Monday 14 July 2014

Зөн совингийн бүтээлүүдийг түүхэн баримттай харьцуулан судлахын давуу тал

/бахархал, сэтгэл хөдлөл, нийтлэл, шүүмж, эрэгцүүлэл, дүгнэлт эссэ/

Оросын эрдэмтэн Г.Е.Грум Грижимойло 1928 онд түүхч Ж.Цэвээн-д бичсэн захидалдаа: Өнгөрсөн үеэ сонирхдоггүй ард түмэнд хэтдээ ямар нэг гарамгай улс болох хувь байдаггүй. Танайд бахархаж болох агуу их түүх бий тул та нар аз жаргалтай байх естой. Үндэсний дээрэнгүй үзлийг бус, эх орныхоо төлөө гэсэн юм бүхнээрээ тахил өгөхөд хүмүүсийг хүргэдэг тийм эрүүл эх оронч үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх ёстой. хэмээжээ.

2013.VII.29 /Мягмар-Ангараг-Өлзий/ 18:40

Өргөө-2 кинотеатр, үзвэрийн 1-р танхим

“FROZEN TOMB OF MONGOLIA” 52НD Documentary Film 2013. Altai, Mongolia.


[зураг-1, кино эхлэхээс өмнө] 

     Перугаас ирсэн Logistic мэргэжилтэй хэмээн өөрийгөө танилцуулсан Маян юм уу Индиан төрхтэй, сахалгүй мөлчийсөн бор арьстай, намхан нуруутай ах, Сэдрик Робин уг киноны зураглаач найруулагч болох франц шар залуу, П.Х. Жискар Монгол-Алтайн Францын Архелогийн төвийн захирал архелогич өвгөн гурав Өргөө-2 кинотеатрын үзвэрийн 1-р танхимаас гарч ирэх яг тэр мөчид би хэдийн үүдэнд ирчихсэн байлаа. Кино эхлэхээс өмнө тэдэнтэй танилцаж ойр зуур ярьж зогсоход найруулагч ерөнхийд нь танилцуулж Архелогич маань Монголд 20 жил ажилласан хэмээн ихэд бахархангуй хэлэхэд цочих шиг болов. 
/-Энэ өвөө Монголоор ярьдаг юм болов уу?Ерөнхийдөө дөлсхийгээд харьцахад төвөгтэй, амаа цавуудаад үдчихсэн мэт маш мэдрэмтгий, гярхай, ажигч хүн байлаа. Перу залуу дэргэд нь нээлттэй яриасаг хүн байсны дээр яг л бие хамгаалагч шиг сонсож харж зогсож байгаа нь уугуул төрхнөөсөө   байгаа байдал нь Ложистик хүн гэдэг нь харагдаж байвай. Түүнээс Архелогич болон найруулагчтай хамт зураг авч өгөхийг хүсэхэд их л уриалгахан iphone утсаар зураг дарж өгөв. [зураг-1, Баруун гар талаас: кино найруулагч CEDRIC ROBION, би, Монгол-Алтайн Францын археологийн төвийн захирал, архелогич P.H.GISCARD]
       Эхний дарсан зураг яагаадыг бүү мэд гарсангүй. Учраа хэлээд ахин дарууллаа. Ингэж байтал кино эхлэх цаг болж хүмүүс ч суудлаа хэдийн эзэлсэн байв. Ойр хавьд таньдаг хүн харж суутал хажуунаас гэнэт нэг эмэгтэй –Эгч ээ цаана чинь суучих уу? гэхэд өөдөөс нь харсанд –Хүүе Годо сайн уу? ийм сайхан санаандгүй тааралдах гэж, хэмээгээд инээмсэглэн хажууд суугаад загварын агентлаг нээж буй, шинэ оффис энэ хажууханд байдаг тухайгаа хуучилж, ойрд ажил ихтэй.... хэмээн ярьж дуусаагүй байхад нь утас нь дуугараад уулзах ёстой байсан хүмүүс нь дуудаад буцаад гараад явчихлаа. Кино ч эхэллээ.

                                                                                             
[зураг-2, кино гарах үед тэмдэглэсэн зураг]
   
    Морьтой хэдэн хүн давхиж явна. Монголын Баруун хязгаар АЛТАЙ.
Сүрлэг өндөр уулсын дунд нутгийн нэгэн хөндийд одоогоос даруй 2500 жилийн тэртээх булш олдсон нь энэ. Гараар газар шороо малтаж булшийг ухан гаргаж буй бүхий л явцыг нэгд нэгэнгүй үзүүлэхийн хамт нэмж компьютер 3Д графикаар хөдөлгөөнт анимаци бүхий түүхэн таамаг зураглал ч хавсаргасан байх юм. Хэдий графикийн хийц нь тийм гойд сайн бус ч гэлээ таамаг зурагт таарсан л эд болж. Булшийг ухаж байгааг ажваас: ажилчид нь их л ширүүн догшин байсныг хэлэхэд илүүдэхгүй биз. Үгүй ээ ард түмээн, энэ чинь 2500 жилийн тэртээх, Бурхан Багштай нас чацуу, Хүннү гүрнээс даруй 300 жилээр ахмад настай Монголын бүү хэл дэлхийн түүхэнд чухал ач холбогдол бүхий ийм чухал олдвор олдчихоод байхад \оршуулах зан үйл гэж байдаг юм хойно булш нээх зан үйл гэж баймаар л юм, ирээдүйн судлаачид архелогчид энэ тал дээр цаашид анхаарна буй заа!\ тэнд ядаж ямар нэгэн зан үйлийн нэгээхэн ч үйл хөдлөл алга гэж үү дээ, шууд л нээгээд булшийг гаргаад ирэх нь эвгүй санагдаж: Архелогичид бол ердөө л булшинд гараа дүрэгчид юм даа хэмээн өмнөөс нь яс хавталзан өндөлзөн сууснаа нуух юун. /Олон жилийн судалгааны үр дүн нэг л өдөр нээгдэнэ, гэсэн ч сэтгэл хөдлөл ийм аюултай!/ Киноны текстийг англи хэлээр хөрвүүлж хадсан байсан тул зарим тоо он цаг, ойр зуурын мэдээлэл нь чихэнд орж бусад дүрс нь харааны мэдрэмжтэй цуг урсан хөвөрч байлаа. Мэргэжлийн онцлог уу, текст уншсан хүний хоолойноос болсон уу нэг л толгойд бууж өгөхгүй байв.
Кинонд гарснаар хоёр булш нээсэн бөгөөд эхнийх нь дээд талдаа гурван морь булшилсан [зураг-2] доор нь модон хайрцагт Аав Хүү хоёр.... Нум сум \модон\, онго шүтлэгийн болов уу хүрэл онго, гоёмсог хийцтэй модон иштэй хутга, хүрлийн үеийн гэмээр сумны хүрэл зэв, морьны модон эмээл түүний тоног бүхий маш сайхан хийцтэй алтан хөөмөл чимэглэл нь хээний дүрслэлийн хувьд Уйгур, казак ширдэг аравчны чимэглэл бүхий хээний эх гэмээр олдворууд гарч ирж байх юм.

2003 оны намрын дадлага ажил гэж сар гаран Шинжан Уйгурын нутгаар Хятадын Урлагийн Төв Академийн ангийнхантайгаа Хун Лин багшийнхаа удирдлага дор ажиглалт судалгаагаар явах замдаа Ганьсү мужын Музейг анх үзээд мэл гайхан цэл хөхөрч билээ. Ер нь Хятадын Хамгийн сайн үзмэртэй музейн жагсаалтад: 1. Ганьсү 2. Шанхай тэргүүлдэг юм билээ. Түүнчлэн Уйгурын нийслэл Өрөмч хотоос зүүн тийш байдаг Тюрпан хэмээх жижиг хотын музей гэж гайхалтай сайн орон нутгийн музей байдаг бөгөөд музейд хүнийг булшнаас нь гаргаад шилэн хоргон дотор хийн үзмэр болгосон байдаг нь бас л нэгийг бодуулмаар шүү. 

Аав Хүү хоёрын аавынх нь толгойн ясыг Францруу шинжилгээнд явуулахад дух магнайн хэсэгтээ нум сумаар харвуулсан цоорхойтой ч гавлын хэлбэр, ясны хувьд маш сайхан толгой байна хэмээн шинжээч лабратор-соо мэдэгдэж байгаа зураглал ч гарч байна. 

Булшыг нээхээс өмнө, даруулан тавьсан чулуун дор мөстэй, булшны модон хайрцаг мөсөн хучлагатай байсан нь тодхон харагдах бөгөөд хүйтэн сэрүүн бүсийн орны цаг агаарын онцлог юм уу даа. Мөсөн хучлагатай хөлдүү булшны авсыг нээх үед дорхноо л гэсэж хүний гар хүрэх тоолонд мод нь эмтрэн үйрч унаж байх бөгөөд Монголын талаас  Архелогийн хүрээлэнгийн нэг ажилтан залуу зураг дарж, гар зургийн ажлыг гүйцэтгэж байгаа нь харагдав.

Дараагийн булш, маш эртний болов уу, бидний мэддэг ТҮҮХЭН БАРИМТУУД бүгд БУДАА. Бүр Будаа будаадаа ШИНЭ НЭЭЛТ-ОЛДВОР. Өнөө БОГТОГО малгай энд урьд өмнө хэний ч харж байгаагүй ӨӨР хэв загвар бүхий, эмэгтэйн булш. Судлаачдын хэлж буйгаар түрүүчийн булшнаас арай зэрэг өндөртэй, язгууртан байсан болов уу гэмээр, толгойдоо богтогон малгайтай эхнэр хүн байж ээ. Бидний мэддэг богтгон малгайны, зураачдын зураад байгаа хэв загвар бол ихэнх нь IX-XIII зууны дүр дүрслэл л дээ. Тэгвэл Алтайгаас олдсон эмэгтэйн богтгон малгайны загвар зулайн хэсэгтээ бас нэг намхан ботоготой нэг үгээр нэг малгай оройдоо өндөр нам хоёр богтоготой гэсэн үг. АНГАЙВ. Булшийг нээх үеийн зураглал.... эмэгтэй малгайтайгаа, зулайн харалдаа нь байрлуулан тавьсан морины дүрс бүхий онго байсан нь тодорхой сайн харагдсангүй. Эмэгтэйг харваж алсан байна.


Хамгийн сайхан мэдээ, 2500 жилийн өмнөх хувцасны нэхээсийг судалж байна. Тусгай лабраторид цэвэрлэн янзалж нэхээсний ширхэгийг харуулж энэ бол цэвэр ноосон даавуу мөн гэдгийг тогтоосныг найруулагч маань харуулахаа мартсангүй.

~Дүгнэлт~

Түүхийн үнэтэй олдвор, ховор тохиолдох судалгаанд Монголын талаас тусгай мэргэжилтнүүд тун ховор оролцсон нь, бүр ийм чухал кино үзүүлж байхад хүртэл Монголын талаас үзэгч бараг байгаагүй нь, кинонд ирэгсдийн  70-80% нь Францууд болон гадныхан байсан бөгөөд бид аливаад хичнээн хариуцлагаггүй, түүх соёл урлагтаа зүрхнээсээ анхаарал хандуулдаггүйн ТОД жишээ юм даа хэмээн ганцаараа баахан дэмий халаглаж суулаа. Энэ олдворууд Монголын УРЛАГ СОЁЛ-ын түүхэнд асар чухал баримт болох бөгөөд энгийн ардаас эхлээд ганцааранг нь оршуулсан тэр эмэгтэйн булшны эд өлгийн зүйлсийг хаадын булштай харьцуулах томоохон харьцуулсан судалгааны түүхэн эх баримт болох нь зайлшгүй. Цаашлаад улс гүрэн оршин тогтнож байгаа нь үнэн юм бол энэ бүхэнд анхаарал тавьж, мэргэжлийн хүмүүст, энэ салбарт эдийн засгийн дэмжлэг үзүүлэн тэднийг түлхүү хамруулах, соёлын бодлого хууль тогтоомжийг чангатган, хил гаалиар гарч орж буй ховор олдвор үзмэрүүдээ нягт хянан, тавих анхаарлаа сайжруулах нь зүй ёсны асуудал бус уу. Хэний ямар газар нутгаас яг ЮУ олж ухаад гаргаад байгаа юм бээ? Бидний өвөг дээдсийн Булш Бунханыг, бидий төсөөлж бодож ч байгаагүй түүх соёл уламжлалыг, эртний олдворуудыг хэдэн зуугаар нь  зүгээр л эвдээд ухаад авч явж байгаа нь нууц биш үүнийг МОНГОЛ ХҮН бүр мэдэж байгаа. /Дашрамд сануулахад одоогоос дөчөөд жилийн тэртээ Хүннүгий үеийн булшны олдворуудыг Оросууд судлана гэж аваад одоо болтол Монгол улсад буцааж өгөөгүй байгаа гэж саяхан хаа нэгтээгээс уншсан санагдана./

Бид барууны улс орнуудын гудманд зүгээр л шүлсээ хаяж, хашигчиж орилоход л торгуулна. Итали улс л гэхэд эх ороных нь хилээр НОМ-ыг гаалиар гаргахад бөөн байцаалт болж баахан асуулт тавьдаг нь цаад утгаараа төрийн бодлого хяналт энэ мэт зүйл дээр ямар төвшинд байгааг тодхон гэрчилнэ.

Цаашид энэ мэтчлэн олдвор булш олдсоор байх нь тодорхой, энэ салбарт мэрэгшин дадгалжих мэргэжлийн хүмүүс дулимаг байгаа нь нүднээ илт байна. Бидний нэрлэж буй мэргэжилтнүүд нь гадны мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахгүй, тууштай удаан тэмцэж хөдөлмөрлөхгүй,  хойч үе бүрэн бэлтгэгдээгүй, жинхэнэ мэргэжсэн судлаачдыг төгсгөж гаргаагүй бол энэ салбар буюу бидний түүхэн үнэн баримтууд харийн хэлээр хэвлэгдэж бид түүхээ эх хэлээрээ эх орондоо бус харийн хэлээр харийн нутгийн музейд үзсээр л байх болно хэмээсэн сануулга. Тэгээд ч Монголын Түүх түүн дундаа Монголын Урлагийн Түүх хамгийн ээдрээтэй чиглэл салбар ухаан болоод байгаа өнөө үед маш олон баримтууд хойд урд хөрш улсад бийгийн гашуун үнэн. Бид эх орондоо энэ бүхнийг судалдаг шинжилдэг болоход Монгол Улсын Төр анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Энэ олон ажилгүй мянга мянган залуус.... ямар мэргэжил сонгохоо ч мэдэхгүй байгаа олон олон хүүхэд багачууд....ирээдүйгээ бэлтгэж яагaад болохгүй гэж? ЯАГААД ? Яагаад.

Энэ бүхний зорилого нь эргээд хожмын Шинжлэх ухаан, Монгол судлал, Түүх судлал, Урлаг судлал, эрдэмтэн, зохиолч, зураач, хөгжимчид урлагийн бүх салбрын хөгжлийн асуудал, түшиж тулах эх сурвалж болох баримтын үүд бөгөөд түүх үргэлжилсээр цаг явсаар газрын болон булш бунхны хэрүүл маргаан үргэлжилсээр МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСНААР МОНГОЛ ХҮН БҮР МОНГОЛЫН БАЯЛАГ МӨН. гэсэн заалт зөрчигдөж үнэт эрдэнэ болсон мунхаг хүмүүс залхуурсаар олширсоор хохирсоор л байна. Монгол хүн хөлдүү булш шигээ хөлдүү хэвтсээр л байх уу.






2013.VII.29
22:45


Улаанбаатар хот
МОНГОЛ УЛС.