Tuesday, 16 December 2014

БАЯЛАГ гэж юу вэ & АЗУР ба ЛАЗУР



\өөрийн би-тэй хийсэн товч ярилцлага\


- БАЯЛАГ ГЭЖ ЮУ ВЭ ?



- Хүн.



- ХҮН ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?



- Түүх.



- ТҮҮХ ЮУ БҮТЭЭДЭГ ВЭ?



- Эх орон.



- ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?



- Байгаль, Дэлхий, Тэнгэр, Нар, Сар, Од, Гариг, Эрхис, Далай, Шороо, 

  Мод, Чулуу, Уулс, Тал, Ан амьтан.... эх орон гэж....ер бүх юм.



- БАЯЛАГ ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?



-Цаг хугацааны уртад.


* * * *


  1. Том талсттай Азурын чулуу, Шилу зэсийн орд, Гуандун муж, Хятад
 
   
1.  Azurite with large crystals and light surface weathering.

       Shilu Mine, Guangdong Province, China



АЗУРЫН ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?



ЗЭС урвалд орж, ЗЭСИЙН ХҮДЭР-ийн ОРДООС л АЗУРЫН ЧУЛУУ хэмээх зөөлөн, гүн хөх ЗЭС-ээс ялгаран үүсдэг эрдэс бодис үүсэн бий болдог. Эрдэс бодис, нүүрсхүчлийн давсыг /carbonate - нүүрстөрөгчийн давс; carbon нүүрстөрөгчөөр нь бүр шил зүсдэг алмаз, хорын цаас хийж болдог./ эрт дээр үеийн хүмүүс мэддэг , ашигладаг байсан ба байгалийн түүхнээ ГРЕК хэлэнд – υανός [kuanos] - ГҮН ХӨХ гэсэн утга бүхий, Англи хэлэнд – cyan, Латин хэлний нэршил нь - caeruleum.


Азур ер бусын тунгалаг цэвэр гүн хөх өнгөтэй байдаг шалтгаан нь эртний эрт уламжлалаар анагаах увдистай, чийгшил багатай цөлийн, өвлийн гүн хөх хязгааргүй уудам цэлмэг шөнийн тэнгэр лугаа бэлгэдэл болон оршимуй.
                                                                ЭМЧ ДОМЧ, ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ ДҮР



Бүхий л эрдэс бодисын чуулбар тусгал болсон азур болон лазурыг араб персээр lazhward (لاژورد),

[ лапиз лазур - lapis lazuli ]  гэж дууддагийг хожим Англи хэлтнүүд "stone of azure" - азурын чулуу хэмээн нэрийджээ.


MINERALOGY - ЭРДЭС СУДЛАЛ; ЭРДЭС ЗҮЙ

Зэс исэлдэж урвалд орох:: Хоёр төрлийн зэсийн нүүрсхүчлийн давс, эрдэс бодисоос АЗУРИТЫН ЧУЛУУ үүсэн бий болдог бөгөөд л үүнийг ашигт малтмал хэмээмүй. Азуритын чулуу маш зөөлөн, дулаан, халуунд амархан устаж үгүй болдог. Ер ажиглаад байх нь ээ буддын сүм хийд нь ихэвчлэн модоор урласан байдаг бөгөөд хана туурга адрын хээг хөх өнгөөр чимсэн байхыг та олонтаа ажаа байлгүй, бас тийм ч хурдан бүдгэрч баларч арилаагүй байдаг шүү, яг энэ мөрнөөс ....түүхийн.... 700 гаруй сүм хийд.... хүнтэйгээ.... номтойгоо.... шатаагдсан нь.... нэмээд зэс гуулин бурхадын баримал /баримал бол урлагийн бүтээл – 80, 90 тохой оргинал МАЙДАР БУРХАН/ хэнээр хэрхэн бүтээгдэж хаашаа одсон нь.... хачин.... эргэлзээтэй.... бодогдох.... санагдах...., уг нь зэсээ хөрсөнд нь байлгаж л байхгүй дээ! Тэгсэн бол МОНГОЛ жинхэнэ тэнгэр газар холбосон ХӨХ зам татуулаад л.... бүх хүн ХӨХ дээл өмсөөд л.... заа за доор удахгүй танилцана.


Азур Устах явц:: нүүрстөрөгчийн давхар ислээ алдаж шингэн төлөвт шилжин хар өнгийн биет /ХАР АЛТ буюу НҮҮРС арай биш байгаа/, зэсийн ислэг нунтаг болон хувирдаг байна. Энгийнээр бол зэсийн нүүрсхүчлийн давс дангаараа байгальд оршдоггүй. 


Азуритийн химийн томъёо:: Cu3(CO3)2(OH)2  Зэсийн нүүрсхүчлийн давс, устөрөгчийн хий.


ХӨХ ШОРООН БУДАГ
Зуун зууны туршид хэрэглэсээр ирсэн Гүн Хөх буюу УЛЬТРАМАРИН алтнаас үнэтэй шороон будаг байсан гэдэг. Газарзүйн байршил, нутгийн хөрсний онцлог, эрдэс бодисоос хамаараад улс орон бүрийн азурын гүн хөх харилцан адилгүй байдаг. Нэг үгээр бол зэсийн хүдрийн ордтой улс болгонд АЗУР хэмээх энэ ХӨХ чулуу байх, хөрсөндөө зэстэй л бол бий болох боломжтой. Байгаль дэлхийд хур тундас хаа сайгүй тэгш тэнцүү буудаг шүү дээ. Дундад зуун буюу XII-XV зуунд Лазурын чулууг одоогийн Афганистанаас олборлож баруун европ тийш далайгаар зөөж худалдаалдаг байсан бөгөөд тухайн үеийн өрнийн зураачдын уран зургийн дэг ёсонд зөвхөн хаад, хатдын нөмрөг, өмсгөлийг зурахад зориулдаг бүр хэрэглэх будгийн хэмжээг нь хүртэл гэрээнд тусгадаг байв. Хөх шороон будгийг тостой холих үед зөөлөн ногоон, харин өндөгний шартай холиход саарал ногоон өнгө үүсдэг. Азур буюу Лазурын чулууны хөх шороон будаг гүн, тод, цэвэр учир маш үнэтэй тиймдээ ч байгаль дээрх ультрамаринаас /хөх/ гүнээрээ ялгардаг. Ультрамарин халууныг тэсвэрлэдэг бол азур хар зэсийн исэл болж орхидог байна.

Гэхдээ.... шавар шороон ханан дээр гүн хөхөөр зурсан зураг 2000 гаруй жил өнгөрсөн байхад будаг нь ховхорсон хуучирсныг эс тооцвол түүхэнд байрандаа үлддэг хоёр гуравхан өнгийн нэг. Уйгурчуудын нутаг дахь өнөөгийн Шинжаан мужын Кызылын агуйн хана адрын зураг,

шинжан, кызыл

Ганьсу мужийн Дунхуанийн ханын зураг, за цаашлаад Афганистаны нэг хот бүр тэр чигээрээ ХӨХ гадартай барилга байшинтай, үлгэрийн хот шиг.... ГАЙХАМШИГТАЙ. Төмөр ийм гоё хөх өнгийг ялгаруулдаг гээд бод доо.
Нэгэн өдөр огторгуйд нисэж явсан одон гараг эрхис манай дэлхийн хаа нэгтээ унаж сая л хүн төрөлхтөн ТӨМӨР-тэй болсон нь сая сая жилийн уртад уг нэрийг олтлоо урвалд оржээ гэсэн үг. Дайн байлдааны зэр зэвсэг, ахуй хэрэглээндээ бид төмрийг янз бүрээр л хэрэглэдэг шүү дээ.

СОЛИР – СҮҮЛТ ОД – КОБАЛЬТ – ТӨМӨР - ган

Мөнгөлөг саарал, гялалзсан, хатуу, буцаан хайлуулж болдог КОБАЛЬТ газрын хөрсөнд, өнгөн гадаргуунаас олддог, химийн элемент Co, атомын дугаар 27 


Тайлбар:

Azurite – Азур Азурын чулуу - Гүн хөх 
Cobalt – Кобальт Солирын төмөр
Metal - Метал- Төмөр, хүдэр агуулсан эрдэс

                         2. Азурын чулуу /ногоолинтой/, “Зэсийн Хатан Хаан уурхай, Бисби, Аризона
                                                 2. Azurite with Malachite, Copper Queen mine, Bisbee, Arizona 

                                      3. Азурын чулуу, Түисси, Морокко 
                                                  3. Azurite from Touissit, Morocco


                    4. Азурын чулуу, Моренси, Аризона         4. Azurite, Morenci, Arizona

                  5. Азурын чулуу, эрдийн чулуунд буй нь, Малбункa” уурхай, Умард Территори, Австрали
                     5. Azurite in siltstone, Malbunka mine, Northern Territory, Australia



                                         6. Азурын чулуу, Цумэб, Намиби
                                                       6. Azurite from Tsumeb, Namibia

                                                     7. Азурын чулуу, залгаа бүхий чулуужсан дусал, Бисби, Аризона 
                                                     7. Azurite, cross-section through merged stalactites, Bisbee, Arizona




Эх сурвалж:: https://en.wikipedia.org/wiki/Azurite

2014.XII.16
03:22

Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС



Friday, 12 December 2014

абсурд ба абсурд бус







Дотор ямар нэг хэсэг
Чулуужчих шиг

Чулуунаас эмтрэх шиг
Эсвэл
Дотор ямар нэг талст
Хэмгүй болох шиг

Хэмнэл алдах шиг
Эсвэл
Дотор ямар нэг далай
Манан болон хөөрөх шиг

Говь цөл болчих шиг
Бидний үнэн дүр
Энэ ч шиг.  



/2007 он, Д.Баярцэцэг/



Сэтгүүлч Дэмбэрэлийн Оюунномин

Үзэгдэл 1

Түүнтэй уулзсан уулзалтыг А цэгээс Б цэг хүртэл хийсэн аялал гэе. Навчны тухай, навчны өнгөний тухай, салхины үнэрний тухай, салхи бол хөдөлгөөн болох тухай, нам гүмийн тухай хүүрнэсэн аялал. Яг тэр аялсан замаараа эргээд аялбал онц гойд зүйлгүй тийм ертөнц. Алдагдсан, мартагдсан цаг хугацаа руу өчнөөн баяртайгаар аялчихаад “одоо” цагт эргэн ирэхдээ хөндүүрлэсэн тийм мэдрэмж. Аялсан аялалаа нэхэн дурсахад яг тухайн цагт төрсөн сэтгэгдэл, дарамт, тайвшрал бодитоор, тэр цаг үеийнх шигээ мэдрэгдэх нь тийм их аз, бас тэр хэмжээгээрээ дарамт. Бид хүмүүсийг таньж мэдэх гэж адгадаг. Би ч гэсэн ялгаагүй ярилцаж буй, хамт аялсан хүнээ таньж мэдэхийг хүссэн. Энэ явцад түүний тухай бодсон бодлууд; үг, үйлдэл ч хувь хүний мөн чанарын тусгал биш, аз жаргалтай, хөгжилтэй харагдах байдлаар чухамдаа эмгэнэлтэй, гутранги, бүх юмсын өмнө хүчин мөхөстсөн жинхэнэ дүрээ нууж байдаг абсурд жүжгийн дүрүүдтэй тэр төсөөтэй, түүнийг таньж мэдэхийн тулд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг... Гэхдээ би түүнийг таньж мэдлээ гээд яах юм?! Түүний өөрийнх нь Тарковскийн тухай “Тийм гэх тэмдэггүй гүн эмзэг уг” хэмээн бичсэн тодотгол Тарковскийд биш Баярцэцэгт өөрт нь хамгийн оновчтой тохирох мэт. Бодит байдалтай тулгарснаар түүний тухай бодож олсон төсөөллөө нураан, дахин шинэ төсөөлөл бүтээн босгож өөрийгөө төөрөлдүүлэхгүй, зүгээр л түүний тухай юу ч бодохгүй, төсөөлөхгүй байсан нь дээр гэж тогтов. Тэр хэн ч биш. “Хэн ч биш” байх нь “Хэн нэгэн” байхаас хавьгүй дээр ч юм бил үү. А эсвэл Б, бүр Ц, цаашлаад Х-гийн мэддэг Баярцэцэг ч миний мэдэхээс огт өөр хүн нь мэдээж. Доорх ярилцлагыг уншсан уншигчийн төсөөлөх Баярцэцэг ч бас өөр нэг дүр... Юмыг таньж мэдэж дуусахгүйдээ ийн тэмдэглэж буй хэрэг биш, таньж мэдэх нь онцын ач холбогдолгүйд л тэр.

Үзэгдэл 2

Д.Баярцэцэг: “Улаанбаатарын гашуун утаа надад гунигтай өчигдөр шиг санагддаг” 




Д.О. Дүрслэх урлаг, зурах урлаг гэдэг чинийхээр
зохиогчийн 
мэдрэмжийн тусгал уу, эсвэл тогтсон дэг 
жаягтай урлахуйн ухаан уу?



Д.Б. Зурах урлагийн талаар ярихын тулд зураасны тухай ярих хэрэгтэй болно. Зураасны тухай ярих гэхээр зурааслал гэх зүйл рүү орчихно. Зурааслалын тухай ярихаар цэгийн тухай ойлголтод хүрнэ. Ерөнхийдөө бүтээл гэдэг бол цэвэр орчин. Гадаад, дотоод аль нь ч байж болно.


Д.О. Зураг зурж байхдаа хөгжим сонсдог уу?


Д.Б. Янз бүр дээ. Нэг мэдэхэд миний хийж байгаа юмтай сонсож байгаа хөгжим зөрчилдөнө. Эсвэл би хийж байгаа юм руугаа гүн орох үед хөгжим илүүц чимээ авиа үүсгэх нь бий. Заримдаа нийлж аль алиных нь гүнд орохгүй, дунд нь зогсож байдаг.


Д.О. Бүтээлээ нэг өгүүлбэрээр тодорхойлбол?


Д.Б. Миний үй олон дүр.


Д.О. Өөрийнхөө энэ үй олон дүртэй нэг өрөөнд байх,   
хамт орших нь төвөгтэй биш үү?


Д.Б. Зурагнууд хөглөрөөд, агуулах газар байхгүй болох үед шатаачихмаар болдог л юм.


Д.О. Өнгөний тухай чиний ойлголт?


Д.Б. Өнгө уйлна, худлаа ярина, инээнэ, дуулна, хашгична, үсчинэ. Өнгө бол зан авир, араншин, үйл хөдлөл.


Д.О. Хамгийн их чимээтэй өнгө?


Д.Б. Улаан өнгө. Тэр чимээтэй гэхээсээ илүү хүчтэй өнгө.


Д.О. Өөрийгөө өнгөөр илэрхийл гэвэл?


Д.Б. Нэг хэсэг би ихэнхдээ хөх өнгө давамгайлсан бүтээлүүд хийж байсан. Яагаад гээд бодохоор тэр үед би Пиккассод автаж байсан. Өнгийг хүмүүс өмчилж, хувьчилж авах надад гэнэт утгагүй санагдсан, огт таалагдаагүй. Тэгээд л би хар, цагаан өнгөөр уран бүтээлээ хийх болсон. Миний гүнийн гүн дэх өнгө бол хар, цагаан, саарал гэдгийг мэдсэн. Үүнийгээ мэдэхээс өмнө би зүгээр л өнгөн дунд төөрөлдөж явсан юм шиг. Би бол тунгалаг. Тунгалаг гэдэг нь харагддаггүй тийм өнгө. Магадгүй өнгө биш, гэхдээ өнгө. Нар өөд зовхио хагас аниад харахаар сормуусны үзүүрт дугуй дугуй дүрс үзэгддэг дээ. Сайн харвал тэр нь хувирдаг, солонго шиг олон өнгө давхцах тэр л тунгалаг.


Д.О. Үзэгч бүтээлээс чинь юу мэдэрч, олж харж байгаа нь 

хэр чухал вэ?


Д.Б. Мэдээж чухал. Үзэгч юу мэдэрч, харж байгааг мэдэх амархан бас энгийн. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр дээр юу бичсэнийг уншаад л мэдчихнэ. Ер нь тэгээд миний бүтээлийн тухай дэлгэж ярьдаг хүн цөөхөн. Монголд энэ тухай бичдэг, нийтэлдэг, урлаг судлал, жинхэнэ мэргэжлийн шүүмж одоогоор алга. Энэ утгаараа монголын урлаг эмх замбараагүй байдалд байна. Үе тэнгийн зураачид маань надад “Чи өөрийгөө олчихжээ” гэж хэлдэг. Тэр үед нь би өөрөөсөө зугтмаар болдог. Учир нь, энэ чинь яг л нуугдаж тоглохтой адилхан. Тоглоомын үед эрж байгаа хүүхэд нь эрэл хайгуул хийж, нуугдаж байгаа хүүхэд амархан олдчихвол урамгүй байдагтай л адил.


Д.О. Бүтээл туурвих сэдэл, санаагүй болох үе бий юу?


Д.Б. Тийм үе байхгүй. Харин ч санаа ихдээд хаягдах үе их. Өөрөөс минь олон янзын зүйл гарч байгаа нь сонирхолтой. Яг л зургийн цомог шиг. Яах вэ, хааяа залхуурах үе бий бий.


Д.О. Камю, Сартр, Бэккет, өөр бусдын бүтээлийг унших нь 

бидний оюун ухаанд тийм хэрэгцээтэй зүйл үү. Уншигч 

өөртөө тавьсан асуултынхаа хариуг л уншиж буй зүйлээсээ 

хайдаг. Хайгаад байгаа хариултаа өөрийнхөө дотор 

бясалгах нь хангалттай юм шиг...


Д.Б. Уншихгүй бол үхчих байх. Унших бол дадах явц. Ном уншсаны дараа сэтгэл зүрхэнд ирдэг мэдрэмж болгон хоорондоо адилгүй. Достоевскийн “Гэм зэм”-ийг анх уншихдаа бартаат зам дээр гүйж байгаа мэт багтарсан сэтгэл зүйгээр уншиж дуусгаж байсан “донтох” гэх юм уу удаа. Надад их тайван уншиж байгаа зохиолууд бий. Кафкагийн “Шүүх ажиллагаа” зохиолыг би ойролцоогоор хоёр жил уншиж байна. Тэр зохиолыг хэзээ уншиж дуусах бол гэхээс айж байна.


Д.О. Олонх хүн нийгмийг өөрийнх нь дотоод ертөнц рүү 

халдаж байна гэх. Харин чиний хувьд нийгэм гэж юу 

болох, энэ нь чамд дарамт өгч байгаа эсэх тухай?


Д.Б. Нийгмээс ирэх тайван бус байдлыг тухайн хувь хүн хэрхэн хүлээж авахаас л болно. Тайван, амар амгалан гэгч нь хүний сэтгэлд л байдаг. Түүнд ямар ч гадны нөлөө үгүй. Надад бол гайхаш тасрах үе л байдаг. Өөрийнхөө хаана байгааг мэдэхгүй байна гэдэг зөрчил үү? Би ер нь өөрийгөө хаана байна даа гэж их боддог. Гэхдээ энэ зөрчил гэхэд бас зөрчил биш. Хэрэв зөрчил байгаа бол тэр нь ухамсарт л байгаа. Нийгмийн зөрчлийг дарамт болгож хүлээж аваад л байвал зөрчилдөөд л байна. Тэр болгоныг дарамт гэж бодоод дарамтлуулаад яваад байх нь тэгэг л дээ. Юу зөрчил вэ, юу зөрчил биш вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оршуулъя гэвэл хэнийг ч дотроо оршуулж, нойрсуулж мөн амьдруулж бүтээж ч болно. Хэрэв би бодохыг хүсэх л юм бол миний дотор зохиол оршиж байж ч магад. Өөрийнхөө дотор руу живж гэхдээ ерөөсөө амь авраарай гэж орилохгүй. Өөрийгөө ахиад улам гүн рүү нь живүүлээд үзмээр байна. Дотоод сэтгэлдээ би жингүйднэ, хөвнө, ниснэ, заримдаа бүр өндрийн өндрөөс газарт унаж бяц үсэрнэ. Бодохгүй юм гэж алга, бодлоо дуусгаж байж л үхэх байх. Бүгд зэрэгцэн байгаа энэ орчинд сонголт хамгийн чухал зүйл. Гудамжинд хэн нэгнийг хүлээгээд сууж байхдаа тэнд хоёр хүн зодолдож байгааг, машины дуу чимээг сонсох уу, эсвэл салхины, навчны чимээг сонсох уу гэдэг хувь хүний сонголт. Гэхдээ анхнаасаа өгөгдсөн байсан зүйлийг хүн өөрөө ойлгох юм бол юунд шунаж юунд тэмүүлж байна гэдгээ ялгаж салгах юм бол юу ч хэцүү биш.


Д.О. Үхлийн тухай чиний ойлголт?


Д.Б. Эргээд л юуг амьдрал, юуг үхэл гэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Унтаж байгаа сэрүүн байгаа хоёроо ялгах. Яг одоо унтаж байна уу, үгүй юу гэдгийг хөндлөнгөөс л харж болдог. Бодит гээд хэлчихээр энэ их хийсвэр ойлголт, хийсвэр ойлголтын тухай ярихад зүүдээ санана гэсэн үг. Алийг нь зүүд, алийг нь амьдрал гэж ойлгох нь хүний сонголт. Ер нь зүүдэлсэн зүүд эргээд хожим амьдрал дээр давтагдах нь бий. Тэгэхээр зүүд бол давтамж, явц. Түүнтэй адил үхэл ганцхан биш. Байгаль дээрх олон үхэл, олон амьдрал өөрөө олон давтамж. Мартана гэдэг хамгийн сайн өшөө авалт гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Харин ч мартана гэдэг хамгийн том аз.  “Амаа хамхиж сурсан цагт хүн жинхнээсээ амьдарч эхэлдэг” гэсэн латин зүйр үг байдаг. Би энэ үгийг үргэлж боддог ч яг одоо чамтай яриад л сууж байна. Тэгэхээр би яг одоо амьдарч байна уу, эсвэл үхчихсэн байна уу гэхээр эргэлзээтэй. Гэснээс... бид их сонин цаг үед амьдарч байгаа юм шиг. Харилцаа холбоо, мэдээлэлд тулгуурласан, романтик утгаа гээсэн үе. Заавал харилцахгүйгээр, зүгээр л хийсэн бүтээсэн зүйлийг зохиогчтой нь уулзахгүй, ярилцахгүй ойлголцож болно.


Д.О. Харилцаа холбоо хувьсаж байгаа ч гэсэн анхдагч 

утгаараа байсаар буй зүйлсүүд бий шүү дээ...


Д.Б. Хүн төрөлхтөн оршин байгаа цагт байж л байх сонгодог ойлголтууд бий. Гэхдээ тэр нь цаг үеэсээ шалтгаалаад илрэх хэлбэр нь өөр өөр. Амьдралд мөнхийн сэдэв, мөнхийн асуудлууд нэг их биш дээ. Түүний нэг нь хайр.


Д.О. Хүүхэд насны чинь хамгийн онцгой, сайхан дурсамж?


Д.Б. Аавтайгаа орой бүр сарыг дуранддаг байсан үе. Мөн өглөө бүр аав пянз тоглуулагчаар дуу тоглуулж намайг сэрээдэг байсан мөчүүд. Дууны чимээ шууд биш аажмаар, намуухнаар чихэнд хүрээд сэрнэ. Хэзээ ч намайг нэрээр дуудаж юм уу, эсвэл надад хүрч сэрээдэггүй байсан. Одоо бол би цочиж сэрж байна. Хөгжмөөр сэрэх тэр мэдрэмж л хамгийн сайхан дурсамж юм даа. Бас нэг удаа аавтай хамт хөдөө яваад, машины ачаан дээр зулсан эсгийн дээр дээшээ харж хэвтээд тэнгэрийн заадсыг шөнөжин ширтэж явсан. Тухайн үед би тэнгэрийн заадас хөдлөөд байна гэж бодож, гайхширч байсан болохоос машин явж байгаа тухай огт бодоогүй. Тэнгэр л хөдлөөд, эргэлдээд байна гэж бодож байж.


Д.О. Эмэгтэй хүн бүрийн дотор өөрийгөө үргэлж жаахан 

охин гэж боддог нэг дүр байдаг юм шиг. Харин чиний тэр 

охин чамд зовиур төрүүлж байна уу, эсвэл тэр анхнаасаа л 

байгаагүй юу?


Д.Б. Хүний, ялангуяа эмэгтэй хүний хамгийн том зөрчил. Би багадаа Брюс Лигийн тоглосон кинонд учиргүй дуртай байсан. Тухайн үед тулааны урлаг таалагддаг байснаас өөртөө нэг дүрэм тогтоосон юм. Тэр нь өдөр бүр дасгал хийгээд тоосго хагалж чадвал би эрэгтэй хүн болно, хэрэв чадахгүй бол эмэгтэй хүн болно гэсэн сонголт. Ингээд л кинон дээрээс харсан зүйлээ өдөр бүр сургуулилдаг болов. Гэвч би тэр тоосгыг хагалж чадахгүй гэдгээ удалгүй ухамсарлаж эхэлсэн. Тэгэхээр би эмэгтэй хүн. Тиймээс төөрөлдөх юм алга. Эмэгтэй хүн байна гэдэг эмэгтэй хүнийг “мэднэ”, эрэгтэй хүнийг мэдэрнэ гэсэн үг. Заримдаа ямар ч хүйсний тухай бодоогүй үе бий. Нийгэм надаас эмэгтэй хүн байхыг шаардана. Тэр зөрчлөө дотроо хадгалаад, өөрийнхөө байгаагаар юманд хандахаар эсэргүү болно, ажилд тэнцэхгүй эсвэл халагдаад эргээд л эмээ өвөөгийн охин, жижигхэн дүүгийнхээ эгч болдог. Өөртөө хэл ам, гомдол тарихгүй өөрийнхөөрөө баймаар байна. Жишээ нь, энгийн зүйл дээр ярихад хумсны будаг арилчихлаа гэж янзлаад л, миний энэ тэр ингэчихлээ гээд байхыг хүсдэггүй. Байвал байгаад, болвол болоод, болохгүй бол тэр л биз. Ингэснээр өөрийнхөө аяыг дагаж буй нь тэмцэл. Урьд насны үйлийн үр гэдэг юманд итгэдэг болоод байгаа шүү. Надаас шалтгаалахгүйгээр шийдэгдчихдэг тохиолдлууд бий. Зүв зүгээр урландаа сууж байгаад хэргийн эзэн болчихсон л явна. Надаас шалтгаалахгүй зүйл байх юм бол тэр нь үйлийн үр гэж боддог болсон. Нэг талаар би шалтаг тоочиж, өөрийнхөө толгойг илээд байгаа мэт боловч миний хувьд хамгийн тэвчишгүй зүйл.


Д.О. Үргэлж л тохиодог ч шинэ юм шиг, анх удаа учирч 

байгаа юм шиг цочроодог зүйл бий юу?


Д.Б. Байгалийн онцгой үзэгдэл намайг үргэлж цочроодог.


Д.О. Хүний хамгийн хүчирхэг өгөгдөл, мөн чанар?


Д.Б. Бүхнийг яг байгаагаар нь, бодитойгоор хүлээн авч мэдэрч чаддаг бол хүчтэйн шинж байх. Хоёр туйлын хооронд оршин байх гэсэн санаа юм. Хараас цагаан, гэрлээс сүүдэрт шилжих тэр заагт юмс оршин байдгийг бүхлээр нь олж харах.


Д.О. Чи бүгдийг байгаагаар нь мэдэрч чадаж байна уу?


Д.Б. Шийдвэрт хүрч чадах, чадахгүй хоёрын дунд байгаа нь намайг эгдүүцүүлж, намайг хэрчиж хаяж байна. Тархи зогсолтгүй ажиллаад, бодоод байна гэдэг зарим үед хамгийн тэвчишгүй зүйл. Гэхдээ “Амьдралд цөхрөхгүйгээр түүнийг хайрлаж болдоггүй” хэмээх зохиолч А.Камюгийн хэлсэн үг бий. Цөхрөл, гансрал, гуниг.... амьдралд байдаг бүхий л дуу хоолойг сонсож тэндээс ямар сэтгэгдэл төрж байгааг мэдрэхгүйгээр дуусгах амьдрал гэж үгүй байх. Хүн өөрийгөө уншихдаа хамгийн удаан байдаг ч юм уу. Нэг ёсондоо үхтлээ амьдарч байж уншиж дуусдаг.


Д.О. Баярцэцэг өөрийгөө бүтээж байна уу, эсвэл олох гэж 

эрэл хайгуул хийж байна уу?


Д.Б. Гээх гэж.

2011 он

Sunday, 7 December 2014

Эрх чөлөөний тухай бодол хүүрнэл

БУДДИЗМ БОЛ ШАШИН БОЛООД ХУВИРЧИХСАН ШАШИНГҮЙН ҮЗЭЛ. А.КАМЮ

/Зохиолч Альбер Камю-д зориулав/

Бидэнд өгөгдсөн ухамсраас гадна бодлын гүнд хадгалагдан буй баримт сэтгэлийн орны үүдийг нээхийн төлөөнөө таарах түлхүүрийг хайсан явдал билээ. Сэтгэлийн орны түлхүүрийг ухаанаас урссан үгсээс ганцханыг шүүрч нээнэ гэдэг ердийн үзэгдэл төдий байсаар ирсэнд сэтгэл дундуур явсаар.... Харин иймэрхүү аахар шаахар зүйлсийн хүрээлэл дунд хавчигдсаар үхсэн эрхтэнийг сэрээх боломжоо хааснаараа түүнийг тодорхой ёс хууль дүрэмд байршуулах оролдлого хийсэн нь бид ТҮҮХ хэмээн том үсгээр бичиж, харин гуйвуулж устгасан хүмүүсийг мартчихсан явж. Энд дурдаж буй санааг магад хаа нэгтээ хэн нэгэн хэлсэн дэвшүүлсэн байж болох ч цаг үе цаг үеийн бодлоо хэлдэг л бол, бодол цаг үеийн болзолт нөхцлийн хэлдэг болгоныг хүлээн авах боломжгүй, тэгээд ч юунд яах гэж бичиг үсэг зохиосноо заримдаа умартчихсан явах юм. Яг одоо мэдэрч буйг нийтээрээ нэгэн зэрэг дуугаар: ЭНЭ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ, ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ, БИД ЗҮГЭЭР Л АМЬДАРМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ, БИДНИЙГ ТАЙВАН ОРХИОЧ! хэмээн түүхийн дуу хоолой баримттайгаа үлдээгүй гэж үү? Хүн төрөлхтөн хичнээн зуунаар хамтран амьдарч бие биенээ шүтэн сонирхож байсан нь илэрсээр л. Үүнийг бид ФАКТ буюу баримт, гэрч, нотолгоо хэмээдэгТҮҮХЭН БАРИМТ. 


-Зөн совин бол хүн бүхэнд байсаар ирсэн, зөн совингоор илэрдэг цагийн тухайд та ЮУ хэлж чадах вэ? 

-Хүний ертөнцөд, нийгэмд бүтээсэн ҮГ тусгал толь. 

-Өөрөө хэлбэрээс татгалзсан бус уу? 

-Уучлаарай. 

-“Хорвоогийн тоосыг хөдөлгөх жихүүн хожим авсанд хэвтэх бүр ч хүйтэн Г.Иванов.  

-Хатуу үгс гашуун, гашуун бүхэн хор биш. 

-Зарим үед бодолд: хаанаас эхтэй энэ том ангалыг хичнээн үеэрээ дүүргэх ЁСТОЙ юм бэ гэж.... Гэж гэдэг нь энэ бүхэн энэ бүхэн гэдэг нь энэ бүх хардалт үзэн ядалт өс хонзон атаа жөтөө зовлон мунхрал /бас л үгс/ аль үеээс ХЭН хэнээс эхтэй – ЗҮҮД учиг амьдралд зангирсан сэтгэл вэ? 

-Үеийн үед илааршуулж, шархлуулж явдаг нэгэн байж магад. 

-Худал үгсийн чуулган нэгдээд ҮНЭН хэмээгдэх ахуйд ахуйн ЗОВЛОН буй. 

-Ахуйн зовлон гээч юу билээ? 

-Ахуй, амжиргаанд баригдсан:

УЛАМЖЛАЛ – ДАЙРАХ ДОВТЛОХ ЭРХШЭЭХ ДАВАХ ДАРАХ ТУУЛАХ 

УЛАМЖЛАЛ – ДАЙРАХ ДОВТЛОХ ЭРХШЭЭХ ДАВАХ  ДАРАХ ТУУЛАХ
МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ МИНИЙ ОЛОН МИНИЙ НИЙЛБЭР. Миний бид, бид гэж БИ. Нэг тоо нэг бие, ийм байна. 

-Мэддэг бүхэн ийм байсан юм бол хэрхэх гэж үүнийг хийсэн хэрэг вэ, харьцангуй асуулт л даа өөрөөр хэлбэл юун тулд БУРХАН-ХҮН хэмээн шүтсэн хэрэг вэ. 

-Уучлаарай эрхэм ээ, би таны төлөө амьдраагүйг та мэдэхээр барахгүй өөрөө хэний тулд ажиллаж амьдарч бyйгаа надаар бус сүнсээрээ хэлүүлж буйг мартаагүй л баймаар юм тийм үү?

-тийм.

-тэгээд?

-юу тэгээд гэж?

-ярь л даа тэд яагаад яриад байгааг?

-мэдэхгүй.

-амандаа орсон эс бөгөөс санаандаа орсноо эрээлж сараалж болно гэж бодоогүй байлгүй дээ.


-Нэг тийм эрх ч гэнэ үү ашиг ч гэнэ үү нийт ч гэнэ үү олон ч гэнэ үү хувь ч гэнэ үү тэнцүү ч гэнэ үү.... үгүй дээ, энэ бол бидний дэндүү хүлцэнгүйгээр үл барам ТЭВЧЭЭРТЭЙ байснаас л тэвчин байгаа СОРЬЦ-той оршихуй. СОНГОДОГ эрин. Өөрөөр бол зүгээр л СОНГОГДСОН СОНГОГДОХ шигшсэн АЛТ шиг тунарсан СОНГОМОЛ ОРШИХУЙ. Түүний сүүдэр ЦАГААН! 

-ЭРЭХ - ЯВАХ ОЛОХ - ҮДЭХ.

-Хүлээгээрэй, авч одсон бүхнийг шүүж байгаа тунгалаг шүүлтүүр бий шүү дээ

-Сайн уу?

-сайн.

-Сайхан уу?

-сайхан.

-Алдаа, эгшиг үсгийн алдаа Ю төөрөгдөл.

-Асуулт магад тийм буй заа.

-Үлээх салхины хүчийг зөөлрүүлэх холбоо үгсийг олж ядах зуур үдийн нар цонхны цаанаас зөөлнөөр ээхэд энэ чинь ямар сайхан дулаахан.... 

-3үггүй бодлын нөмөрт сэтгэл амьсгалах агаар - хэсэгхээн чөлөө. Ийм болтлоо чихэлдээ гэж үү, үгүй биз дээ бол оптимистисизмээс тусгаарлагдах ӨӨР орон зай, эрх чөлөөнөөс алдуурсан өдрүүд. 

-Бүтээгдсэн ертөнц ЮУГ бүтээх гэсэн юм бол?

-НU HUN = ХҮ ХҮН Н н н ю ю ю нэмэх асан тэмдгийн тухай бодолдоо гүнзгий автсан ердийн тайлж болох ДҮР. Хичнээн хувь дүр, хэлбэрээр бүтээгдсэн дүрийн ДҮРИЙН тухай сударт тэмдэглэсэн, яг тэнд, нэр үсгийг бус дүрс тэмдэгтийг олж харах үед төрөх сэтгэгдлээ тоонд бус үгсэд хувирган шаналсан бус уу. Шаналсан сэтгэлийн угт шаналсаар буй дүр.

-ТЭМДЭГ ДЭВССЭН ЗУРАГТ ХУУДАС, ганцхан  инээмсэглэлийн төлөө хэдий хол замыг тууллаа.



2014.6.23

17:04

Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.