Sunday 29 June 2014

Утга зохиол гэдэг үнэхээрийн гайхалтай ертөнц

       Утга зохиол гэдэг үнэхээрийн гайхалтай ертөнц өө.
БҮХ ХҮН МЭДЭРДЭГ.” Л.Өлзийтөгс
   Энэ тухай өчигдөр ариун цэврийн өрөөнд өтгөн хатан гарахыг нь удаан хүлээж суухдаа бодож үзсэн юм. Оюун санааны өвөрмөц аялал нэг талаараа утга зохиол, гэсэн хэдий ч энэ ертөнц өөрийн хатуу хуультай! Энэ бол хууль үгүй байх! Хууль үгүй газар л жинхэнэ хүний мөн чанар танигдаж эхэлдэг. Үргэлж дагаж мөрдөж байдаг бичигдсэн үгсийг ягштал дагаж биелүүлж явна гэдэг тодорхой зааж өгсөн замаар хүссэнээрээ аялахыг хэлж буй хэрэг. Гэтэл хүний оюун санаа хичнээн баян билээ.

     Шөнө бүр тодохой хязгаарт тултал бичнэ гэдэг, шөнө бүр тодорхой хүрээг дуустал үзнэ гэдэг энэ бүхэн эргээд ердөө шаналал юм гэдгийг, зүрх шархлуулах цэвэр бэлдмэл юм гэдгийг мэдсээр байж энэ хязгаарт хүрнэ гэдэг.... Чин үнэнийг хэлэхэд зурах бичих юугаараа ч ялгаагүй. Яг л сайн бичиж чаддаггүй хүн зургийг бүрэн гүйцэд ойлгодоггүй шиг, ойлгоогүй болохоороо олон асуулт тавьдаг шиг. Сайн зурдаггүй хүн ч мөн адил аа.

      Утга зохиол гэдэг үнэхээрийн гайхалтай ертөнц өө. 

Энэ ертөнц дунд бид жинхэнэ хүн болон төлөвшиж, энэ ертөнцөд бид гуниг зовлон жаргал, шаналал цөхрөл, итгэл үнэмшилээ хуваалцан, энэ ертөнцөд жинхэнэ гэгээрэлд хүрсэн хүмүүс мэт хэрхэн үргэлжлүүлэн авч явах талаар үзэл бодлоо ярилцаж, гайхалтай өвөрмөц санаанууд өдөөгдөж, биежиж, олны хүртээл болсоор....
   
Жинхэнэ утгаараа утга зохиол гэдэг: Зүрхэнд гэрэл тусна гэдэг: Амьдралыг ойлгож хайрлаж эхлэнэ гэдэг: Хүмүүс эрдэм мэдлэгийг хүртэхдээ гэрэлтэй сайхан талаас харна гэдэг: Уран зохиолын зүрхэнд туссан гэрэл хэрхэн асч хэрхэн унтарч буйг гэрчилдэг баримт байж болох л юм.

Жишээ №1:
Зохиолч бичиж суув. Түүний нүдэнд үе үе хуруунууд нь харагдаж үе үе огт гаргүй хүн шиг тархин дотроо амьдарч тэр ертөнцдөө дахин хэзээ ч өндөглөхгүйгээр чулуужаад суугаад л байдаг, бичээд л байдаг, яриад л байдаг. [гүн ухааны чулуурхуу юм уу даа]

Жишээ №2: 
Яруу найраг унших: Д.Нямсүрэн.... 
өөрийгөө гадагш түлхсэн мэдрэмж, эмзэг, турь муутай, төөрөгдөл, үе үе цэвэр сэтгэгдэл.

Жишээ №3:
Л.Өлзийтөгс.... төсөөлөлийн өрөөнд: уншигч: гүнзгий хүчтэй мэдрэмж асар гүнд/тухайн уншигчийн хувьд/ гэнэт шидэгдэх мэдрэмж. Зогсолт нь шүлэг төгсөв ийм эхлэлээр уншигддаг яруу найраг жинхэнэ нар буусны дараах таашаал. Ухаан ухааныг төрүүлдэг.
цаг ямагт эхэлдэг үгс: ухаан болон үлддэг хувь хүмүүс бий, ухааны инээд бус инээмсэглэл
-Сэтгэлд дайсан байдаг уу?

-Сэтгэлийг бүтээвэл анд нөхөд ч, дайсан ч буй болдог. 
-Сэтгэл гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон байдаг.

Жишээ №4:
Егөөдөл.... ш
аналал зовлонгоос үүдэлтэй нь егөөдөл бусад нь хошин шогийн төрөлд хамаатай. 

ЕГӨӨДӨЛ-ШОГЧЛОЛ хоёрын ялгаа үүн дээр тод илэрдэг. 
Яг л инээд- инээмсэглэл хоёр шиг.
шаналал#егөөдөл
инээмсэглэл#инээд

шогчлол#хошин шог

БУРХАНЫ ОРШИХУЙГ ХҮНДЛЭНЭ ГЭДЭГ БУРХАНЫ АМНААС ХЭЛЭГДСЭН ҮГ, ҮГ ОРШИНО ГЭДЭГ ТҮҮХЭН БАРИМТ.    -Маймонди Мозе (Рамбам 1135он)




2013.XI.29

2014.I.11
21:06
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.