Tuesday, 9 February 2016

ЧИХЭВЧЭЭР БҮТЭЭСЭН АЯЛГУУТ ШӨНИЙН ГЯЛБАА




Bodikhuu “Night Shine”
genre | tag:: spiritual, jazzhop,
jazzbass, funkbeat, experimental
release album:: 4th of January 2016
tracks:: 12

online links::
www.facebook.com | 1 bodikhuu
www.soundcloud.com | bodikhuu
www.bodikhuu1.bandcamp.com




| нийтлэл, судлал |

Хөгжмийн бүтээлүүдийг цомгоор нь сонсох хэрэгтэй.” хэмээн нэгэн найз минь зөвлөсөн билээ.


ХӨГЖИМ МЭДРЭХ СОНСОХ ТУХАЙ

Хөгжим урлагийн тухай ярихаас урьтаад хувь хүн бүрт тавих асуулт: ТА УРЛАГТ ХАЙРТАЙ ЮУ ?
Урлагийн түүхийн хөгжлийн явцад жам ёс, бүтээгч хүмүүн, зүрх сэтгэл бүтээл төрүүлдэг, гагц сайн бүтээл хүн төрөлхтөний урлагийн түүхэнд мөнхөрдөг. 


БИДНИЙ ЭРИН ЦАГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ


Өөрийн далд совин, зөн, дадал, туршлага дээр суурилан бүтээсэн туурвилууд амьд гэгээн сүнслэг байдаг. Монголын бүтээлчид Дэлхийн бусад улс үндэстний бүтээн туурвигчидтай нэгэн цаг үед бүтээлээ туурвиж буй. 
Шинэ зууны технологийн шинжлэх ухааны хөгжлийн ертөнцөд эрин цагийнхаа сэтгэлгээний БИ-г илэрхийлсэн БОДЬХҮҮ-гийн хөгжмийн бүтээлүүдийг: шигшин сонгож, түүвэрлэн эмхэтгэж, нэн өөр, шинийг эрэлхийлсэн илэрхийллээр бүтээлээ хүмүүсийн хүртээл болгож буй хэмээн бид, урлаг судлаачид дүгнэж байна. 


Тэрбээр өгүүлэхдээ:
ЗАЛУУСЫН ТӨДИЙЛӨН МЭДДЭГГҮЙ, СОНСОХОО БОЛИОД УДСАН, БАРАГ ТҮҮХНЭЭ МАРТАГДАХ ДӨХСӨН ХУУЧНЫ БҮТЭЭЛҮҮДИЙГ ЭРЖ, ТАНИЛЦАЖ, ӨӨРТ ОНЦГОЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН, ТААЛАГДСАН ХЭСГИЙГ ХЭСЭГЧИЛЭН СОНГОЖ, ТАСЛАН ЦУГЛУУЛЖ МӨН ӨӨРИЙН ЭРГЭН ТОЙРНЫ АХУЙ АМЬДРАЛААС ОЛЖ НЭЭСЭН БҮХНЭЭ ТОГЛОХ, БИЧИХ, ХАДГАЛАХ, САНУУЛАХ ИЙН БҮРДҮҮЛСЭН ХӨГЖМИЙН АРХИВАА ШИНЭЭР ДАХИН НАЙРУУЛЖ ДАН АЯЗ, ХЭМНЭЛ, ҮГЛЭЛ, ЦОХИЛТ БҮРИЙГ ТУРШИЦ /experimental/ -ЫН КОДЛОН СИСТЕМЧЛЭХ  ЗАМААР БҮТЭЭСЭН ХОЁР ДАХЬ ЦОМОГ. БИ ЯМАР НЭГЭН ТӨРӨЛ ЖАНРТ БАРИГДАХЫГ ХҮСДЭГГҮЙ ТИЙМЭЭС АЛЬ БОЛОХ ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭЖ, БАРИГДМАЛ, УЙТГАРТАЙ, НЭГ ХЭВИЙН, ХЭВШМЭЛ, ХҮМҮҮСИЙН СОНСОЖ ДАДСАН НИЙТИЙН ГЭГДЭХ УРСГАЛ ХЭМНЭЛЭЭС АНГИД БАЙХЫГ ХҮСДЭГ. хэмээсэн юм.

ТЭВЧЭЭР БОЛ ХҮМҮҮНИЙ ГАЙХАМШИГТ ЧАНАР

Ахуй нөхцөл авъяасыг хэзээд хорьж дарж боож хааж түлхэж хавчиж чадахгүйн тод жишээ бол бүтээл туурвих орчин. Бусдад тээр дараа садаа болохгүйгээр өөрийн тэвчээр ухаан чадвар туршлагад тулгуурлан ажиллах гэдэг урлагийг бүтээгч хүмүүнд хэзээд шинэ туршиц, өөрөөр нээлт /EVRIKA/ болдог ба эл цомгийн явцын турш бүхий л бүтээлүүдээ зөвхөн чихэвчээр бүтээсэнд оршино. Нүргэлэх, чихарах, жингэнэх, үглэх, тачаах, орилох, хашхирах, дуулах, цуурайтах ер хорвоогийн бусад бүхий л дуу чимээг түүвэрлэн ангилан эвлүүлж найруулаад түүнээ дахин дахин давтан давтан сонсон тоглуулах нь, мэргэжилийн энэхүү ажлын явц ар гэр, эргэн тойрныхны нь чихнээ, сонсол болон мэдрэл, сэтгэл санаанд чийртэй тээр дараатай байлгүй л яав гэж.... харин Бодьхүү энэ бэрхшээлийг дан ганц чихэвчээрээ зоригтойгоор давж туулсан болохыг та бүхэн цомгийг сонсох зуур ухааран ойлгох буй за.

Амьдралын салшгүй хэсэг хөгжим, хөгжмийн урлаг аль ч цаг үеийн хүмүүсийн хүмүүжил төлөвшилд ямагт нөлөөлсөн, нөлөөлж буй, нөлөөлсөөр байх бөгөөд хувь хүний хөгжмийн урлагийн боловсрол, таашаал, сонголтоос хамаарч соёлын ялгаа үүсдэг учир өөрийн БИ-г мэргэжлийн түвшинд цэгнэн дүгнэж хөгжүүлэн боловсруулах эхлэл тавигдана хэмээсэн урлагийн анхдагч зүй тогтол бөлгөө. Бүх хүн хүүхэд байхаасаа л зурдаг бичдэг сонсдог ч хүн бүр зураач зохиолч хөгжимчин болдоггүй шүү дээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж хүмүүст гуниг, баяр, ухаарал, гайхашрал төрүүлэх урлагийн ХҮН болон төлөвших, бүтээгч туурвигч болох амар үгүй ээ. Танин мэдэж, ойлгож, туулсан бүхнээ өөрийн ухамсар ба ухамсар бусад боловсруулан хүн төрөлхтөнд бүтээл болгон үлдээнэ гэдэг том хариуцлага шүү. Сүнснийхээ оршихуйн ертөнцөөс дурсамжаа онгичин уудлах нь тавилан бас төрөл. 
 

“NIGHT SHINE”


Миний гартаа барьж буй энэ цомог ГАНЦ хувь. 

Хүн бүрийнх адил ГАНЦ хувь. 
Ганц хувь гэхээр та гайхаж магадгүй.

.... ЯАГААД ....

Мөнгөтэй, чинээлэг, эрх мэдэл бүхүй хүмүүсийн дэмжлэг тэтгэлэг хайж эрэлгүйгээр өөрт буй бололцоо нөөц, ухаанаар бүтсэн цомгууд нь олны хүртээл болоод удаагүй. Энэ бол зохиогчийн шийдэл. Зохиогчийн эрхийн шийдвэр. Өөрийн гараар сэтгэл гарган нямбайлан урлаж, гадар бүрийг, ширхэг бүрийг хүн хүн тус бүрт зориулан хатуу цаасыг хэмжээ тавин зүсэж, нааж, цоолмол хэвээр /stencil/ шүршин хаяглаад, сд бүхнээ нэг нэгээр хувилан олшруулж эцсийн бүтээгдэхүүн, шууд сонсоход бэлэн болгож, сонсогчиддоо барьсан болохыг бодитоор гартаа барьж буй хэн бүхэн мэдэж буй биз ээ. 

NIGHT SHINE – ШӨНИЙН ГЯЛБАА – ГЯЛБАХ ШӨНӨ

сонсогч таны бурханлиг сонслоор сэрэхүйн гайхамшиг, өгүүлэн үгүүлэх хөгжим сонирхогч цуглуулагч бүтээгч судлаач шүүмжлээч та бүхний зүрх сэтгэлээ нээн өрнүүлэх яриа, хөөрөлдөх СЭДЭВ мэндэллээ.

Ингэхэд бид ер алив шинэ бүхнийг хүлээн авч, бодол оюунд хүртсэн бүхнийг сэтгэлээ уудлан, сэтгэгдэлээ хуваалцдагсан билүүсэн үү дээ. Энд СОЁЛ эхлэж үүнийг бид УРЛАГИЙН ТУХАЙ ЯРИА хэмээмүй.


ХҮН БҮРИЙН УРЛАГТ ӨГСӨН СЭТГЭЛ ҮНЭН, АРИУН, ШӨНИЙН ГЯЛБАХ ОДДЫН АДИЛ ГЭТЭЛГЭГЧ ГЭГЭЭН ТУНГАЛАГ БАЙХ БОЛТУГАЙ.


21:57
2016.02.07
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС

Monday, 9 November 2015

~ЧЭЖYГИЙН АТАМАНУУД ба ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН~

"АМЬД" үйл хөдлөлийн үзүүлбэр, Өмнөд Солонгос, Чэжү арал, Чэжүгийн Орчин Үеийн Урлагийн Музей 2010 он.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ (c) А.БАЯРМАГНАЙ 2010.
-эссэ-
Дэлхий дээр ШYРЭН АРАЛ гуравхан байдаг бөгөөд нэг нь Өмнөд Солонгосын Чэжү аралд буй. Шүр далайд ургадаг нэгэн төрлийн амьд ургамал. Дашрамд Монголчууд шүрийг цусны өвчин анагаах увидастай хэмээн шүтэж, амьд шүрийг үрж бага хэмжээний үртэс авч усанд хийн найруулан шившээд өвчтэй хүнд уулгахад ямар ч цусны өвчин төдхөн эдгэдэг домтой. Үүнийг хожим эмээгээсээ сонсож билээ.
Эргийн хэсэг тэр чигээрээ шүрнээс тогтсон тэр хэрээр ус нь ер бусын хөхөртөн цэнхэртэх туйлын цэнгэг учир агаарын цэврийн тухайд ярилтгvй. Онцгой дархлагдсан онгон ариун дагшин газар орон учир эндхийн эргээс шүр чулуу түүж авахыг хориглосон байдаг. Монгол Солонгос хамтарсан шилдэг уран бvтээлчид нийлсэн суурин хөтөлбөрт оролцох үеэр биднийг шүрэн аралруу аялалаар авч явсан бөгөөд хугацаа бага их л яаруу сандруу, зураг авах төдий хугацаа олгож, хэвтэж нэг зогсож нэг хөлөө жийн сууж нэг ер байж болох олон янзаар бүгд зургаа даруулж билээ. 12 дугаар сарын эхэн, миний өмсөж явсан бакиалан гуталны зүүн нь эрхий хурууны тэндээ ханзраад хотод бол чулуу шороо хамж, устай газар оймс байнга нойтон, үргэлж цавуугаар нааж тэр нь салсаар сүүлдээ наалдахаа больж ямар ч засвар авдаггүй болчихсон тул гутлынхаа ханзархайг тоохоо ч больсон үе.



  • Left
  • Center
  • Right
Устгах
Гэрэл зургийг (c) E.Joong-Jae 2010, Солонгос Монголын уран бүтээлчид Шүрэн эрэг дээр

Эрэг дээр бужигнаж бужигнаж унаандаа суух үед гутлын цоорхойгоор шүрнүүд нэвтэрч ороод зүүн гутлаар дүүрэн ШҮР. Миний сандарч балмагдаж айсан гэж, хүнд хэлж чадахгүй төдий өөрөөсөө ичиж, яах учраа олохгүй мэгдэж гайхан явсаар байрандаа очоод гутлаа тайлаад асгатал атга дүүрэн шүр байх нь тэр. Уутанд хийж тавиад маш их гэмшиж цоорхой гутлаа хараасаар буцахын өмнөх өдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн өдөр "АМЬД" /-ALIVE-/ хэмээх үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ Чэжү арлын ЛУС-ын эзэнд зориулсан болой. Бүтээл, үзүүлбэр дуусч бүрий харуй нөмөрч нар буух үес хэл хуур минь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болоод олддоггvй, тэр хавиар нэг орь дуу тавьж бөөн эрэл хайгуул болж харанхуйд яг л сохор хүн шиг газар тэмтчин мөлхөж, тийн хайсны эцэст монгол зураач найз охин хамт хайлцсаны эцэст олж өгсөнсөн. Бүгд хоолонд орохоор бөөндөө явцгааж харин би ганцаар харанхуйд баахан уйлж, уйлж тайвшраад, усанд орох үед биеэс урсах ногоон будаг хачин харь, арьсаа тайлж буй мэт санагдаж, хүчирхэг лусын дошгин авир, салхинд эрэг цохих давалгаа, түрлэгт сэтгэлээ чагнан номхон далайн эргийн үхэр хүрмэн чулуун дээр түнэр харанхуйн алсыг ширтэн зогсохдоо яагаад ч юм чигээрээ ус руу үсрээд орчихмоор санагдаж билээ.
Далайн оёорт Лусын орд бийд, мэлхийн тухай дэлхий даяар түгсэн үлгэрт vнэхээр итгэдэг болохоор Лусын хаан намайг өрөвдөө биз ээ ийн өөрийгөө тайвшруулаад сэтгэл жаал уужирсан.

/Солонгос, Чэжү арал 2010 он/

холбогдох зураг үзэх линк:
https://www.facebook.com/waitingodo/media_set?set=a.178885832135997.42574.100000437430710&type=3 https://www.facebook.com/waitingodo/media_set?set=a.178612442163336.42432.100000437430710&type=3


Monday, 11 May 2015

АНХААРУУЛГА

/МЭДЭГДЭЛ/
МИНИЙ БИЕ ӨӨРИЙН САН ХӨМРӨГӨӨС ОЛОН ТООНЫ БҮТЭЭЛҮҮДЭЭ АЛДСАН БӨГӨӨД ҮҮНД ГРАФИКИЙН 29 ШИРХЭГ, УРАН ЗУРГИЙН 10 ОРЧИМ БҮТЭЭЛҮҮДЭЭ АЛДАЖ ЭРЭЛ МУХАРДААД ХЭНД ХААНА ХЭРХЭН ХАНДАХАА МЭДЭХГҮЙ ОЛОН ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА. ТУХАЙН ҮЕД  ХУУЛЬЧ БОЛОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ХАНДСАН БОЛОВЧ ТОДОРХОЙ ТОЙМТОЙ ХАРИУ АВААГҮЙ, ХЭСЭГ ХУГАЦААНД ЭРЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙСЭН Ч ОЛИГТОЙ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ ЭЭ.

ЖИШЭЭ №1
2010 ОНД ХЯТАД УЛСЫН ЧАН ЧУНЬ ХОТЫН ЗАХИРГААНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХОЁРДУГААР ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛООС НИЙТ 150 ГАРУЙ БҮТЭЭЛ
/Монголоос анх удаа өдий хэмжээний бүтээл гадны үзэсгэлэнд оролцсон болно./ ОРОЛЦСОН БӨГӨӨД МИНИЙ ЗҮГЭЭС УРАН ЗУРГИЙН ТӨРЛӨӨР 11-12 ШИРХЭГ БҮТЭЭЛ ИЛГЭЭСНЭЭС 6 ШИРХЭГ БҮТЭЭЛ МӨН ЭЛ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИХЭНХ БҮТЭЭЛҮҮД ОДООГ БОЛТОЛ ЭХ ОРОНДОО, ЭЗЭНДЭЭ ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ Л БАЙНА. ТУХАЙН ҮЕД САЙД /УИХ ДАРГА Ч БИЛ ҮҮ/ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ГУАЙ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАДАР ТУСЛАХ ГЭГДЭХ 50 ОРЧИМ ХҮНИЙ БҮРЭЛДХҮҮНТЭЙГЭЭР ЧАН ЧУНЬ ХОТОД БОЛСОН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ҮЕЭР БИДНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ӨӨРИЙН БИЕЭР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ИРЖ ҮЗЭЖ СОНИРХСОН БОЛНО.
ХОЛБОГДОХ ГЭРЭЛТ ЗУРАГ, БАРИМТ БИЙ!

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТУХАЙН ҮЕД, УРАН БҮТЭЭЛЧИД БҮТЭЭЛЭЭ БУЦААН АВАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮСЭЛТ САНАЛ ГОМДЛЫГ ИЛГЭЭСЭН БОЛОВЧ ЭНЭ ТАЛААРХ АСУУДЛЫГ УЛТАЙ АВЧ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ БӨГӨӨД ӨДИЙГ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛСААР. ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ. МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАРТ, АЛБАН ЁСООР ЧАН ЧУНЬ ХОТЫН ЗАХИРГААНД ХАНДАХ, ЭЛ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛҮҮЛЖ ӨГӨХИЙГ ШААРДАХ, ЗАХИРАН ТУШААХ ЭРХТЭЙ. ӨНГӨРСӨН ЖИЛ ЧАН ЧУНЬ ХОТЫН ЗАХИРАГЧ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ МОНГОЛД АЙЛЧЛАХ ҮЕЭР МИНИЙ БИЕ УУЛЗАЖ ЭЛ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭХЭД
“-БИД МЭДЭХГҮЙ ЭЭ, ТУХАЙН ҮЕД БИ ХОТЫН ДАРГА БАЙГААГҮЙ, ЭНЭ АСУУДЛЫГ ДУУЛСАН, ГЭВЧ ЭНЭ БОЛ МАНАЙ УЛС ТАНАЙ УЛС ХООРОНДЫН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТЫН ҮР ДҮНД ШИЙДЭХ АСУУДАЛ ЮМ.” ХЭМЭЭН ИХ Л ЭЕЛДЭГ ХАРИУ ӨГЧ МИНИЙ АМ ТАГЛАГДСАН. ГОЛ НЬ ТЭДГЭЭР БҮТЭЭЛҮҮД ДУНД МИНИЙ МАСТЕРЫН ЗЭРГИЙН ДИПЛОМНЫ БҮТЭЭЛ МӨН ХЭД ХЭДЭН ШИНЭ БҮТЭЭЛ БОЛОН ОЮУТАН ЦАГИЙН АЖЛУУД БУЙ.

ЖИШЭЭ №2
20 ШИРХЭГ ГРАФИКИЙН БҮТЭЭЛ.
МИНИЙ БИЕ 2009 ОНД БҮТЭЭСЭН, ОГТ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦООГҮЙ, ЦОО ШИНЭ БҮТЭЭЛҮҮДЭЭ НЭГЭН НАЙЗЫН ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР, ТҮҮНЧЛЭН МИНИЙ ЗҮГЭЭС НАЙЗДАА ИТГЭХ ИТГЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН БОЛОВЧ ОДООГ ХҮРТЭЛ ЭРГЭЭЖ АВЧ ЧАДААГҮЙ, БҮТЭЭЛҮҮД ОЛДООГҮЙ Л БАЙНА.

ЖИШЭЭ №3

9 ШИРХЭГ ЖААЗТАЙ ГРАФИКИЙН БҮТЭЭЛ
2010 ОНД БҮТЭЭСЭН БҮТЭЭЛҮҮДЭЭ МӨН Л НЭГЭН НАЙЗЫН ЗӨВЛӨСНИЙ ДАГУУ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД БАЙРЛАЖ БАЙСАН НЭГЭН  .... .... ГЭХ КОФЕ ШОПД ТҮР ХУГАЦААГААР БАЙРЛУУЛАН ДЭЛГЭСЭН БОЛОВЧ ЖИЛИЙН ДАРАА УГ ГАЗАР ТАТАН БУУГДАЖ
/НҮҮСЭН Ч ЮМ УУ БҮҮ МЭД/ ОР СУРАГГҮЙ БОЛСОН.  

ЖИШЭЭ №4

2005 ОНД БАКЛАВРЫН ДИПЛОМ БОЛОХ
МОРИН ХУУРЫН ДОМОГ БҮТЭЭЛЭЭ ХУВИЙН УРЛАН БАЙХГҮЙН УЛМААС НЭГЭН МОНГОЛ ЗУРААЧИЙН УРЛАНД ТҮР ОРХИОД ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭЭД АВАХ ГЭТЭЛ БАЙХГҮЙ ГЭХ, ОДООГ ХҮРТЭЛ ОЛДООГҮЙ Л БАЙНА. ХҮЛЭЭН АВЧ ХАДГАЛСАН ЗУРААЧ НЬ МЭДЭХГҮЙ ГЭСЭЭР....

ЖИШЭЭ №5
                                           /ЗУРАГ 1, УЛААН ГЭР АРТ ГАЛЕРЕЙ-АЛДАГДСАН ГУРВАН БҮТЭЭЛ/

2009 ОНД УЛААН ГЭР ГАЛЕРЕЙ
ХУУЧИН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД БАЙРЛАЖ БАЙХ ҮЕ, ГУРВАН БҮТЭЭЛЭЭ УЛААН ГЭР АРТ ГАЛЕРЕЙД БОРЛУУЛАХААР ӨГӨӨД ТУХАЙН ҮЕД УЛААН ГЭР ГАЛЕРЕЙД АЖИЛЛАЖ БАЙСАН, ХҮЛЭЭН АВСАН .... .... ГЭХ ЭМЭГТЭЙ АЖИЛТАН АЖЛААСАА ГАРЧ, ЭРГЭЭД СУРАГЛАХАД ӨНӨӨХ Л
БИД МЭДЭХГҮЙ ХЭМЭЭСЭН ХАРИУЛТ ӨГЧ СУРАГ АЛДАРСАН БОЛНО.   /ЗУРАГ 1, АЛДАГДСАН ГУРВАН БҮТЭЭЛ/


      ЭНЭ МЭТ УДАА ДАРАА ӨӨРИЙН БҮТЭЭСЭН ОЛОН ОЛОН БҮТЭЭЛҮҮДЭЭ АЛДСАНЫ УЧИР МОНГОЛ УЛСАД УРЛАГИЙН БҮТЭЭЛ ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ОЮУНЫ ӨМЧИЙН ХУУЛЬ, ХИЛИЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАХ ХҮСЭЛТИЙГ УЛАМЖЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ТУЛ НАДТАЙ АДИЛХАН АСУУДАЛТАЙ БАЙГАА УРАН БҮТЭЭЛЧИД НЭГДЭЖ БОЛНО.

ЖИЧ: МОНГОЛД УРЛАГ, УРЛАГИЙН БҮТЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ, ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ХУУЛЬ, ХҮНИЙ ЭРХИЙН ХУУЛЬ ЯМАР ДООГУУР ТӨВШИНД БАЙГААГ ГЭРЧИЛЖ БУЙ БУС УУ.

ЦААШИД МОНГОЛЫН УРЛАГТ, ЕР НИЙТ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨН АВЧ ХЭЛЭЛЦЭХ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ОЮУН САНААНЫ ЭРХИЙН ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛХЭЭ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ, УРАН БҮТЭЭЛЧИЙН АЛБАН ЁСНЫ БҮРЭН ЭРХТЭЙГЭЭР МЭДЭГДЭЖ БАЙНА.

ТОДРУУЛГА:: САЙХАН СЭТГЭЛИЙН УГААС ЧИН ҮНЭНЧЭЭР ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ХУУЛЬЧ ӨМГӨӨЛӨГЧ, ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ХУВЬ ХҮН АЛБАН БАЙГУУЛАГАТАЙ ХОЛБОО ТОГТООНО.

ЭНЭ БОЛ ДАН ГАНЦ МИНИЙ АСУУДАЛ БУС УЛС ҮНДЭСТНИЙ, БИДНИЙ ЗАЙЛШГҮЙ ХЭЛЭЛЦЭХ, ШИЙДЭХ ЁСТОЙ АСУУДАЛ ХЭМЭЭН САНАЖ ЭНЭХҮҮ МЭДЭГДЛИЙГ ӨӨРИЙН СҮНСЭН БИЕЭР СИЙРҮҮЛВЭЙ.


::ЗОХИОГЧИЙН АЛБАН ЁСНЫ ТУНХАГ::
ЗОХИОГЧ МИНИЙ БИЕ ӨӨРИЙН ХҮСЭЛТ БОЛОН ЕРӨӨЛӨӨР ХУВЬ ХҮМҮҮС, АЛБАН ГАЗРУУДАД ХАДГАЛУУЛСАН, ГАРДУУЛСАН, ДУРСГАСАН, БЭЛЭГЛЭСЭН БҮТЭЭЛҮҮД ӨНӨӨДРИЙН “АНХААРУУЛГА” НИЙТЛЭЛД ТУС ТУС ДУРДСАН ХЭРГҮҮДЭД /ХУУЛИЙН ХҮРЭЭНД, ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД, ХҮНДЭТГЭХ ҮҮДНЭЭС/ ХАМААРАХГҮЙ БОЛНО.



ХҮНДЭТГЭСЭН,

САРТУУЛ ОМГИЙН
ЖАВХЛАНТ ОВГИЙН
ДАШДОНДОВЫН БАЯРЦЭЦЭГ

2015.05.11

УЛААНБААТАР ХОТ,
МОНГОЛ УЛС.


Friday, 8 May 2015

МОД I ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДАРАА....

2015 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7 
ӨНӨӨДӨР МОД 1 ҮЗЭСГЭЛЭН АЛБАН ЁСООР ӨНДӨРЛӨЛӨӨ.


ҮЗЭСГЭЛЭНГ ИРЖ ҮЗСЭН ОРОЛЦСОН ДЭМЖСЭН БЯСАЛГАСАН БҮХ ҮЗЭГЧИДДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА. ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХАМТРАН АЖИЛЛАСАН ЛИЛИУМ ГАЛЕРЕЙН ХАМТ ОЛОНД БОЛОН ЗАХИРАЛ БАДАМГАРАВ ЭГЧИД БОЛОН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМЫН САНАЛЫГ АНХЛАН УЛАМЖИЛСАН Б.НОМИНТУЯА-Д ГҮНЭЭ ТАЛАРХАЖ БУЙГ МИНЬ ХҮЛЭЭН АВНА УУ.

ЭНЭ ҮЗЭСГЭЛЭН ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ ДУНШИЖ ОЛОН УДААГИЙН БҮТЭЛГҮЙТЛИЙН ҮРЭЭР ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛСОН БӨГӨӨД ЭНЭ ХУГАЦААНД ОЛОН САЙХАН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖИЙГ ҮЛДЭЭЖЭЭ, САЙНТАЙ МУУТАЙ САВ ДҮҮРДЭГ ХОРВОО ГЭДЭГ ХЭДИЙ Ч МУУ ЗҮЙЛСИЙГ ХИЙСГЭН ҮЛЭЭЖ АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ӨӨРТ ТАНИУЛСАН ОЛОН ХҮНИЙ ХИЧЭЭЛ ЗҮРХ СЭТГЭЛ ТУС ДЭМЭЭР БҮТСЭН УЧИР ҮНЭ ЦЭНТЭЙ. ҮЗЭСГЭЛЭНГИЙН СЭТГЭГДЭЛ БИЧИХ ДЭВТЭР ДЭЭР СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ҮЛДЭЭСЭН БҮХ ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЯРЛАЛАА, ТҮРҮҮХЭН БҮХИЙ Л АЖЛАА ДУУСГААД ДЭВТЭР ДЭЭРХ ҮГСИЙГ УНШИЖ СУУХДАА НҮДНИЙ НУЛИМС ЦИЙЛЭГНЭЖ СУУВ, ЗАРИМ ҮЕД ИНЭЭД ХҮРЭХ.... ГЭСНЭЭС ДАРАА ДАРААГИЙН ҮЗЭСГЭЛЭНД НЭР УСАА ОН САРАА ТОДОРХОЙ БИЧИЖ БАЙГААРАЙ. ОЛОН ХҮНИЙ ҮГС ДООРОО НЭР УС НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙСАН
!

МОД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДУНДУУР ХЭД ХЭДЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН БӨГӨӨД БҮТЭЭЛИЙН ТУХАЙ ӨӨРИЙН БҮТЭЛГҮЙТЛИЙН ТУХАЙ ХҮҮРНЭЛДЭН ОРГИЛУУН ДАРС ХУВААН УУЖ СУУСАН, БҮХНЭЭ ХАЯАД ҮЗЭСГЭЛЭНГ ЗОРИН ИРЖ ҮГИЙГ МИНЬ СОНСОЖ АСУУЛТУУД АСУУСАН ТАНИХГҮЙ ЭГЧ НАРТ БАС БАЯРЛАЛАА.

НЭГ СОНИРХОЛТОЙ ТҮҮХЭЭС ХУУЧЛАХАД: АНХ МОД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИД БҮТЭЛГҮЙТЛИЙН ДАРАА СЭТГЭЛЭЭР МАШ ИХ УНААД СУУЖ БАЙХ ҮЕД НЭГЭН ЗУРААЧ ЭМЭГТЭЙ НАДАД МӨНГӨ ХАНДИВЛЪЯ ГЭХЭД БИ УЙЛСАН ШҮҮ. НАДАД МӨНГӨ БИШ СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙСААН. ТЭР ЭМЭГТЭЙГ БИ ХАНДВИЙН МӨНГӨӨРӨӨ ИРЖ ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭЭРЭЙ ХЭМЭЭН УРЬСАН. ҮЗЭЖ АМЖСАН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

ДАРААХАН НЬ ӨӨР НЭГ ЭМЭГТЭЙ МИНИЙ НЭЭЛТЭД ЗОРИУЛААД ОРГИЛУУН ДАРС ХАДГАЛЖ БУЙГАА ХЭЛСЭН. ЖИЛ ОРЧИМ ХОЙШЛООД НЭЭЛТИЙН ҮЕЭР ӨНӨӨХ ДАРСАА Ч МАРТЧИХСАН ГҮЙЖ ЯВАХАД ҮЗЭСГЭЛЭНГ МИНЬ ИРЖ ҮЗЭЭД ГАРАХДАА БҮТЭН ТАВ ЗУРГААН ШИЛ ЖИНХЭНЭ ФРАНЦ ИСГЭЛҮҮН ОРГИЛУУН ДАРС ҮЛДЭЭСЭН БАЙЖ БИЛЭЭ. НЭГИЙГ НЬ БИ ЗОЧИДТОЙГОО ХУВААЖ УУГААД ҮЛДСЭНИЙГ НЬ ГАНЦААРАА УУЧИХСАН. НАМАЙГ ХЭДЭН ӨДӨР СОГТУУ ЯВСАН ГЭЖ САНАНА. ЖИНХЭНЭ.... ОГТ МЭДЭХГҮЙ.... ОГТ ОНДОО.... ТЭС ӨӨР.... АЗ ЖАРГАЛ.... !!!!! ТЭР ХЭДЭН ӨДӨР ГАНЦААРХНАА ШИЛ ШИЛЭЭР НЬ, ШИЛЭЭР НЬ БАРЬЖ БАЙГААД ОРГИЛУУН ДАРСЫГ УУЖ СУУХДАА ЯМАРХУУ ЗҮЙЛСИЙГ БОДСОН ГЭЭ, ЧИ НАДАД ЛАВ ИТГЭХГҮЙ ДЭЭ, БИ ӨӨРИЙГӨӨ ЖИНХЭНЭ ЗУРААЧ МӨН ГЭДЭГТЭЭ ИТГЭСЭН. ХАРИН ДАРАА НЬ УУСАН ЗҮЙЛ ГАРААД ЗУРААЧ БИШ Ч ЮМ ШИГ БОЛООД ЭХЭЛСЭН ШҮҮ. ТЭНЭГ БАЙГАА БИЗ.
МОНЬД МИНЬ ДАРАА ХОЁУЛАА УУЛЗНА АА. 
НАМАЙГ УУЖ СУУХДАА ХИЧНЭЭН ИХ УЙЛСАНЫГ МЭДЭХ ҮҮ.

НЭЭЛТИЙН ӨДӨР МАШ САЙХАН БАЙСААН, ЯРУУ НАЙРАГЧ МЯГМАР АХ ШАЛ СОГТУУ ШУУД ХҮРЧ ИРЭЭД НАМАЙГ УРАН ЗУРАГ ШИГ ОХИН ГЭЖ ДУХАН ДЭЭР ҮНСЭЭД ӨӨРИЙНХӨӨ ХҮЗҮҮНИЙХЭЭ ЭРХИЙГ МУЛТЛААД НАДАД ЗҮҮЖ ӨГСӨН. ЯГ МАРГААШНААС НЬ Л МИНИЙ БҮХ АЖИЛ ГЭНЭТХЭН БҮТЭЭД ЭХЭЛСЭН. ЯРУУ НАЙРАГЧ МЯГМАР АХ ЗУРААЧДАД МАШ ИХ ХАЙРТАЙ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРТАЙ УЧИР УРЛАНГИЙН ҮҮДЭНД БАЙНГА Л МАНААЧ ШИГ СУУЖ БАЙДАГ БӨГӨӨД ДО.БОЛД АХТАЙ МӨНХИЙН Л СОГТУУ, ШҮЛГЭЭ УНШААД СУУЖ БАЙДАГ, НЭГ ӨДӨР УРЛАНД ИРТЭЛ ГАДАА ҮҮДЭНД СУУЖ БАЙСНАА НАДАД: -МИНИЙ ОХИН УСЫГ ҮРГЭЛЖ ХАЙРЛАЖ, ХАТАН ТУУЛЫНХАА УСЫГ УСАНД ОРОХДОО Ч АРИУН ГОЛЫН УС МИНЬ ХЭМЭЭН ШҮТЭЖ ЗАЛБИРЧ БАЙ, УСНААС ГАРААД БИЕЭ БҮҮ АРЧ, ӨӨРТӨӨ ШИНГЭЭН ХАТААЖ БАЙ ХЭМЭЭН ИХ Л УЧИРЛАНГУЙ ЗӨВЛӨСӨНСӨН, ӨӨРИЙНХ НЬ ЖИНХЭНЭ МЭРГЭЖИЛ УУЛ НЬ ЭМЧ ШҮҮ ДЭЭ. МЯГАА АХЫНХАА ӨГСӨН ЭРХИЙГ БИ ӨДӨР БҮР ЗҮҮЖ БАЙГАА.

ЭНЭ ҮЗЭСГЭЛЭН АНХНААСАА ЭНЭ ОРЧЛОНГИЙН БҮХ ЭЭЖҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛАГДСАН ЮМ Л ДАА, МЭДЭХГҮЙ ЭЭ, БИ СЭТГЭЛДЭЭ ТЭГЖ БОДОЖ, ЗҮТГЭСЭЭР ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАСАН. ХАРИН ХЭНД Ч ХЭЛЭЭГҮЙ. ЭНЭ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ӨМНӨХӨН СЭРҮҮН СҮМ ХЭМЭЭХ НОМ ГАРГАСАН БӨГӨӨД ДОТНЫ АНД НЭГЭН ЭГЧ МИНЬ НОМЫГ ХЭВЛҮҮЛЭХЭД ИВЭЭН ТЭТГЭСЭН БӨГӨӨД НЭРИЙГ НЬ ДУРДАХААС ТАТГАЛЗСАН ЮМ, ЭГЧДЭЭ БАЯРЛАЛАА, ЭНЭ НОМОО БИ ИЖИЙ ААВ ХОЁРТОО ЗОРИУЛСАН БӨГӨӨД ҮЗЭСГЭЛЭНГ БҮҮР АНХНААС НЬ ХАМГИЙН ИХЭЭР ДЭМЖСЭН ХҮМҮҮС БОЛ МИНИЙ ЭЭЖ, ДҮҮ ХОЁР МИНЬ. ЭЭЖ ЭЭ, ХОСОО БИ ТА ХОЁРТОО ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ. ХЯЗГААРГҮЙ ХАЙРАА БҮТЭЭЛЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛЖ БУЙ ЮМ ШҮҮ. ЭМЭГТЭЙ ХҮН, ЭХ ХҮН МАНДТУГАЙ.

ААН ТИЙМ ГАЛЕРЕЙД ХЭДЭН ИЛ ЗАХИДАЛ НОМ ПЛАКАТ БОРЛУУЛАХААР ТАВЬСАН БАЙСАН БӨГӨӨД ГАЛЕРЕЙН ЗҮГЭЭС ЯМАР Ч ТАТВАР АВААГҮЙ НЬ, НАМАЙГ МАШ ТУУШТАЙ ДЭМЖСЭНД НЬ ӨӨРИЙН ЗҮГЭЭС ХЯЗГААРГҮЙ ИХЭЭР БАЯРЛАСАН ШҮҮ. ХУДАЛДАН АВЧ ДЭМЖСЭН БҮХ ХҮМҮҮСТ ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ. ТЭР МӨНГӨӨР БИ ОЛОН САЙХАН ҮЙЛСИЙГ БҮТЭЭСЭЭН.

ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД МОД ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ БҮР ХОЁР Ч ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ГЭДГИЙГ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА. УРЛАГ ҮЗЭГЧГҮЙГЭЭР УРЛАГ БИШ ЭЭ, ХҮНИЙ СЭТГЭЛ ӨӨРӨӨ УРЛАГ. БҮГДЭЭРЭНД НЬ БАЯРЛАЖ ТАЛАРХСНАА ДАХИН ДАХИН ИЛЭРХИЙЛЬЕ, ХАЙРТАЙ ШҮҮ.


ГОДО
2015.05.07
23:54

УЛААНБААТАР ХОТ
МОНГОЛ УЛС.


Friday, 1 May 2015

Санжаасүрэнгийн Анударын нэрэмжит шилдэг эссэ, өгүүллэг, тууж, роман бичих уралдаан


Санжаасүрэнгийн Анударын нэрэмжит
шилдэг эссэ, өгүүллэг, тууж, роман бичих уралдаан

Бүтээл бичих хугацаа:
2012 | 12 | - 2017 | 12 |
Сонгон шалгаруулалт
төрөл тус бүрт нэг хүн
2017 | 12 | 31 - 2018

Уралдааны болзолт дөрвөн төрөлд нэг хүн хэдэн ч төрөлд оролцож болох ба төрөл тус бүрд нэг хүн нэг бυтээлээр оролцоно.

Бүтээлд тавигдах шаардлага:
Word файлаар үг үсгийн дүрмийн алдаагүй бичсэн байх.
Гар бичмэл бол хуудсын дараалал тодорхой монгол хэл дээр бичсэн байх.
Хэвлэсэн ном товхимол /заасан цаг хугацаанд хамрагдах/ бүтээлээ шуудангаар илгээх болон биеэр авч ирнэ.

Уралдаанд оролцогчдод анхааруулахад:
цахим шуудангаар бүтээлээ ирүүлэхдээ холбогдох хаяг утасны дугаараа овог нэртэйгээ хамт илгээгээрэй.

Бүтээл илгээх хаяг:
Улаанбаатар – 26,
шуудангийн хайрцаг – 9,
Улаанбаатар хот, Монгол Улс


waitingodo@gmail.com
хаягаар хүлээн авах бөгөөд
+976-88138855 дугаарын утсаар лавлаж болно.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:
2017 оны 12 дугаар сарын 31 – ний 19:00 цаг

Хугацаа хэтэрсэн бүтээлийг хүлээн авахгүй бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.
|ЖИЧ: Бүтээлийг буцаан олгохгүй тул уралдаанд илгээсэн хувилбараа оролцогч хувь хүн өөртөө нэг хувийг хадгалах.|

Шагнал гардуулах ёслол бүтээлүүд тодорсны дараа зарлагдах болно.






































Торгон хэвлэл, цаас © Д.Баярцэцэг 2009


Энэхүү уралдаан нь шинээр төрж буй залуу зохиолчдыг нээх, тодорхой хугацаанд бүтээл зохиолоо туурвиж буй зохиолч, зураач, уран бүтээлчид авъяас, бүтээлээрээ нэгдэх түүнчлэн С.АНУДАР САН байгуулах зорилттой бөгөөд жил бүрийн 6 САРЫН 19 “С.Анударын нэрэмжит өдөрлөг” –ийг зарлан түүний гэрэлт хорвоод мэндэлсэн гэгээн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн зохион байгуулах гэж буйгаараа онцлог.
Үүнд миний бие 2009 онд С.Анударын хөргийг торгон хэвлэлийн аргаар бүтээсэн ба түүн дундаас шилмэл цөөн бүтээлээ 976 Арт Галерейд КОНТЭМПОРАРИ АРТ МОНГОЛИА II 2013 үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэсэн болно.

Бүтээлийг үзэсгэлэнгийн цахим холбоосоор нээн үзэх:

  1. https://www.facebook.com/waitingodo/media_set?set=a.959658847392021.1073741839.100000437430710&type=3
  2. https://www.facebook.com/media/set/?set=a.695779997151287.1073741867.316257941770163&type=3


1973 он, 6 сарын 19
С.АНУДАР – ын ТӨРСӨН ӨДӨР.

1995
он, 12 сарын 29
С.АНУДАР –ын БУРХАН БОЛСОН ӨДӨР.

Энэ жилийн өдөрлөгт сайн дураар хамтран ажиллах хувь хүн, албан байгууллага, анд найз нөхөд, шүтэн бишрэгчид болон Монголын нийт залуучуудыг урьж байна.


Хүндэтгэсэн Годо

2015. 05. 01
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.



Wednesday, 18 March 2015

ARTHUR RIMBAUD












“IT IS HONOUR TO READ YOUR POEM NEVER DISCOVERED SADNESS, AND UNDERSTAND WHAT WAS YOUR LIFESIDE FEELING BE STANDS ON YOUR IMPRESSION THE WAY TO GO OUT. BE STAND ON YOUR OWN SELF.”



2014| III | 1


THE DAY OF SPRING ASIA
ULAANBAATAR CITY,
MONGOLIA.