Sunday 25 May 2014

Ажлыг Эрт Төлөвлөхийн давуу тал

Азийнхан түүн дундаа нүүдэлчид байгалийн цагаар /нар, сарны/ амьдарсаар урт хугацаа өнгөрч энэ зуршилдаа нэгэнт дасал болж байх үед нүүдэлчдийн зарим нь СУУРИН АМЬДРАЛ-руу өөрийн эрхгүй шилжжээ. Монголчууд төлөвлөсөн ажлаа хүнд ярьвал бүтдэггүй хэмээн төлөвлөж буй зүйлээ тэр бүрий хүнд хэлдэггүй. Харин барууны сэхээтнүүдэд Төлөвлөх-энэ бол амьдралынх нь хэв маяг. Багаар бодоход 1-10 жилийн ажлын төлөвлөгөө гаргадаг. Академид сурч байх үед Финландаас ирсэн Урлаг судлаач эмэгтэй: Энэ Хятадын Уран Бүтээлчидтэй хамтарч ажиллах үнэхээр хэцүү юм аа, ерөөсөө цаг барихгүй, тэгсэн хэрнээ өөрийн ямар ч үзэсгэлэнгийн ажлын цагийн төлөвлөгөө байхгүй, өнөөдөр уулзаад маргааш нь үзэсгэлэн гаргах гэж байгаа юм шиг дайрдаг, ёстой хэцүү! хэмээн үглэх үед гэнэт өөрийгөө бодож үзлээ: Амьдарч буй нийгэм маань ийм бол би нийгэм дотроо мөн л адилхан гэсэн үг, дээрээс нь Монголын нийгмийг Хятадын нийгэмтэй харьцуулбал ямар дүр зураг төсөөлөгдөх нь тодорхой.

~Ярилцлага~
М:- сэтгүүлч.
Б:- зураач.
М: -Энэ жилдээ амжихгүй юм уу, Намраас өмнө?
Б: -Миний бүтээлүүд ч бэлэн болсон л доо, амжуулвал болно.
М: -Тэгвэл 2015 он хүртэл хүлээх хэрэггүй юм биш үү, зундаа амжуулчихаач хөө
Б: -Мөрөөдөл, би өдөр бүр үзэсгэлэнгээ гаргаж байна гэж мөрөөдсөөр, ярьсаар, бодсоор байгаад жинхэнэ ЗҮҮД шиг амьдрал болж байна аа.
М: -За тэгээд, хичээвэл бүтэх байлгүй дээ.
Б: -Юу ч гэсэн харж л байя даа мөнгөггүй ч гэсэн.
М: -За би санаа оноо гарвал хэлнээ.
Б: -Ажилгүй гэж гэрийнхэндээ загнуулсаар байгаад галзуурах гээд байна, би харин ч хамгийн их /оюуны/ ажил хийж байгаа нь шд.
М: -Мөнгө олохгүй байна гэж байгаа юм уу тэ?
Б: -....Ганцаараа толгой мэдэн өөрийгөө кураторлож бас дэмжиж гол нь өөрийгөө бүтээснээ хүмүүст үзүүлнэ гэдэг амаргүй юм аа бүтээгч хүнд....
М: -Ер нь хэнд ч амар биш байх өө
Б: -Тийм. “хүнд өөрөөс нь өөр хэн ч туслахгүй, өөрөөс нь өөр хэн ч байдаггүй” гэж хатуу бөгөөд үнэн гашуун үг. Хэцүү, ганцаардсан, үхмээр санагдсан үед энэ үг үргэлж намайг тайвшруулж, зоригжуулдаг. Дашрамд Ивээн тэтгэгчидэд уг үзэсгэлэнгийн бүтээлээс бэлэглэх болно, /ингэхээр хэрэв ивээн тэтгэвэл таны мөнгө ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ боллоо гэсэн үг дараа нь газар болж магадгүй шүү/ жишээ нь: сая-с дээш.... Ер нь хараад байхад БҮХ юм үнэтэй. Ганцхан зураачдын, уран бүтээлчдийн үзэсгэлэн, хувийн галерейнууд л Үнэ төлбөргүй. Гэтэл ганц үзэсгэлэнд Ямар их зардал гардаг гээ, тэгсэн хэрнээ ашгийн бус. Зураачдыг бүтээлээ зардаг л гэдэг гэтэл цөөхөн хэдхэн хүний бүтээлийг нөгөө цөөхөн хүн нь сүртэйгээр зарлаж ирээд л авдаг, яг л ШОУ шиг.... үлдсэн нь 60-70, за ихдээ 100мянгад зураг байна уу найзынхаа найранд, хуриманд өгөх гэсэн юм гэж хаалга үүд онголзуулдаг нь Их дэлгүүрийн таван давхарт буй САЛОН-ы, лангууны, тавиурны, үйлдвэрлэлийн, арилжааны бүтээлтэй өөрийн зовж бүтээснээ харьцуулаад Уучлал гуйгаад гаргахаас өөр аргаггүйд хүрдэг. Асууж байгаа нь ч хариулж байгаа нь ч....
М: -Гадаадууд их авдаг гэсэн шд
Б: -За миний өрөөг, ганцхан намайг тойроод л яваад байдаг юм байлгүй дээ.
/ПС: Урлагт дуртай залуучууд, цуглуулагчид, залуу гэр бүл, хувь хүнд зөвлөхөд: сар бүр боломжоороо жишээ нь 10; 100 мянгыг хураахад л жилийн дараа зөндөө их болно. Тэр хуримтлалаараа дуртай бүтээлээ, дуртай зохиолчдийнхоо номыг бөөнд нь нэг өдөр, дуртай үзвэрийнхээ тасалбарыг эрт захиалах боломжтой болж байна. Энэ бол ТӨЛӨВЛӨГӨӨ. Гэтэл нэг орой шоудахад хэдэн төгрөг зарцуулдаг бол. /Монголд буй ихэнх КЛАБ, БААРанд хөгжим сонордуулж буй ДиЖэй гэгдэх хүмүүс бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг, түүнийгээ өөрөө хийсэн мэт СЭТ тавьлаа гэдэг. Гэтэл ХӨГЖИМийнхөний хувьд бол бас л өөрийн бүтээлээ толиллуулж буй арга хэмжээ шүү дээ. Бүр Орчин Үеийн гэгдэх Кинотеатрууд нь хүртэл.... Эрин Цагт Сонгодог Болж Магад Бүтээлчдийн бүтээлийг шуудхан орчуулж хүмүүст үзүүлэх, үдэшлэг зохионо, тэр нь багаар бодоход нэг хүний 10.000 төгрөг (орчин үеийнхээр 10к) сонирхогчид нь ихэнхдээ өсвөр үеийнхэн за шуудхандаа бол ихэнх нь мөнгөггүй ядуучууд, талхны, унааны мөнгөггүй байж ЮУН ЯАСАН ШОУ МУЗЕЙ ДУУРЬ КИНО ЗУРАГ МУРАГ. Ингээд л зохиогчид нь бараг бүх үеийн турш ядуу. Гүйцэтгэгчид нь бүгд зэрэг нэгэн дуугаар ТЭР БҮР ХҮН ОЙЛГОХГҮЙ, ТИЙМДЭЭ Ч ҮЗЭГЧГҮЙ.... бла бла...Урлагийг тойрсон (бидэнд бол ОГТ утгаггүй) хэрүүл. / Гэтэл бүтээлээ үзүүлж чадахгүй ядуухан амьдарч байгаа хичнээн олон Зохиолчид, Зураачид, Хөгжмийн зохиолчид бий бол. Гадныханд бол Эртний Нүүдэлчин Монголчууд гэж төсөөлж явсан улсууд нь өөрсдийнх нь төсөөлж ч бодоогүй дээд төвшиний Сайн Бүтээлчид байгааг хараад гайхдаг, гайхширсандаа Урлагийн Бүтээл Хямдхан худалдаж авдаг. Харин Монголчууд нь өөрсдөө ёс заншлаа умартаад жинхэнэ авъяаслаг бүтээлч урчуудаа танихаа байсан шиг санагддаг./ Саяхан “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” гэдэг үзэсгэлэнг үзээд музейд судалбар хийгээд дэвтэр дээрээ харандаагаар тэмдэглэл-зураг зурж зогстол эргүүл хийж байсан нэг хүүхэн: Энд, манай музейд зурж болохгүй дээ! гэв. Би гайхаад барсангүй, тэгээд хариуд нь: Уучлаарай энэ бүхнийг чинь тухайн цагтаа зураач урчууд нь бүтээсэн юм шүү хэмээн шазуур зуун (бидэнд түүх, соёл, уламжлалаа судлах өөр газар байна уу) яагаад өвөг дээдсийнхээ соёлоос өөрийн чадлаар зурж тэмдэглэл хийн судалж болдоггүй юм бэ хэмээгээд үргэлжлүүлэх гэтэл бодож байсан өнөөх бодлууд хийсэн замхарч урам хугарч юу ч зурах сонирхолгүй болсон байв (Эмэгтэй хүн эмэгтэй хүн болохоор нь ингэж хандаж байгаа юм уу, хэрэв Зураач залуу байсан бол....? ).
М: - Харин ойлгохгүй хүмүүс зөндөө
Б:- Монголд ихэнх хүмүүс ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙН улмаас болзоо, нээлт, уулзалтуудаас хоцрох хожимдох түүнээс үүдэлтэй бие биедээ үл итгэх, гарах үр дүн нь НИЙГЭМ ХЭРЭГГҮЙ БОЛСОН, ҮЛ ТООМСОРЛОГЧ гэх мэтийн хар бараан бодлууд, түүнээс гаралтай СӨРӨГ гаргалгаанд хүрдэг. Энэ нь гэр бүлдээ нөлөөлөн үл ойлголцол, салалтын шалтгаан болж НИЙГЭМ өөрөө асуудлуудын хүлээсэндээ дарагддаг. Энд сайн хууль хэрэгтэй л байна. Зохиогчийн эрх, хүний эрх, Эрх чөлөөний тухай жинхэнэ ХУУЛЬ! Музейд яахараа соёл урлагийн сургууль төгссөн хүн ажиллуулж болдоггүй юм бэ, эсвэл тэд яагаад музейд ажиллаж болдоггүй юм бээ ч юм уу, тэгээд яагаад дандаа Урлан Бүтээгчидээ дээрэлхээд байдаг юм бээ?
Ийм байж бас үнэгүй вино ууж үнэгүй жигнэмэг мөрөөдөнө өө, гэхдээ л үзэсгэлэнгээ ийм хүмүүст зориулан гаргах хэрэгтэй байна: гутал тослогч, хүмүүст жин үзэж өгдөг хүмүүс, тогооч, банкны харуул, замын цэвэрлэгч, орцны жижүүр, албан газрын манаач, эмч сувилагч, цэцэрлэгийн багш, сайд болон ерөнхийлөгч, эх баригч, бөө удгад, зохиолч, инженер, хөгжимчин, тагнуул, лам хуврага, цэрэг цагдаа ....өөр юу байдаг билээ.... ер нь нийгэмд буй бүхий л мэргэжлийн хүмүүс МОД үзэсгэлэнг үзээсэй гэсэндээ л..../амралтын өдөр 21 хоногт зургаа бий. Инээв./

~ЭРЭГЦҮҮЛЭЛ~
Аль ч Улс оронд Соёл Урлаг нь тухайн орноо төлөөлж явдаг, орчин үе /модерн/ гэгддэг байсан үе нь ЭРИН ЦАГ /Контемпорари/ болж, УРЛАГийн чиг хандлагыг өндөрт авч явах гэж хичээсэн хэдэн бүтээлчид нь ойлгогдохгүй, танигдахгүй, гаж, галзуугаараа дуудуулан амьдарсаар л.... Нэг талаасаа хүний тавилан л биз, гэхдээ бид Суурин Соёлтой болоод чамгүй хугацаа өнгөрөөд байна шүү дээ. Уучлаарай, М.Горькийн өгүүллэгт гардаг нэг зовсон эмэгтэй хаанд хамаг зовлонгоо тоочдог шиг л юм энд болж байна уу даа. Цагийн юм цагтаа гэж.
“МОД” Үзэсгэлэнгийн зардал бага хямдаар нь тооцоолоход 40сая төгрөг болоод байна. Яаж яваад ийм болчив оо? завтай бол эхнээс нь юу ч гэсэн бодох уу.
1. Цаас. Сайн Цаас Маш Үнэтэй. Зотонгоос ч үнэтэй. Монголд Графикийн чиглэлээр зориулалтын цаас байхгүй, гадаадад байгаа хүнд захина, цаас маш хүнд, цаасны тээврийн зардал + цаасны үнэ, нэг удаадаа авахдаа материалаа боодол боодлоор нь авахгүй бол бүтэн үзэсгэлэн болохгүй.
2. Үзэг, бэх, бээлий, баллуур, ноорог цаас, дэвтэр, ширээ, сандал, урлан, урлангийн түрээс, хоол унд, унаа, илүү дутуу зардалууд, азгүй үед өвдөнө, дамск, эм тариа....гэх мэт юмс.. өөр зөндөө зөндөө.
3. Графикийн үзэсгэлэн гаргах гэж байгаа хүнд хамгийн түрүүнд бүтээлээ ямар жаазанд яаж хийх вэ? гэдэг том асуулт гарч ирдэг. Монголд байгаа жаазны үйлдвэрүүдэд лав миний хүссэн хайсан жааз байдаггүй, IКЕА-ийн жаазнууд графикт сайхан л даа гээд тооцоод үзсэн чинь мужаанд захиалснаас үнэтэй тусаад байсан, 976 Арт Галерейд зохиогдсон Контемпорари Арт Монголиа II үзэсгэлэнд би яагаад тийм богино хугацаанд бэлэн болж чадсан гээч? Миний "МОД" үзэсгэлэндээ бэлдэж байсан цөөхөөн хэдхэн РАМ аз болж байсан учраас С.АНУДАРийн хөргүүд үзэсгэлэнд РАМтай дэлгэгдсэн юм. Одоо надад нийт 17 ширхэг том рам хэрэгтэй. Рамыг МОДны мужаан хүн хийдэг, бид захиалдаг, үзэгчдэд таатай сайхан мэдрэмж өгөх үүднээс сайхан РАМ сайхан, сайн РАМ сайн.
4. Үзэсгэлэнгийн заал түрээслэхэд өдрийн ханш Монголд 100-400мянга. За дунджаар 200мянгыг үржүүлэх нь үзэсгэлэнгийн 21хоног = 4сая200мянган төгрөг. Мэдээж цөөн хоног гаргавал мөнгөн дүн багасана л даа.
5. За одоо Графикийн бүтээлүүдээс гадна ӨРӨГ буюу Байршуулах урлаг буюу инстоляци, Үйл хөдлөлийн буюу Перформансын бүтээлийн бэлтгэл, дээрээс нь медиа, ВЭБ хуудас мөрөөдөх гэж тусдаа шаардлагатай үе, бөөн хачин хачин гаж гаж юм бодсоны үрээр хачин хачин гаж гаж олдохгүй юмс цуглуулах хэрэгтэй болно, заримдаа ч өөрөө хийхэд хүрдэг.
6. Хэвлэлийн ажил:: Бүтээлийн фотогоо зурагчнаар авхуулж янзлах, эх бэлтгэл- Каталог, урилга, дугтуй, Плакат, Постер, зарын самбар гэх мэт ажлын талаар яриад хэрэггүй бүгд мэдэж байгаа биз ээ.
7. Заа баахан хүн уриад хоосон байх нь хаашаа ч юмб, гэхдээ л үзэсгэлэнгийн нээлтний бас нэг чухал хэсэг....Архи. Ус. ВИНО. Амттан. чихэр. жигнэмэг. Тэдгээрт хэрэглэгдэх нэг удаагийн аяга таваг сэрээ сальфетка.... Ингэсгээд зогсохгүй бол.... ер нь бол дуусахгүй урт жагсаалт бий.
Саяхан нэг охин надаас: Инстоляцид хичнээн төгрөг хэрэг болох вэ багцаагаар? /хойшид Монгол бичгийн хэлнээ installation-ийг Өрөг, ярианы хэлэнд байршуулах хэмээн дуудах болно/ хэмээн асуув. Харин тэр охинд би өнөөдөр өөрөө үлгэр дууриалал болж байгаа юм биш байгаа.
~Урлагт Үзэгчийг хэрхэн бэлдэх вэ~
Ер нь Бидний МОНГОЛЧУУД, ҮЗЭГЧИД ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭНД: Яг Ямар Үзэсгэлэнд, Яг Хэний Үзэсгэлэнд, Яг Ямар Улиралд, Яг Хаана, Яг Хэзээ, Яг Хэдэнд, ЯГ хэдэн цагт, Яг юу өмсөх, очоод Яг Юу Үзэх, Яг юу Асуух, Яг юу гэж хэлэх, гэхчлэн үзэгчийн зүгээс өөрсдөд нь зайлшгүй тавигдах асуултуудыг өөрөөсөө асуулгүйгээр, Заа байз фэйсбүүкээр юу байна өө нээрэн тйиншдээ өнөөдөр! Өчнөөн удаан хувцасаа угаагаагүй, цайны ганц цамц нь, даашинз нь угаалгын өрөөнд....за за яадын, хиртэй тусмаа жийнс.... гэрээсээ гарлаа, цаг нь тулаад зам түгжрээд.... гэсээр.... хаа сайгүй хэн бүхэнд тохиолддог Бодит ДҮРҮҮД. Ажлыг Эрт Төлөвлөхийн сайн тал нь үзэгчээ хүндэтгэж байгаа хэрэг. Энэ бүхнийг нуршсан минь эцэстээ цаг хугацааг хайрласандаа л билээ.

2014.V.5
Хүндэтгэсэн,
Зураач Д.Баярцэцэг
Улаанбаатар хот
Монгол Улс.

Зөн совингийн адар

Зөн совингийн адар

Үг хэлний яруу тансаг байдал, эртний дуудлага, сонсох сонслын утга гүнтүүлвээс совинд:
Хувь хүний одоо, хязгааргүйн тийш тэмүүлсэн эх хэлний эрднийн санд нэвтэрч учрыг тунгаан утгыг мэдрэн тайлбарласан үсгийг олж хараад таних мөртлөө огтоос мэдэхгүй үсгийг гайхширан мэлмэрэн хөвнө. Ийм үед танихгүй ганц ҮСЭГ ямар байдаг бол?

ОРХИЖ БУЙ ЕРТӨНЦ
Хоосныг нэхэж орон зайг бүтээгээд түүнийгээ баллан арилгасан хүмүүс арилгасан баримтаа өмнөө дэлгэж ширтэнэ. Мөн түүнлүгээ зэхсэн багаж зэмсэг өөдөөс нь аажмаар хувиран өөрчлөгдөхийг ч мэднэ. Энэ бол барил ба мөн чанар, олдсон үнэний орхигдон үүрд мартагдсан уламжлалын эхлэл цэг.

ЭХЛЭЛ БӨГӨӨД ЦЭГ ТАСЛАЛ

[ ….I, II…. ]


Удаан бодсон ч бодолд магад ойлгогдохооргүй зүйлсийг ердөө л төгсгөл болсны дараа хэдийн эхэлсэн гэдгийг ухамсарлан гуниглах мэдрэмжийг олж харахдаа бид бэлэн бус байдаг учраас л нүдээ нээдэг. Энэ бол харилцан яриа, нулимсаа арчихаас өмнөх дусал бодол дурсамжгүй төсөөллийн үед орхиж буй ертөнц ХҮН БАЙГАЛ ХАЙР ЭРХ ЧӨЛӨӨ-г унших аньсган дотроос тольдон үзүүлсэн болой.

2014.III.9

17:17


Улаанбаатар хот

МОНГОЛ УЛС



Ц.Ариунтөгс-д /шүүмж эссэ/

[POST-PARTY]

Уриа: Эхлээд бод бодож дуусаад эхэл эс бөгөөс эхлээд ойлго дараа нь ойлгуул!
Бие даасан чөлөөт уран бүтээлч байсны үр дүнд хараат байдлаас ангижирах нь хурц иртэй мэсээр бус гялалзсан хурц оюун ухаанаар хөдөлмөрлөдөг авъяаслаг залуус манай урлагт хэрэгтэй.Үүүнд эхний шалгуурт тэнцсэн байх явдал ба урлагийн босго өндөр гэдэг байх аа залуус аа?
Монголын орчин үеийн урлагийн “Арт 5+” группыг үүсгэн байгуулагчдын нэг Цэрэнпил овогтой Ариунтөгс.

Дүр:
хүүхэд ахуй цаг, хүсэл  мөрөөдөл, модтой чихэр, хөдөө-хот, хот-хөдөө
Чихэр бол шүдний дайсан, чихэр бол орчин үед өвчний үндэс! Гэвч чихэр бол жинхэнэ хүүхэд насны хүсэл аз жаргалын амт, яагаад ч хорьж дийлдэггүй сэтгэлтэй хэрхэн тэмцэх вэ? Өөрөөр хэлбэл модон чихэртэй бүтээлүүд үзэгч танд амьдралын эмгэнэл, зөрчил, айдсын тухай бүтээлчийн өөрийн шүүмжлэлт байр сууринаас хэрхэн хандсан дүгнэлт санаануудыг олж харах болно.

Санаашрал:
Эмгэнэлт автоматист шуналт хүйтэн ухамсар нь байгальд өршөөлгүй хандаж буй бодит байдлаас гарсан үр дүн нь байгальд бас өөрийн өршөөлгүй хууль буйг сануулна.

Нүүдэлчдийн иргэншил: хотжилт, дэлхийн хаа ч байх нэг жижиг хот, тууварчингүй ганцаар сажлах үхэр, үй олон хүмүүсийн шуугиан, цэгцтэй цэгцгүй бодлууд.

Орон зай: төвлөрөл, эргээд өөрийг судлах ухамсарт бие!

Нийгэм: Зүрх сэтгэл+Оюун ухааны гүнд хөвөрч буй өгүүлэлүүд=хүүрнэл зохиол
гэсэн санааг агуулж буй мэт.
“Монгол элс” элсэн манхан далайгаар аялж явахад төрсөн урлаг болон амьдралын мөн чанарыг үзэгдлийн талаас нь тайлбарлаж, илэрхийлэлийн өөр хандлага өөр шийдвэрт хүрэх эрэл хайгуул түүнээс улбаатай хэлбэрийн тухай ойлголтууд.

Түүхрүү өнгийн харваас: 1909 онд кубистүүдтэй зэрэгцэн гарч ирсэн футуристууд абстрактуудыг дайран гарч нео-пластицизмруу (1917) цаашлан  сюрреализм дээр суурилан хөгжсөн ДАДА-чууд, абстракт экспрессионизмоор дамжин илэрсэн Оп Арт (1960 ) юм .

Дүрслэл илэрхийлэлийг нь тодотгон үзвээс: орой зай, агаар, өнгө, бичилт, зуралтыг үл ойшоосон бичвэр, тодорхойлон уншихад өгөгдсөн буюу төрсөн, олдмол буюу бүтээсэн оюун санааны хоёр ерөнхий чиг хандлагатай байна.

Шүүмжийн дүгнэлт шүүмжинд суурилан өгүүлэх ину: [НЕО] Реализм буюу [ШИНЭ] Бодит уу [Нео] Контэмпорари буюу [Шинэ] Эрин Үеийн үү ?
Юутай ч манайд медиа арт хөгжих эхлэл тавигдсанд бид алга таших хэрэгтэй.
                                                                                    
Хүндэтгэсэн Д.Баярцэцэг

2012 он
12 дугаар сарын 3 өдөр                                                                                   
Улаанбаатар хот.



Зураач Ж.Мөнхцэцэгт /шүүмж эссэ/

Үхлийн тухай бодол шиг хүнийг эвдэж сүйтгэдэг, эсвэл гэгээрүүлж ариусгадаг юм гэж алга аа буюу Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном. Л.Өлзийтөгс

Эмэгтэй хүн байх
Эм дом эм дом оточ манал
Эртэн сэртэн эрхтэн
Цаас, торго, тор, шавар, хүрэл, тос, зотон, синтетик... гм.
Бие-алхагч-ЗҮРХ-СЭТГЭЛ зогсолтгүй нэг хэмээр өсч өндийж буй эдгэж буй илааршиж буй бүтээгч хийгээд тусгал тольт итгэл, мөхөл сүйрлээс ангид зогсолтгүй ИТГЭХ-ХҮЧ бий.

<Метафизик орон зайд шинэ үзэгдэл I-II-III-IV-V-VI-VII-VIII-IX-X-XI-XII>

Жинхэнэ эмэгтэйг ойлгоход зүгээр л эмэгтэй хүн байх туслана. Хүслийн орон зайн судсаар [хий ,шар, бадан] оншлогч шувуудыг сэтгэлдээ барьж тогтоох ажээ. Гэнэт цэцгэн хээтэй ЦАГААН торгомсог бие цаасны хэлээр:

-Зуурдын орон-
-Амьдрал-
-Анатоми-
-Үхэл-
-Төрөл-
-Амьтдын Зүүд-
-SOS бүтээл-
-Эд эрхтэн-
- ..,
-Судасны лугшилт-
-Зүрх-Сэтгэл-Оюун ухаан-
-Хүрд- Үүд-
- ..,
-Нээгдэх хаалга
- Амирлангуй орчин-
-Улаан дарстай хуучин модон ширээ- 

Энгийн хэрнээ нууцлаг, төдийчинээ олонд өөрийгөө илчлээд санаа амар алхах чадалтай эмэгтэйчүүд Монголын Урлагт хэр олон бэ? Миний л мэдэх Монголд олон биш түүнийг цөөнх гэе! [гэсэн санаа уриа]

Нийгмийн шарх: Хүний сэтгэлийн шарх гэж юу байдаг тухайд
ҮГ эс бөгөөс БОДОЛ сэтгэлрүү шагайгч
Бодол шархадчихсан, бодол өвдчихсөн, бодол эдгэчихсэн.

Тоост:
Шувууны Үүр Шиг Биен Дотор
Умайн Бардо Буюу Амьдын Зуурдын Орон
Ганган байгалыг тольдох шиг Нам Гүмийн ХАШХИРААН

Жалхаажавын Мөнхцэцэгийн уудам ертөнцийн нам гүмээр дамжуулан: ямартаа ч манай кон-темпо-рари урлаг илааршиж буй нь Төсөөллөөс Бүтээл Хүртэл
..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Хүн эгчтэй ахтай янз янз
Дээл захтай захгүй янз янз 

Та хавар эртийн тэнгэрийн дууч шувуудын зүрх, 
Та шүхэрлэн орох бороо, 
Та хаяа хярхаггүй будрах цас, 
Та цас хаялж эхэлхэд санааширч, догдолж, ер бусын нам гүмээс суралцъя гэвэл, 
Та цаасны хэлээр ярилцъя гэвэл сэтгэл зүрх нь цоожтой байсан Үзэгч буюу Танд хандаж хэлэхэд:

САНАЛ ХҮСЭЛТ [ гомдлын мөр байвал ] ДҮГНЭЛТ
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
 ...........................................................................................................................................
Францын феминист (Louis Bourjouis 1911- …   )-ийн? 1978-1998 бүтээлтэй харьцуулан дүгнэж................................................................................................... it's different

Монголын Үрс маш олон болтугай !

to:………………………

from: NEOFUTURIST
                                                                                                      

Хүндэтгэсэн Д.Баярцэцэг

2012 он
11дүгээр сарын 26 өдөр                                                                                    
Улаанбаатар хот. 
                                                                                

Зураач М.Эрдэнэбаярт /шүүмж эссэ/

Шүүмжээс урьтаад судлан бичсү хэмээгээд тэртээх эрин зуунуудтай харьцуулахад юу өөрчлөгдөж юу үнэт зүйлс мэт хэвээр хадгалагдан үлдээ вэ ӨНӨӨДӨР?

Хүнд өөрөөс нь илүү зөвлөгч өөрөөс нь өөр шүүмжлэгч өөрөөс нь өөр үнэнч анд  нөхөр за ер нь нялуунаас шулуун нь гэж өөрөөс өөр хэн ч байхгүй. (Итгэл Сэтгэл хаана байна вэ тэнд төмөр хүлгүүд Терминатортай)

“Цаасан шувуу” дуучин Оюунтүлхүүр дуулна.

Өвчинд шаналсан өнчин охин
-----------------------------------------------------------------------------------------à
Зуун мянган шувуу хийвэл ямарч зовлогоос ангижирч чадна

Оригами буюу цаасан шувуу
Нэг л хувилбар, нэг л санаа, нэг л дүр, нэг бол нэгийг үрждэг нь хэд байсан ч нэг л ноогдвор.
Үр дүн нь сэтгэл логикийн тэг. [энэ арай л шинжлэх ухаанч, догма хэлтэй болчихов уу]
Онолын ертөнцөөс тэнгэрээр нэг нисэлдэх шувуудтай хамт зөөлөн газардахад

Хүүхэд насанд хүргэж өгдөг
-----------------------------------------------------------------------------------------à
Ийм сайхан тийм сайхан бага насаа бид .... .....

Ийм сайхан хөгжиж буй  ийм сайхан эх орны минь тийм сайхан зураачид тийм сайхан бүтээл бүтээчихээд байхад яаж бид (хүйтэн өвөл л ийм байдаг байх) чив чимээгүй сууж чадав аа!
Ерөөс урлаг гэдэг сайхныг мэдрэх мэдрэмж, хүн гэдэг утга учрын тухай эрэгцүүлэл, түүнээс үүдэлтэй эрж хайж олсон “БИ”-гийн төлөөх АМЬДРАЛ-. Бид тайван замаар (сэтгэлээр гэсэн үг шүү дээ) тэмцэгч байж үзлээ. Өөрөөр хэлбэл оюун санаандаа зогсолтгүй эрэл хайгуул хийн хөврөх бодлуудаа тэмтэрчихээд эргээд л хүрэх тэр л цэг. Ай даа тэр л цэг дээрээ зогсолтгүй ажиллах оюун ухаан, зогсолтгүй цохилох зүрх, зогсолтгүй урсах ЦАГ- УХАМСАР. Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог ажээ. Цэгт хүрээд түр зогсох цаг... [АНХААР]

Урлаг өөрөө ухамсараас гадна сэтгэл зүрхний оролцоог шаарддаг нэг том толгойлогч салбарын хувьд ямар ч нийгэм цаг үед байсан урлаг цаг үедээ нөлөөлж (үе бүхэн өөрийн хэлээр дамжуулж хэлье гэснээ л хэлдэг) йим л эрх чөлөөт НИЙГЭМ-[түр азна! бид урлагийн тухай ярьж байгааг бүү март]-д толгойтой бүхэн тоо бодож, амтай болгон ярьж, тоолвол хэдэн? үзэсгэлэнгийн танхим түүний бүтээлийг дэлгэн үзүүлж тодорхой тоотой ард түмэнгүүд хүртэн таашааж…
Бидний өчүүхэн нийгэмд гадагш чиглэх ХҮЧ хэрэгтэй хэмээн дүгнээд [хэн дүгнэснийг бурхан тэнгэр л мэдэх байх өөрөө юу эс андах вэ] улсын хил үүд хаалгаа нээсэн нь зураач барималч М.Эрдэнэбаярын ертөнцийг дэлхий таньж эхэлсэн цаг саяхан (бүр өчигдөрхөн гэж хэлж болно цаашлаад одоо энэ цаг үед л дээ). Мөнхийн дуулал мөнхийн зогсоол (одоогийн байдлаар) мөнхийн цаг.

МОРЬД
МорьI-Iы тухай мэдэхгүй монгол хүн үгүйтэй адил зураач барималч М.Эрдэнэбаярыг мэдэхгүй танихгүй монгол ХҮН гэж үгүй. [байгаа бол өөрийгөө хүн БИШ гэж тооцож болно] Цаазын хуульгүй манай улсад сайн дураар цаазын тавцанд толгойгоо тавьчихаад тууж яваа хэдэн судлаач нөхдийг эс тооцоод шүү!
Хүн хүний харах өнцөг өөр өөр байдгийн адил мориор занималдсан нөхдүүдийн хувьд ч дүрслэх илэрхийлэх хэлбэр бас өөр өө. Өөр болохоор нь, Чухамдаа л өөр болохоор нь танд бид зүрхлэн доорх гурван дүгнэлт шинжилгээг хийв.

Дүгнэлт 1.
Метафор морьд үзэгдэл-I үүгээр өндөрлөв буюу –Үргэлжлэл- дараагийн дугаарт.

Дүгнэлт 2.
Метафизик үзэгдэл-I шинэ үе уламжлалаас татгалзаж –Уламжлал-тай нэгдэж байна буюу шүтэх үзэл нэгэнт үгүй болжээ.

Дүгнэлт 3.
Бид мэтийн судлаачдаар заалгахгүй бөгөөд –Одоо- хэнээс ч хараат бус та чөлөөтэй!


Хүндэтгэсэн Д.Баярцэцэг
2012 он
11дүгээр сарын 15өдөр                                                                                   
Улаанбаатар хот.

“Амьд-” | “Alive-”

POSTER BY © ® ALTCTRL PROJECT

 “Alive-”

The present does not exist here.
No existence is more beautiful than existence that exists for its inexistent. A stretching desire that pulls back the nerve cells, a soul that struggles for existence. A spirit that waits for a single light left for a dancer in the cold dark. Greed that wants to rest in peace cannot calm down in the quiet depth, waiting for the seed that was sowed in the mind to grow, waiting to taste it. Growing sad watching the wrinkles forming around the black-currant eye, abstract longing is momentous. Reading while waiting. Now there is no more desire, ability, strength to play a role again. No excess embellishments, just a tranquil, miserable image. A dream never meant to be told is laid out on paper with the secret of the hidden world revealed.  If time can be bearable, the forgotten ancient thought that revealed it uniting with the last breath vanishes from the body before its realization of sadness.

Nothing is important.
The actions of a thought that knows it cannot stay in the irrelevant theory of time. A man that was a flower on a table which once was a tree running in the air without speed finds the rhythm of movement through a palpable thought. Language without words. All that is left is to feel!
A green pen that writes these thoughts...
Now does not exist here.

© Godo 2010.


 Амьд-”

Энд одоо байхгүй.
Байгаа бүхэн оршин байхгүйн төлөө сайхан орд алга. Мэдрэлийн эсээс арагш чангаах хүсэл сунаж, байхын төлөө тэмцсэн сэтгэл. Хоосон хүйтэн харанхуйд бүжиглэгч нэгэнд үлдээсэн ганц гэрэл бөхтөл хүлээх амь. Амгаланд нойрсох гэсэн шуналт бодол аниргүйн гүнд тайвширч чадахгүй, бодолдоо цацсан үрээ амсахыг хүсэн ургахыг хүлээнэ. Мойлон хар нүдний эргэн тойронд үүссэн үрчлээг харж гуниглах – хийсвэр хүлээлт зуурдын. Хүлээнгээ уншина. Одоо ахин жүжиглэх тэнхэл, чадал, хүсэлгүй. Илүүдсэн гоёлгүй, тайвширсан өрөвдөлтэй дүр. Хэзээ ч хэлэхгүй гэж бодсон мөрөөдөл, цаасан дээр бууж, далд орчлонгийн нууц задрана. Цаг хугацааг тэвчиж чадвал, нууцыг задалсан мартагдсан эртний ухамсар сүүлчийн амьсгалтай нэгдэж биеийг орхихдоо гунигтай гэж бодож амжилгүй замхарна.

Юу ч чухал биш.
Цаг хугацааны харьцангуй онол дотор үлдэж болохгүйг мэдсэн бодлын үйл. Агаарт хурдгүй гүйгч нэгэн мод байсан ширээн дээр цэцэг байсан хүн, биет ухамсараар хөдөлгөөний хэмнэлийг олно. Үггүй хэл. Мэдрэх л үлдэж!
Энэ бүгдийг бичих ногоон өнгийн бал ...
Энд одоо байхгүй.

© Годо 2010.