Tuesday 22 July 2014

Түүхийг хадгалахуй

     
гэрэл зураг : Дашдондовын Баярцэцэг


Ардчилал өөрөө шудрага ёс биш бөгөөд нийгэмд тогтоосон шудрага ёсны төлөө чанд байр сууриа хамгаалахад л ардчилалын мөн чанар буй бөлгөө. Аливаа нийгэмд тогтсон дэг журам, жаяг хэмээгч үхширсэн хэвшмэл хуучирсан ойлголт хэллэгт тусгалаа олж шинэчлэл явагдах асар олон боломжинд саад тотгорыг цаг ямагт үүсгэн, сэтгэлгээнд тун хортойгоор нөлөөлж байдаг. Чөлөөтэй сэтгэх гэгч шуудаар үзэл бодлоо илэрхийлэх эрхэт эрх чөлөө бөгөөд дэлхий даяаршиж буй эринд өв соёлоо хадгалж үлдэх, ёс заншлаа хадгалан өвлүүлэх асуудлуудад торох зүйлгүй байх нь жинхэнэ утгаараа эрх чөлөөний дуулал болсон XXI-р зуун билээ. Үгсэн хуйвалдсан мэт хэл соёлоор гадуурхан түүхийг гуйвуулан худал таниулах гэдэг жишээ бүхүй гэмт хэрэг. 2013.III.30

  Суурин иргэншлийн үеийн үед хүсэн мөрөөдөж хэрэгжүүлсээр ирсэн соёл бол КАПИТАЛ. /энд капиталыг материаллаг талаас нь хэлж байна/ Капитал хэмээх зохиолыг бичсэн зохиогчийн гол санаа ч тухайн цаг үедээ өөрийн төвшнөөс л олж харсан өөрчлөлт байсан юм. Энэ ч утгаараа /шууд ба шууд бусаар/ агуу их хэмээгч цол болох шахсан Мао-гийн мөрөөдөлд гал нэмсэн Марксист үзэлд нэгэн үзэл санаа мэтээр ойлгогдсон болж таарав. Хүнд үйлдвэрлэлийн буюу хувьсгалын эрин цаг үед шилжсэнээр бүх асуудлууд орвонгоор эргэсэн барууны капиталистууд зүүний хөрөнгөтнүүдийг судлах замаар урвуулж нэгтгэж чадсанаар азийн орнуудад нөлөөлж, үүнийг хамгийн хойргоор хүлээн авсан ч хурдан гэгч нь хэрэгжүүлсэн улс бол Монгол. Энэ ухамсарт гарсан өөрчлөлт гэгдэх алхам бүрт голлох үүргийг нийгэмд эмэгтэйчүүд гүйцэтгэж ирсэн ба төгсгөлдөө ердөө л хормогч зүүсэн үйлчлэгч, ажилчин, албан хаагч, биеэ үнэлэгч өөрөөр зурагт хуудсуудаар дүүрэн тодхон харагдаж буй хүмүүс ямар ч боловсролтой эмэгтэйн нүдэнд жихүүдэс төрүүлэм, бие даан босохоос өөр арга үгүйдсэн байдалд хүргэснээр шинэ зуун эхийн эрхэт ёс, хүмүүжил, боловсрол, соёлд гаргасан амжилтуудыг тодотгон судлаагүйтэй шууд холбоотой. Тэгээд ч суурин иргэншил гэдэг дан ганц эцгийн эрхэт нийгэм бус тиймдээ ч иргэншлээс үүдэлтэй олон асуудлууд өөрөө өөрийгөө егүүтгэн шийтгэх, жинхэнэ утгаараа ЯЛ хэмээх үгэнд АМЬДРАЛ хувилсанд буй.

    Мао-гийн хүсэл бол ердөө л хүн нэмбэл хүч нэмнэ”, “ажил хийвэл ам тостоно, ажил амьдралтай золгоход голлох хүчин зүйлс нь хувийн өмч, тийм ч учраас төрөлтөд тэгтлээ анхаарлаа хандуулаагүй, зогсоо зайгүй ажиллах хөдөлмөрлөх тухай байсан, цаад утгаараа өөрийн хувийн орон зайг үгүй хийсэн мэт санагддаг. Энэ бол Мао-гийн хүсэл мөрөөдөл хаа сайгүй буйг олж харснаас бүхнийг нэг мөр төгсгөл болгохоор шийдсэнд байгаа юм. Үе үе ханз бичиж тайвшрал, бясалгалт баяслыг олж хүртдэг байсан түүний зорилго биелсэн ч тэрээр жинхэнэ ахуй хоосон гэдгийг хэт шүтсэн үзэлтэй хүн байсан нь илт. Гэсэн хэдий ч жинхэнэ мөрөөдөл нь байсан цорын ганц зүйл эх орон ч бус үндэс угсаа ч бус биелэгдэшгүйг олж харах байсныг л шинэ үеийнхэн нь ойлгосонгүй! Иймээс ч нүүрэндээ наасан багийг хуулахад хоосон гэдэг хичнээн бодит болохыг таних, энгийн үнэнийг шууд өгүүлснийг ойлгоогүй байсанд нийгэм тэр чигээрээ буруутай. /Энд Мао-г Маркс-тай харгалдуулсны учир эдгээр суут хүмүүс хэзээд жирийн хүмүүс гэдгээр надад ойлгогдох болно гэдгийг зориуд тодруулан тэмдэглэсү./


ӨӨРИЙГӨӨ АЛДЧИХАВ, ТЭР ЧИНЬ Л ЖИНХЭНЭ ӨӨРИЙН БИ. Эртний хэлц үг.


БУРХАН ХЭЛЖ ЧАДАХАА Л ХЭЛСЭН ТҮҮНИЙГ СОНСОЖ БУЙ НЬ ӨӨРИЙН ЖИНХЭНЭ МӨН ЧАНАР, ЭНЭ БОЛ УРЛАГ.” 

Манант үүлсийг олж хараад бид ямар сайхан юм бэ хэмээн өөрийн эрхгүй санаа алддаг. 



    Xүн атал сүнс, агаар мэт тунгалаг гэрэлтсэн төсөөлөлдөө сэтгэл зүрхээрээ гэрэлтэн уншдаг эмэгтэйн хөрөг цээжинд нэвт үзэгдэн бодлоос хамаарал бүхий зүүдний айлчлалыг тайлан уншиж, бурхадад бид юу өгч тэдэнд өөрийн би -г хэрхэн илэрхийлдэг билээ гэдгээс хамаарч зан суртахуунь ёс зүй танигддаг ч энэ нь үгүй оргүй хоосны хэл адил. Хэрхэн нарны сацраг цагаан зураасаар бичигдэн урласан мэт гэрэлтэн асах вэ. Бурханы ажил үр дүнд засвар хийх буюу. 


/Пс: Дашрамд бичигч бээр Маоист ч Марксист ч Буддист ч Акмэист ч Авилгалч ч бус буюу. /





2013.V.11 17:54
Улаанбаатар
МОНГОЛ УЛС