Friday 5 January 2018

МОД III TREE



MONGOLZALUUS ХХК-ийн 11 жилийн ойн баярын хүрээнд зохиогдож буй анхны үзэсгэлэн. 

Бүтээлч, судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй мод үзэсгэлэнгийн гурав дахь цуврал та бүхний мэлмийг баясгаж оюуны хүрдийг мялаахад бэлэн боллоо. Гүн гүнзгий бясалгалын дор бүтээсэн дорнын арга ажиллагааг орчин цагийн хэлээр хүүрнэн танилцуулж буй мод 3 үзэсгэлэнгээс та бүхэн цаасны дахин төрөлтийг ажиглаж тунгаах бөгөөд энэ цаг үеийн сэтгэлгээг түүхэн уламжлал руу хэрхэн дамжуулж холбож буйтай танилцах боломжтой. Бүхий л зүйлс цахимжиж цахилгаанжиж буй энэ цаг үед уламжлалт сэтгэглгээг өөрсдийн ёс заншилд хэрхэн хөрвүүлж, эх дэлхийн шөрмөс болсон мод гэгч энэхүү гайхамшигт мөн чанарыг хэрхэн таньж ойлгох вэ хэмээсэн бүтээлч судалгааны хүрээнд олонд түгээх, танилцуулах зорилготой үзэсгэлэн юм. Үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд 2018 оны 1 -р сарын 4 – 9 дуустал үргэлжилнэ.



Мод цуврал үзэсгэлэнгийн түүхээс дурдвал:

Мод нэг 2014, Лилиум Галерей, Улаанбаатар хот
Мод хоёр 2015, 976 Арт Галерей, Улаанбаатар хот
Мод гурав 2018, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Улаанбаатар хот