Monday, 11 May 2015

АНХААРУУЛГА

/МЭДЭГДЭЛ/
МИНИЙ БИЕ ӨӨРИЙН САН ХӨМРӨГӨӨС ОЛОН ТООНЫ БҮТЭЭЛҮҮДЭЭ АЛДСАН БӨГӨӨД ҮҮНД ГРАФИКИЙН 29 ШИРХЭГ, УРАН ЗУРГИЙН 10 ОРЧИМ БҮТЭЭЛҮҮДЭЭ АЛДАЖ ЭРЭЛ МУХАРДААД ХЭНД ХААНА ХЭРХЭН ХАНДАХАА МЭДЭХГҮЙ ОЛОН ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА. ТУХАЙН ҮЕД  ХУУЛЬЧ БОЛОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ХАНДСАН БОЛОВЧ ТОДОРХОЙ ТОЙМТОЙ ХАРИУ АВААГҮЙ, ХЭСЭГ ХУГАЦААНД ЭРЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙСЭН Ч ОЛИГТОЙ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ ЭЭ.

ЖИШЭЭ №1
2010 ОНД ХЯТАД УЛСЫН ЧАН ЧУНЬ ХОТЫН ЗАХИРГААНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХОЁРДУГААР ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛООС НИЙТ 150 ГАРУЙ БҮТЭЭЛ
/Монголоос анх удаа өдий хэмжээний бүтээл гадны үзэсгэлэнд оролцсон болно./ ОРОЛЦСОН БӨГӨӨД МИНИЙ ЗҮГЭЭС УРАН ЗУРГИЙН ТӨРЛӨӨР 11-12 ШИРХЭГ БҮТЭЭЛ ИЛГЭЭСНЭЭС 6 ШИРХЭГ БҮТЭЭЛ МӨН ЭЛ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИХЭНХ БҮТЭЭЛҮҮД ОДООГ БОЛТОЛ ЭХ ОРОНДОО, ЭЗЭНДЭЭ ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ Л БАЙНА. ТУХАЙН ҮЕД САЙД /УИХ ДАРГА Ч БИЛ ҮҮ/ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ГУАЙ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАДАР ТУСЛАХ ГЭГДЭХ 50 ОРЧИМ ХҮНИЙ БҮРЭЛДХҮҮНТЭЙГЭЭР ЧАН ЧУНЬ ХОТОД БОЛСОН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ҮЕЭР БИДНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ӨӨРИЙН БИЕЭР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ИРЖ ҮЗЭЖ СОНИРХСОН БОЛНО.
ХОЛБОГДОХ ГЭРЭЛТ ЗУРАГ, БАРИМТ БИЙ!

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТУХАЙН ҮЕД, УРАН БҮТЭЭЛЧИД БҮТЭЭЛЭЭ БУЦААН АВАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮСЭЛТ САНАЛ ГОМДЛЫГ ИЛГЭЭСЭН БОЛОВЧ ЭНЭ ТАЛААРХ АСУУДЛЫГ УЛТАЙ АВЧ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ БӨГӨӨД ӨДИЙГ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛСААР. ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ. МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАРТ, АЛБАН ЁСООР ЧАН ЧУНЬ ХОТЫН ЗАХИРГААНД ХАНДАХ, ЭЛ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛҮҮЛЖ ӨГӨХИЙГ ШААРДАХ, ЗАХИРАН ТУШААХ ЭРХТЭЙ. ӨНГӨРСӨН ЖИЛ ЧАН ЧУНЬ ХОТЫН ЗАХИРАГЧ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ МОНГОЛД АЙЛЧЛАХ ҮЕЭР МИНИЙ БИЕ УУЛЗАЖ ЭЛ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭХЭД
“-БИД МЭДЭХГҮЙ ЭЭ, ТУХАЙН ҮЕД БИ ХОТЫН ДАРГА БАЙГААГҮЙ, ЭНЭ АСУУДЛЫГ ДУУЛСАН, ГЭВЧ ЭНЭ БОЛ МАНАЙ УЛС ТАНАЙ УЛС ХООРОНДЫН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТЫН ҮР ДҮНД ШИЙДЭХ АСУУДАЛ ЮМ.” ХЭМЭЭН ИХ Л ЭЕЛДЭГ ХАРИУ ӨГЧ МИНИЙ АМ ТАГЛАГДСАН. ГОЛ НЬ ТЭДГЭЭР БҮТЭЭЛҮҮД ДУНД МИНИЙ МАСТЕРЫН ЗЭРГИЙН ДИПЛОМНЫ БҮТЭЭЛ МӨН ХЭД ХЭДЭН ШИНЭ БҮТЭЭЛ БОЛОН ОЮУТАН ЦАГИЙН АЖЛУУД БУЙ.

ЖИШЭЭ №2
20 ШИРХЭГ ГРАФИКИЙН БҮТЭЭЛ.
МИНИЙ БИЕ 2009 ОНД БҮТЭЭСЭН, ОГТ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦООГҮЙ, ЦОО ШИНЭ БҮТЭЭЛҮҮДЭЭ НЭГЭН НАЙЗЫН ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР, ТҮҮНЧЛЭН МИНИЙ ЗҮГЭЭС НАЙЗДАА ИТГЭХ ИТГЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БОЛОВЧ ОДООГ ХҮРТЭЛ ЭРГЭЭЖ АВЧ ЧАДААГҮЙ, БҮТЭЭЛҮҮД ОЛДООГҮЙ Л БАЙНА.

ЖИШЭЭ №3

9 ШИРХЭГ ЖААЗТАЙ ГРАФИКИЙН БҮТЭЭЛ
2010 ОНД БҮТЭЭСЭН БҮТЭЭЛҮҮДЭЭ МӨН Л НЭГЭН НАЙЗЫН ЗӨВЛӨСНИЙ ДАГУУ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД БАЙРЛАЖ БАЙСАН НЭГЭН  .... .... ГЭХ КОФЕ ШОПД ТҮР ХУГАЦААГААР БАЙРЛУУЛАН ДЭЛГЭСЭН БОЛОВЧ ЖИЛИЙН ДАРАА УГ ГАЗАР ТАТАН БУУГДАЖ
/НҮҮСЭН Ч ЮМ УУ БҮҮ МЭД/ ОР СУРАГГҮЙ БОЛСОН.  

ЖИШЭЭ №4

2005 ОНД БАКЛАВРЫН ДИПЛОМ БОЛОХ
МОРИН ХУУРЫН ДОМОГ БҮТЭЭЛЭЭ ХУВИЙН УРЛАН БАЙХГҮЙН УЛМААС НЭГЭН МОНГОЛ ЗУРААЧИЙН УРЛАНД ТҮР ОРХИОД ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭЭД АВАХ ГЭТЭЛ БАЙХГҮЙ ГЭХ, ОДООГ ХҮРТЭЛ ОЛДООГҮЙ Л БАЙНА. ХҮЛЭЭН АВЧ ХАДГАЛСАН ЗУРААЧ НЬ МЭДЭХГҮЙ ГЭСЭЭР....

ЖИШЭЭ №5
                                           /ЗУРАГ 1, УЛААН ГЭР АРТ ГАЛЕРЕЙ-АЛДАГДСАН ГУРВАН БҮТЭЭЛ/

2009 ОНД УЛААН ГЭР ГАЛЕРЕЙ
ХУУЧИН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД БАЙРЛАЖ БАЙХ ҮЕ, ГУРВАН БҮТЭЭЛЭЭ УЛААН ГЭР АРТ ГАЛЕРЕЙД БОРЛУУЛАХААР ӨГӨӨД ТУХАЙН ҮЕД УЛААН ГЭР ГАЛЕРЕЙД АЖИЛЛАЖ БАЙСАН, ХҮЛЭЭН АВСАН .... .... ГЭХ ЭМЭГТЭЙ АЖИЛТАН АЖЛААСАА ГАРЧ, ЭРГЭЭД СУРАГЛАХАД ӨНӨӨХ Л
БИД МЭДЭХГҮЙ ХЭМЭЭСЭН ХАРИУЛТ ӨГЧ СУРАГ АЛДАРСАН БОЛНО.   /ЗУРАГ 1, АЛДАГДСАН ГУРВАН БҮТЭЭЛ/


      ЭНЭ МЭТ УДАА ДАРАА ӨӨРИЙН БҮТЭЭСЭН ОЛОН ОЛОН БҮТЭЭЛҮҮДЭЭ АЛДСАНЫ УЧИР МОНГОЛ УЛСАД УРЛАГИЙН БҮТЭЭЛ ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ОЮУНЫ ӨМЧИЙН ХУУЛЬ, ХИЛИЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАХ ХҮСЭЛТИЙГ УЛАМЖЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ТУЛ НАДТАЙ АДИЛХАН АСУУДАЛТАЙ БАЙГАА УРАН БҮТЭЭЛЧИД НЭГДЭЖ БОЛНО.

ЖИЧ: МОНГОЛД УРЛАГ, УРЛАГИЙН БҮТЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ, ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ХУУЛЬ, ХҮНИЙ ЭРХИЙН ХУУЛЬ ЯМАР ДООГУУР ТӨВШИНД БАЙГААГ ГЭРЧИЛЖ БУЙ БУС УУ.

ЦААШИД МОНГОЛЫН УРЛАГТ, ЕР НИЙТ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨН АВЧ ХЭЛЭЛЦЭХ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ОЮУН САНААНЫ ЭРХИЙН ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛХЭЭ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ, УРАН БҮТЭЭЛЧИЙН АЛБАН ЁСНЫ БҮРЭН ЭРХТЭЙГЭЭР МЭДЭГДЭЖ БАЙНА.

ТОДРУУЛГА:: САЙХАН СЭТГЭЛИЙН УГААС ЧИН ҮНЭНЧЭЭР ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ХУУЛЬЧ ӨМГӨӨЛӨГЧ, ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ХУВЬ ХҮН АЛБАН БАЙГУУЛАГАТАЙ ХОЛБОО ТОГТООНО.

ЭНЭ БОЛ ДАН ГАНЦ МИНИЙ АСУУДАЛ БУС УЛС ҮНДЭСТНИЙ, БИДНИЙ ЗАЙЛШГҮЙ ХЭЛЭЛЦЭХ, ШИЙДЭХ ЁСТОЙ АСУУДАЛ ХЭМЭЭН САНАЖ ЭНЭХҮҮ МЭДЭГДЛИЙГ ӨӨРИЙН СҮНСЭН БИЕЭР СИЙРҮҮЛВЭЙ.


::ЗОХИОГЧИЙН АЛБАН ЁСНЫ ТУНХАГ::
ЗОХИОГЧ МИНИЙ БИЕ ӨӨРИЙН ХҮСЭЛТ БОЛОН ЕРӨӨЛӨӨР ХУВЬ ХҮМҮҮС, АЛБАН ГАЗРУУДАД ХАДГАЛУУЛСАН, ГАРДУУЛСАН, ДУРСГАСАН, БЭЛЭГЛЭСЭН БҮТЭЭЛҮҮД ӨНӨӨДРИЙН “АНХААРУУЛГА” НИЙТЛЭЛД ТУС ТУС ДУРДСАН ХЭРГҮҮДЭД /ХУУЛИЙН ХҮРЭЭНД, ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД, ХҮНДЭТГЭХ ҮҮДНЭЭС/ ХАМААРАХГҮЙ БОЛНО.



ХҮНДЭТГЭСЭН,

САРТУУЛ ОМГИЙН
ЖАВХЛАНТ ОВГИЙН
ДАШДОНДОВЫН БАЯРЦЭЦЭГ

2015.05.11

УЛААНБААТАР ХОТ,
МОНГОЛ УЛС.


No comments:

Post a Comment