Monday 26 May 2014

Сара Морган-д

“This is a first look into the diversity of ways that artists are approaching environmentalism, and what environmentalism means to them.”     Sara Morgan /Contemporary Art Study, USA/

Хүн судлал бол хөршөө таних ухаан харин урлаг судлал бол энэ хорвоо дээрх шинжлэх ухаанаар таньж болдоггүй хэтэрхий хувь хүний гэгдэх тэр л бүтээгч зохиогчдын орон зайг судалдагаараа онцгой бөгөөд бидэнд энэ цаг үед гадны залуу судлаачийн НҮД хэрэгтэй байлаа. Сарагийн судалгааны бүтээлийг дүгнэн үзээд нэмж өгүүлэхэд:

Энэ хорвоо үй олон дүрс авиа тэмдэгтүүдээс бүтдэг г хэмээн үзэх ахул ухамсрын төсөөллийн орон зайн дотоод метафор хэлбэрээр бүтээн тууривдаг уран бүтээлчдээ бид “Монголын Эрин Цагийн” /Contemporary of Mongolia/ хэмээн нэрлэж буй.

Аливаа цаг үед үргэлж шилмэл цөөнх хэсэг гэж байдаг. Тэр цөөнхийн сэтгэлгээний үрээр нийт хүн төрлөхтөний хөгжил тодорхойлогдох нь буй үе бол бидний ард бус урд өнгөрсөн цаг үеийн түүх билээ. Энэ л холбоосоор хоорондоо холбогдож буй цоо шинэ түүхийн эрин цагт бид амьдарч байна.

Цааш гүнзгийрэн Сара Морганы бичвэрийн дотор дурдсан Монголын Урлаг шинжлэх ухаанжих шаардлагатай байгаагийн сайхан жишээ бол:

“Sulfur dioxide, nitrogen dioxide, and carbon monoxide, all contributors to acid rain, are on the rise in Ulaanbaatar. Such high levels of these chemicals are unhealthy for residents of the city, and also can be destructive to trees and the rest of the plants and animals living in the surrounding area.”
“At the same time, foreign mining companies are just beginning to explore the wealth of mineral resources buried beneath Mongolian soil.”
Иймээс Монголын Эрин Цагийн Урлагийг судлахын тулд:
Хэл-Уламжлалын олдвор
Соёл-Түүхийн олдвор
Урлаг-Шашны олдвор
Улс төр-Нийгэмд хамаарах олдворуудын тухай өнгөрсөн үеийн түүхийг зайлшгүй харьцуулан судлах хэрэгтэй. Энэ асуудлаар эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчид цаашид анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн Д. Баярцэцэг
/МУИС, Урлаг Судлалын тэнхим, шүүмжлэгч багш./

2011.12.06
Улаанбаатар хот,
Монгол улс