж өөрөөс өөр хэн ч байхгүй. (Итгэл Сэтгэл хаана байна вэ тэнд төмөр хүлгүүд Терминатортай)
“Цаасан шувуу” дуучин Оюунтүлхүүр дуулна.
Өвчинд шаналсан өнчин охин
-----------------------------------------------------------------------------------------à
Зуун мянган шувуу хийвэл ямарч зовлогоос ангижирч чадна
Оригами буюу цаасан шувуу
Нэг л хувилбар, нэг л санаа, нэг л дүр, нэг бол нэгийг үрждэг нь хэд байсан ч нэг л ноогдвор.
Үр дүн нь сэтгэл логикийн тэг. [энэ арай л шинжлэх ухаанч, догма хэлтэй болчихов уу]
Онолын ертөнцөөс тэнгэрээр нэг нисэлдэх шувуудтай хамт зөөлөн газардахад
Хүүхэд насанд хүргэж өгдөг
-----------------------------------------------------------------------------------------à
Ийм сайхан тийм сайхан бага насаа бид .... .....
Ийм сайхан хөгжиж буй ийм сайхан эх орны минь тийм сайхан зураачид тийм сайхан бүтээл бүтээчихээд байхад яаж бид (хүйтэн өвөл л ийм байдаг байх) чив чимээгүй сууж чадав аа!
Ерөөс урлаг гэдэг сайхныг мэдрэх мэдрэмж, хүн гэдэг утга учрын тухай эрэгцүүлэл, түүнээс үүдэлтэй эрж хайж олсон “БИ”-гийн төлөөх АМЬДРАЛ-. Бид тайван замаар (сэтгэлээр гэсэн үг шүү дээ) тэмцэгч байж үзлээ. Өөрөөр хэлбэл оюун санаандаа зогсолтгүй эрэл хайгуул хийн хөврөх бодлуудаа тэмтэрчихээд эргээд л хүрэх тэр л цэг. Ай даа тэр л цэг дээрээ зогсолтгүй ажиллах оюун ухаан, зогсолтгүй цохилох зүрх, зогсолтгүй урсах ЦАГ- УХАМСАР. Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог ажээ. Цэгт хүрээд түр зогсох цаг... [АНХААР]
Урлаг өөрөө ухамсараас гадна сэтгэл зүрхний оролцоог шаарддаг нэг том толгойлогч салбарын хувьд ямар ч нийгэм цаг үед байсан урлаг цаг үедээ нөлөөлж (үе бүхэн өөрийн хэлээр дамжуулж хэлье гэснээ л хэлдэг) йим л эрх чөлөөт НИЙГЭМ-[түр азна! бид урлагийн тухай ярьж байгааг бүү март]-д толгойтой бүхэн тоо бодож, амтай болгон ярьж, тоолвол хэдэн? үзэсгэлэнгийн танхим түүний бүтээлийг дэлгэн үзүүлж тодорхой тоотой ард түмэнгүүд хүртэн таашааж…
Бидний өчүүхэн нийгэмд гадагш чиглэх ХҮЧ хэрэгтэй хэмээн дүгнээд [хэн дүгнэснийг бурхан тэнгэр л мэдэх байх өөрөө юу эс андах вэ] улсын хил үүд хаалгаа нээсэн нь зураач барималч М.Эрдэнэбаярын ертөнцийг дэлхий таньж эхэлсэн цаг саяхан (бүр өчигдөрхөн гэж хэлж болно цаашлаад одоо энэ цаг үед л дээ). Мөнхийн дуулал мөнхийн зогсоол (одоогийн байдлаар) мөнхийн цаг.
МОРЬД
МорьI-Iы тухай мэдэхгүй монгол хүн үгүйтэй адил зураач барималч М.Эрдэнэбаярыг мэдэхгүй танихгүй монгол ХҮН гэж үгүй. [байгаа бол өөрийгөө хүн БИШ гэж тооцож болно] Цаазын хуульгүй манай улсад сайн дураар цаазын тавцанд толгойгоо тавьчихаад тууж яваа хэдэн судлаач нөхдийг эс тооцоод шүү!
Хүн хүний харах өнцөг өөр өөр байдгийн адил мориор занималдсан нөхдүүдийн хувьд ч дүрслэх илэрхийлэх хэлбэр бас өөр өө. Өөр болохоор нь, Чухамдаа л өөр болохоор нь танд бид зүрхлэн доорх гурван дүгнэлт шинжилгээг хийв.
Дүгнэлт 1.
Метафор морьд үзэгдэл-I үүгээр өндөрлөв буюу –Үргэлжлэл- дараагийн дугаарт.
Дүгнэлт 2.
Метафизик үзэгдэл-I шинэ үе уламжлалаас татгалзаж –Уламжлал-тай нэгдэж байна буюу шүтэх үзэл нэгэнт үгүй болжээ.
Дүгнэлт 3.
Бид мэтийн судлаачдаар заалгахгүй бөгөөд –Одоо- хэнээс ч хараат бус та чөлөөтэй!
Хүндэтгэсэн Д.Баярцэцэг
2012 он
11дүгээр сарын 15өдөр
Улаанбаатар хот.
No comments:
Post a Comment