Saturday 23 September 2017

“Харахыг хүссэн хэний ч өмнө цэцэгс ургаж л байдаг"

гэрэл зургийг: Дагвадоржын Амгалан, нийтлэсэн огноо:9 сарын 17, 2017.
гэрэл зурагт өгүүлсэн Дагвадоржын Амгалангийн нийтлэл: БОЯ зөвшөөрлөө цуцлахыг шаардаж байна. Хилийн шалган нэвтрүүлэх, Гаалийн ажилтан та бүхнээс хилээр гаргахгүй хориглохыг хүсье. Монголыг цөлжүүлэх асар хор уршигтай дайсагнасан шийдвэрээ цуцла. Энэ жирэвгэр дэврүү гэдэг эмийн ургамалыг өөрөөр газрын судас хэмээн нэрийддэг. Тал хээрийн газарт чийг барьж тогтоох онц чухал үүрэгтэй. Ингэж түүхэд Устахаас гадна цөлжилт үүснэ. Энэ үндсийг Хятад руу гаргадаг. 1кг нь 9000 төг. БОЯ-аас зөвшөөрөл өгдөг гэнэ. Үндсээр нь ийн устгаад байхаар хожим юу болох бол ?


Харахыг хүссэн хэний ч өмнө цэцэгс ургаж л байдаг.    
 -Анри Матисс
Газрын судас болох ЖИРЭВГЭР ДЭВРҮҮ хэмээгч хөрсний бүхий л охь ургамалын үндсийг бид өөрсдийн шинжлэх ухаанаар судалсан уу. Тийм. Хуучин цагт Монгол уламжлалт анагаах ухаан, домч оточууд үе дамжуулж судлаж хэрэглэж ирсэн эмийн жороо өвлүүлэн үлдээдэг сайхан уламжлал бий. Бараг бүхий л судар жор бичиг оточ маарамбууд бичээч судлаач нараа хувьсгалын эсэргүү хэмээн хэлмэгдүүлэлтийн галд өргөөд өнөөг хүртэл хэлмэгдэгсдий ар гэрийг хамгаалж, түүхээ өмөөрч, өөрсдийгөө эргэцүүлж, аливаад үргэлжлүүлэн буурьтай хандаагүй, чадаагүй улс МОНГОЛ.

Хятадууд аливааг үрслүүлж төлжүүлж эрлийзжүүлэхдээ тун гарамгай. Үүнийг би энэ улсад сурч байсан хүний хувьд сайн мэднэ. Тэгээд ч зэрлэг ургамал гаршиж гэршихдээ маш хурдан. Дэлхийд судлагдаж танигдаагүй олон төрөл зүйлийн ургамал монгол орны онгон байгалийн хөрсөнд мэндэлдэг, мөн төдий хэмжээгээр устаж буй. Шалтгаан нь өнөөх хөрсний гэмтэл, нөхөн төлжүүлэх үйл ажиллагаа орхигдсных. Энд хятад хүний зан хэмээн тодорхойлж болохуйц хүн судлалын бичвэр бичдэг ч бил үү нөхөд өө. Урадын Э. Булаг гуай Монгол хүн гэж хэн бэ гэдгийг бага ч атугай бидэнд биднийг ухааруулж өгсөн шиг. За энэ ч яахав, гол хөндөж буй сэдэв рүүгээ эргье.
ҮР. ҮРС. ҮРСЛЭХ. Эр эс эм эс нийлж хүн бүрэлдэхийн тул эмэгтэй хүн хэвлийдээ эсийг маш тодорхой хугацаанд тээж хүн төрүүлээд эм хүйсийн хүн эх хүн ээж болдог. Эр хүйсийн хүн нь Эцэг болдог. ЭЦЭГ ЭХ гэдэг бидний ӨВӨӨ ЭМЭЭ, ААВ ЭЭЖ, ААВЫН ААВ, ААВЫН ӨВӨӨ, ӨВӨӨГИЙН ААВ, ӨВӨГ нараа нэгтгээд ӨНДӨР ӨВГҮҮДЭЭ ЭЛЭНЦ ХУЛАНЦ болгон тус бүр оноон нэршиж, тус бүр тусгай дэг уламжлалт ёс, удмын судрын уншлага мөргөл тайлга тахилгын зан үйл өвлөж үр хойчдоо ухаанаа үрслүүлсээр эртээ урьдын цагт хэмээх үлгэрт гардаг өвгөн эмгэнүүд амьдарч, түүхүүд домог тууль болж үдсэн. Тэр нэгэн цагт, үлгэр уншиж дуусчихаад Годо маш ихээр гайхширч, энд өгүүлээд буй ийм хачин хачин үйл явдлууд яагаад надад тохиолддоггүй юм бол ? хэмээн хэрэндээ л өөрийн бүхэндээ дүн шинжилгээ хийж суув. Тэр үед яг юу уншиж байснаа одоо тод санадаггүй, гэхдээ л уншсан номонд АМЬДРАЛ хэмээх үг маш ихээр дурдагдсан байсныг, түүнээс өмнө, бага ангид сурч байхад Монгол Хэлний хичээл дээр багш гэнэт цээж бичиг хийлгэхэд (тэр үед миний санахын томоохон хэмжээний цээж бичиг хоёр дахь удаагаа бичиж буй туршлага) бага ангийн 38 сурагчаас хоёр гурван хүүхдээс бусад нь бүгд АМЬДРАЛ гэдэг үгийг алдаатай бичсэн тухай багш цээж бичгийн дэвтэр тарааж өгөхдөө анхааруулсан тул, АМЬДРАЛ гэдэг үгийг дунд сургуулиа төгстлөө алдаагүй бичихээр чармайн анхаардаг болчихсон байсан үе л дээ. Бас л гэвч, чухамдаа амьдрал юу болохыг таашгүй мэт санагддаг үе хүүхэд насанд олон. Энэ талаар бодохыг ч хүсдэггүй байх нь их. Үргэлж ширээний ард юуг ч юм шагайн суудаг, хачин нам гүм, ширээнээ суухаараа хөшөө шиг болчихдог аав, аавтайгаа ярилцах цаг маш ховор, учир нь үргэлж завгүй, харин надад асууж хэлэлцэх үгс ярилцах асуудлууд асар их. Ном уншсанаас болж шүү дээ. Гэтэл дотроо оволзоод буй тэдгээр асуудлуудаа хэлэлцэх хүмүүс бол, ээж аав эмээ өвөө нар, тэд бүгд завгүй тул өөрийнхөөрөө тунгаагаад нам гүмхэн бясалгадаг болчихсон байлаа. Үлгэр уншиж дуусчихаад тэр нэг өдөр, ааваасаа асуув:
-Аав аа, амьдрал гэж юу вэ ? аав минь хэсэг дуугүй, сонсоогүй дүр эсгэн сууж байснаа, (түүний сонсож буйг би мэднэ), -нааш ир миний охин, хэмээгээд хийж байсан ажлаа түр хажуу тийш тавьж, надад АМЬДРАЛ ГЭЖ юу болох тухай, анхны ойлголтыг зөвхөн надад зориулж тодорхойлохдоо зурж тайлбарлаж өгсөнсөн. Амьдрал гэж юу вэ ? хэмээсэн миний асуултанд тэрбээр: –Мод, -Цэцэг, -Ургамал, хэмээн хариулсан юм.
Үр Үрс Үрслэх, моддыг, цэцэгсийг элдэв төрлийн бүхий л ургамалыг үрслүүлж олшруулж тарьж өсгөж болдог бөгөөд газрын хөрсөн доор нуур, тэнгис, гол, мөрөн, булаг, шандны усны судаснаас барилцаж ойролцоо төрлийн модот ургамалын үндэсний тогтолцоо хөрсний чийгийг тэнцүүлж түгээж хадгалж, ургамалын аймагт аливаа төрөл зүйл устаж мөхөх аюул нүүрлэхэд мөхөж буй аймгийг ямар шалтгаанаас үүдэлтэйг нь мэдрээд төлжүүлж нөхөн ургуулдаг, ховор ургамалуудыг хамгаалж хадгалан КОДлох чадвар бүхий, хүний уураг тархиар бол ДНА ийн суурь болсон газрын судсыг хөндөж хэрхэвч болохгүй (тэр тусмаа мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн хувьд). Өөрөө бол ЖИРЭВГЭР ДЭВРҮҮ, харахад хэнд ч үл ойлгогдох мод адил үндэснүүд ямар ч ургамал болон хувирч чадна аа гэсэн үг. Гэтэл нэг зуднаар, нэг ганаар бүхий л ургамал сүйдэхдээ тулбал газрын судас бүгдийг амьдруулах эрчим чадлыг тээж хүчийг шилжүүлэн ургамалын аймгийн судсыг тэр чигт нь атгаж барьж байдаг ХӨРСНИЙ ОТОЧ. Хэрэгтэй хэсэгт чийг дамжуулж хадгалж байдаг. Хүслээ шивнэхэд шидэт үндэс таны хүссэнийг ургуулж өгнө. ХӨРСНИЙ ОТОЧ үүргээ умарталгүй хэдэн сая жилийн тэртээгээс, хэнээс ч илүү өндөр урт наслаж буйн учир дорнын уламжлалт анагаахын эм бэлдмэлийн үүргийг гүйцэтгүүлэхээр хөрснөөс их хэмжээгээр хууль бусаар гарган авчээ. Энэ үйлдэл нүүдэлчдэд байж боломгүй үзэгдэл, тэвчишгүй хэрээс хэтэрсэн арга, хэзэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ ч үл өршөөж болох санаа. Би л хувьдаа эрсэргүүцэж байна.

ҮНДЭС. ҮНДЭСЛЭХ. ҮНДЭСТЭН.
Олон жилийн дараа, нэг мэдэхэд ЖИРЭВГЭР ДЭВРҮҮ хэмээх газрын хөрсний судсаа урд хөршид атгуулчихаад өөрсдөө өвдөөд өндөр үнээр эм тан залаад сууж байх вий. Ардчилал эхлэв үү үгүйтэй зэрэгцээд бугын төрөл бүрийн эвэр, арьс хөрс, ашигт малтмал, түхий эдээ цэврээр нь Хятад улс руу зөөж оронд нь хиймийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн торго дурдан чихэр будаа жимс ногоо гутал хувцас авч байсан. Энэ үед монголд үйлдвэрүүд байсан уу гэвэл байсан, бид өөрсдөө бүхнийг үйлдвэрлэдэг байсан. Хальж цалгихгүй ч дотооддоо чанартай бүтээгдэхүүн урлаж бүтээгээд өөрсдийн хэрэгцээгээ хангаад болоод л байсан. ХҮН гүрний үед ч ийм л байсан. Хөгжлийн хэтийн бодлого байсан бол бид үндэстний даавуу цаас торгоны үйлдвэртэй болох хугацаа болсон л баймаар. Гэтэл бодит байдалд бүх зүйл өөр ажээ. Учир нь нүүдэлчид хөрсөнд гүн хүндэтгэлтэй хандааг байсан нь эх сурвалжуудад тэмдэглэж үлдсэн нь бий. Бид яагаад энэ олон мянган жил дайтаж байлдсаар ирсэн юм бэ ? Ердөө л эрүүл хөрс, цэвэр байгал, онгон дагшин байдал, өөрсдийн соёл болох нүүдлийг иргэншил болтол тэмцэж өмгөөлж хамгаалж дайтаж байлдсаар азийн цээжинд бүхий л үеийн турш амьдарсан шүү дээ. Байгал дэлхийгээ хайрлах, эх дэлхийтэйгээ харьцаж ойлгож шинжиж таньж ярьж тэмдэглэж занших нь нүүдэлчин хүний соёл бас уламжлал. Цаашид бидний өвлүүлэн үлдээх нутаг минь энэ л дагшин ариун онгон хэвээр хадгалагдан үлдэх аваас хойч үе 21-р зуунд энэ хорвоогийн хамгийн энэрэнгүй ариун сайхан сэтгэлийг өвөг дээдсээсээ үргэлжлүүлэн өвлөн авч, үеийн үед гайхамшигт суралцсаар байх болно. ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ хэмээн дэлхий даяар шуугиулаад буй урлагийн ерөнхий хандлага ЯГ ИЙМ, ийм гэж байгаль дэлхийн баялгийг дур мэдэн ашиглаж ултай суурьтай судлаагүйгээс үүдэлтэй хойч үед тохиож буй хор уршиг түүнээс үүдэлтэй зөрчлөөс болж өмнөх үетэйгээ байлдаж буй бүтээгч хүмүүний оюун санааны дайн шүү дээ. ХЯТАД бол маш эртний суурин иргэншлтэй, түүнийг дагаад шунал тачаалаа барьж дийлээгүй үндэстэн улс. ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭНД бидний ахуйн хэрэгцээний шуналт сэтгэлгээг тэд эртээ дээр үеэсээ л судалчихсан юм шүү дээ ТҮҮХ уншдаг бол. Та бүхэнд хэрэв үнэхээр эвдэх хэрэгцээ байгаа бол өвд, шанал, зов, тарчил, гэтэл хэн л өвдөхийг хүсдэг билээ. Эх дэлхий болсон газрын судсыг сийчиж хувьдаа ашиглана гэдэг өөрийнхөө судсыг сугалуулж бусдад зарахаар санал болгож буй үйлдлээс ялгаа юун. ДАХИН НЭГ БОД ДОО. ТУНГАА ДАА. Дэлхий даяар цөлжилтийн эсрэг, цаг агаарын өөрчлөлт дулаарлын талаар хэлцдэггүйсэн биш бил үү. Эрхтэн шилжүүлэн суулгах бизнес бий л дээ. Түүнийг тойрч үүсэх элдэв эрхтэн зарах донор хүмүүс бий болж доноруудын чэнжүүд хүртэл үүсч улмаар бүлэглэл үүсгэж мафи болтлоо хөгжөөд хүний наймаа хэмээх аймшигт хэргүүд Хорин нэгдүгээр зуун руу хөл алхан орж эргээд бүх зүйл бүхэлдээ утгаа алдаж дэлхийн улс орны бүхий л нийгэмд хуурамч хямралууд эмх замбраагүй байдал, улс төрийн хувьсгалт бослого, гарч буй үр дүнд ядуурал өлсгөлөн, байгал орчны\экологийн тэнцвэрт байдал улам бүр өдөр ирэх тутам дэлхийн хурцадмал асуудал болсоор л байна. Утгаггүй ХУРАЛ цуглаан үргэлжилсээр л. Маш хар, ерөнхий таамаг төдий санаа: ингээд ажаад байх нь эх орныхоо хөрсийг юу ч үгүй сэндийчээд баялгаа ухчихсан ард түмний хойч үе увайгүй цадиггүй эрүүл бус болж төрөл арилжаад ухсан нь санаачилсан нь бараг л...... заза та бүхэн миний хэлэх гээд байгааг ойлгож буй биз ээ. Дэлхийд олон удаа дайн болж, удаа дараа байгалийн гамшиг нүүрлэж үүнээс далайн хар шуурганы хүчийг хэн ч зогсоож сөрж одоогоор хүчрэхгүй л байна, эл дэгдээд буй шалтгааныг чухам аль улс оронд нүүрлэсэн гамшиг болох, тухайн улс эх дэлхийтэй, хөрстэй хэрхэн харьцсан байдлаар дүгнэн тодорхойлох боломжтой. Таамаг шүү. Манайхан баялгийн хараал хэмээн нэрлээд буй хараалыг хэн нэгэн хүчтэй бөө тэдний онгод савдаг навдаг хүрч ирээд хараачихаад эс бөгөөс туслах гээд байгаа бус юм аа, ДЭЛХИЙ ЭЭЖид нарны аймгийн ганцхан цэнхэр гарагийн СҮНС гэж бий. Сүнсэнд итгэдэггүй хүмүүс ойлгохгүй биз ээ. Ойлгох гээд ч хэрэггүй биз. Харин эртний сударт ДЭЛХИЙН СҮНС байдаг тухай тэмдэглэгдэж үлдсэнийг өнгөрсөн хэдэн жилд уншсан юм. ЕР НЬ шуналт шулам, эргүүтсэн толгойтой хэдхээн хүмүүсийн гавъяагаар л нэг хэсэг газар тэр чигээрээ ЦӨЛ болчихож байна гээд төсөөлөөд бод.
Манай БАЙГАЛ ОРЧНЫ ЯАМ ажлаа хийж мэддэггүй, маргаашаа боддоггүй, улсын төсвийг харалган үрэн таран зарцуулагчид, боловсролтой хувхай хулгайчуудад зохих шанг нь өгөөд тэмээ яамааны махны халууны тухай ярилгүй шууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Элдэв ургамлын охь шимийг хүртэгч мал зундаа тарга тэвээрэг авч хахир өвлийг даван онд мэнд орж бид уураг тэжээлээр баян махаараа хүнс хийж, хорвоод хосгүй бэлгэдэл бүхүй цагаан сараа тэмдэглэж, хонины махнаас хүч тэнхээ авдаг бус уу. Бид Гэж ЭХЧҮҮД. ЭЭЖҮҮД. Монголчууд эмэгтэй хүн нярайлахад бүтэн хонь гаргаж төрөл бүрийн унд шөл хүнс хийж тэнхрүүлдэг. Хонины годон хөхөж өсөөгүй эрт цагийн монгол хүн үгүй биз ээ. Тэнхээ тамир сайтай ээжийн хүүхдүүд хөлд ороод л хурдан морио унаж, хэлж ярьж сураад л хонь малаа хариулж, байгал дэлхийтэйгээ эвтэй найртайгаар ажин түжин амар жимэр амгалан уужуу дөлгөөн тайван саруул эрүүл хурц мэргэн ХҮН болж өсч өндийдөг билээ. Монгол хүний IQ өндөр шүү. Дэлхий дээр хамгийн эрүүл хөрс түүнд ургасан хүнсээр өнөөдөр умардын орнууд эрүүл, хоргүй хүнсээр тэргүүлж байна. энэ бол БАЯЛАГ. Учир нь хэтэрсэн шуналд баригдаж сохор ашгийн төлөө амьдарч байгаагүй нүүдэлчид төмс, лууван, тарвас, улаан лооль, өргөст хэмх гэх мэт хүнсний ногоог химийн аргаар хүчлэн томруулах тухай санаж ч байгаагүй тиймдээ ч хоргүй эрүүл, манай орны байгалд зэрлэгээр ургадаг боловч гэршүүлээгүй гаршуулаагүй ургамал жимс ногоо зөндөө шүү дээ. Та бидний нийгэм өдрөөс өдөрт шинжлэх ухааны ололтуудтай танилцаж техник технологи алхам алхамаар хөгжиж буй энэ үед эхлээд СУДЛАХ. Дараа нь суралцах. Тэгээд эзэмших. Үүний хойно мэргэших. Мэргэшсэн мэргэжилтэн болоод технологио удирддаг болж, технологийг бүрэн эзэмшиж өөриймшүүлээд салбар бүр өөрсдийн лабраторийн хүрээнд ажиллаж эхлэх горим бий. Мэдэхгүй манай дүрслэх урлагийн салбар лав ийм. Технологи мэддэг мэргэжилтнүүд, технологийн өндөр хөгжилтэй улсууд дэлхийн хөгжлийг удирддаг. Хэрхэн хөгжих, хөгжүүлэхээ ч мэддэг. Учир нь бүхнийг эртээс эрт төлөвлөөд шийдчихсэн байдаг. Яг энэ иргэншлийн хөгжлийн төлөвлөгөөг хэн бодож олсон гэж санана. БУРХАН. Бурханы санааг эвдэж сүйтгэж бусниулдаг бусармаг үйлдлийг газар дээр нь зогсоож тэр дор нь шийдэж зохих шийтгэлээр шийтгээд асар хурдан хариуцлага тооцож дараагийн үед шилжүүлж, тэд ч үүргээ шат алхам бүрээр мэдрэх ёстой. Гол нь дараа үе бэлтгэгдсэн жинхэнэ мэргэжилтэн байх нь чухаг. Бүтээхдээ гол нь биш л дээ, барилга барих гэж яарах ч юм уу, ямар нэг юм босгож бүтээх гээд сандарч яарах хэрэггүй. Тэртээ тэргүй бидний цаг үеийн хэрэглээ хэрээс хэтэрчихсэн байна өнөөдөр, ядаж эргэн тойрноо хар даа, танд салхилаад суух ногоон байгууламж байрны чинь голд байна уу, машинууд дуут дохиогоороо дарамтлаад байхааргүй налгар орчин хотод байна уу ? баахан л гуанз, караоке, дэлгүүр байхаас дэлхийн жишигт тэнцэхүйц ганц сайн галерей байна уу ? Түүхээ, малтлагын олдвороо хадгалах, дэлгээд үзүүлэх стандарт горим хангасан музей байна уу ? Засгийн газар яг юу төлөвлөж суудаг юм бол ? Тулга тойрсон ширээний хэрүүл нь чи, би, идсэн, уусан, ухсан, авсан, алсан, талсан, тоносон, дээрэмдсэн, луйварчин хэмээх хэрүүлүүд хэчнээн жил үргэлжилэв ээ. Уг нь үндсэн хуулийн хэрэгжилтийг батлаж байх ёстой хүмүүс шүү дээ УИХ нарууд. УИХ Даргыг нь та бүгд надаар хэлүүлэлтгүй биз ээ. Хэрүүлтэй айл өөдөлдөггүй гээд хатавчиндаа хөрөөний ир, зарааны үс тавьдаг. Хараал жатга хэрүүлийн бузраас сэргийлж тэр л дээ. За энэ өөр хэрэг.
1.      Та бүхэн доор буй эдгээр нэрсийг маш сайн бясалган унш. Яг юу гэсэн утга бүхий үгс байна вэ ? Монгол хэлээр доорх үгсийг утга бүрээр нь тус тус задлан тунгааж дахин нэг бодоорой.
2.       Одоо үг тус бүрийн холбогдох цаад утгыг амьдарч буй нийгэм, өөрийн амьдралдаа тусгаад тунгаан эргэцүүлээд үз. Үүнд:

-БУРХАН, ШАШИН, ТӨР, НАМ, ЗАСАГ, ИРГЭН
-БАЙГАЛ ОРЧНЫ ЯАМ (БОЯ)
-БОЛОВСРОЛ + СОЁЛ + ШИНЖЛЭХ УХААН + СПОРТ = ЯАМ (БСШСЯ)
-ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР (ЗГХАСУГ) гэх мэт.... бүгд. Та өөрөө ч багтаж буй гэж мэд.

3.      Дүгнэлт хийх чадвар гэдэг өөрийн гэсэн үзэл бодолтой энэрэнгүй сайхан сэтгэлтэй сайн       хүн болж төлөвшхийг хэлнэ. Хүнээс үндэстэн бүрдэнэ. Үндэстний бодлого бидэнд бий юу ? дахин хэлэхэд үргэлжлүүлээд түүх унш.

     
Эцэст нь бидний ядуу байгаагийн шалтгаан ердөө л энэ. Улс төр, нам засаг, бүх төрлийн ЯАМ. Хийж бүтээж буй зохион байгуулж буй ажлууд нь дандаа ЗАЛУУ үеийнхний цусыг сорж, махыг мөлжигчид. Сүртэй сүртэй хэрэгжүүлээд буй төсөл нь Контэмпорари бүтээлчийн ганц үзэсгэлэнгийн дайд ч хүрэхгүй. Нэмээд ЯЛГАА нь: нэг зураач бүтээлч үзэсгэлэнгээ дэлгэхэд өссөн төрсөн үеэсээ сургууль төгсөх хүртэл зарцуулсаноюун санаа, холбогдох зардлууд ихэвчлэн тухайн ХУВЬ хүний гэр бүл, ар гэрийн гавъяа нөөлөг нөмөр байдаг. Зарим азтай нь хувь тавилан л биз. Харин амьдрал дээр бүтээлч болтлоо сурч боловсроод, нийгэмдээ сурсан мэдсэнээ, бүтээлээ хүргэхэд бүтээлчийн насаараа хөдөлмөрлөсөн оюуны бүтээлийг нийгэм нь хүртэж таашааж зарим хөлдүү нь тархиа хөдөлгөх төдий сэрээд төд мартдаг. Гэтэл сайн сайхан бүхнийг бүтээхийн төлөө бүтээгч урчууд оюун ухаанаа үеэс үед уралдуулдаггүй гэж үү. Бидэнд дэлхийн урлагийн түүхэнд мандаж сэргэж явсан цаг бий. Үндэстэн өөдлөж дэвжиж гайхшруулж явсан түүх бий. Хааччихав аа тэр бүхэн. Уураар бус ухаанаар мунхаг алдаа бүхнээ ухаарч, түүхэн алдаагаа давтахгүй байхыг эрмэлзэх ёстой бус уу бид.
ЗАСАГ ТӨР, ЯАМДУУД, ТӨРИЙН ӨМЧИЙНХӨН ? ганц ажил хийхэд ганц ширхэг тэвнэ утас ч хувиасаа, өөрөөсөө гаргаж чадахгүй, ганц бичгийн цаасыг ч болтугай төсвийн мөнгөөр зохицуулаад сурчихсан эл харьцангуй байдал, ялзарсан тогтолцоог үнэндээ үзэн ядаж байна, халах цаг болсон. СЭТГҮҮЛЧИД үнэнийг илчлэх цаг ч болсон.
Энд бичсэн бүхэн ганц цагийн лекц. Манай урлаг судлаач, доктор Ц.ЦЭНДПҮРЭВ нэг цагийнхаа лекцийг хүн тус бүрт 40-60 мянгаар үнэлсэн. Энэ нь гадаадад их сургууль дүүргээд ирсэн мастер, доктор цолтой залуу судлаач нарын цалингийн дундаж үнэлгээ. Харин бодит байдалд, их сургуулийн залуу багшийн лекцийн нэг цагийн үнэлгээ өнөөдөр хэд билээ ? Мөнгөө төлөөд лекцэнд суух нь бүү хэл сургалтын төлбөрөө төлж дийлэхгүй оюутан залуусаар нийгэм пиг. Багш нар нь цалингаа голоод таг. Хөдөө нутаг нь эзгүйрээд ажин түжин. Энэ байдлыг ашиглаад харийнхан эх орон, газар нутгийг нь эзлээд, бүр суурьшаад, бүр баялгийг нь ухаад, бүр эзэмшээд, тэгээд хүн хүнээ мөлжиж дарлаад энэ мэт жишээ түүхэнд олоон олон. Харин улс, засгийн ажлын талбарт байдал үүний яг эсрэг. УИХ гишүүн, хууль тогтоогч, батлагч, шүүгч хүн гэдэг ийм ийм ийм ийм, тийм тийм тийм тийм хүн ч болж болдог юм байна, ерөөсөө би УИХ гишүүн болохоор шийдлээ. ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ? та минь ээ. Сэхээтэн хүмүүс хаана юу хийж байна вэ ?
Хувь заяагаар нь тоглоод уландаа гишгэчихсэн, бяцалчихсан эдгээр хүмүүсээс яг юу хүлээгээд, яг юу горьдоод, яг юунд найдаад байгаа хэрэг вэ ? би юу ч ойлгохгүй байна. Үнэхээр. Юу ч ойлгохгүй гэж яг юу ? хэмээвээс хүмүүс яагаад ийм бурангуй хэвээр, байгал дэлхий яагаад ийм өгөөмөр уудам байдаг юм бэ, БУРХААН?

БИД ГОЛ НЬ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.  Уравгар сул дорой хүүхдийг бусад нь дээрэлхдэг дээ. Хүүхдүүдийн жишээнээс ажвал. Яг үүнтэй адилхан, хэн үнэнч хүмүүжилтэй ажилсаг байгаа нь нийгмийн дундаж давхрага, ядуу. Зарим нь нэн ядуу. Ядуу хүнийг хэн ч дээрэлхэж чадна, ядуу хүнийг хэн ч өмгөөлөхгүй. Ядуу улс орны иргэд үүрд адилхан ядуугаараа дуудагдана. Тиймээс арай хүнлэгээр БУУРАЙ ОРНЫ ИРГЭН. БУУРАЙ ОРОН, ХӨГЖИНГҮЙ ОРОН ЛЮКС ОРНЫ ангилалд тэнцэхгүй, хүмүүжилтэй хүмүүс ч тэр, хөөрхөн төрсөн ч адилхан нэг үгээр ТЭНЭГ, эрт цагт БҮДҮҮЛЭГ, ЗЭРЛЭГ гэдэг байжээ биднийг. Би гэвч үүнд хэзээ ч эмзэглэдэггүй. Учир нь Монгол хүмүүсийн зөв байсан. Одоо ч зөв. Япон хүн Америк руу зүгээр л нисч болно. ВИЗ миз хэрэггүй, тизтэй даатгалтай л бол болоо, гэх мэт хөгжилтэй орны зэрэглэлийн ялгаанууд арилахгүй хэвээр л байгааг та бүхэн ер анзаарахгүй байна гэж үү. ИХ НАЙМ, ИХ АРВАН ЗУРГА, ХОРИН НЭГийн уулзалтууд, бид тэнд алга. Учир нь тэнэг, хэт ухаантай ч юм уу. Гэтэл Ядуу гэх ойлголт яг юу билээ ? ЮУСАН БИЛ ЭЭ ДЭЭ ХӨ.
Хөрсөндөө ДҮҮРЭН эмийн ургамал нуучихаад бид өөрсдийгөө албаар ядуу хэмээгээд байгаа хэрэг үү ? газартаа дүүрэн баялагтай байж бид ядуу үзэгдээд байгаа хэрэг үү ? ЯДУУ гэж яг юуг, БАЯН гэж яг юуг хэлээд байгааг эрх биш надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа хэмээн найдаад, цаашид бид XXI зуунд, тэмцлээр олж авч үлдсэн газар нутгаа хамгаалж, эх орныхоо төлөө буруу үйлдэл хийсэн хэн бүхнийг тэр дор нь хатуу цээрлүүлж сурах хэрэгтэй болоод байна. Энэ бол та бидний эрүүл мэнд, саруул оршихуйтай салшгүй холбоотой асуудал. Авилгалчин хүний хүүхэд авилгалчин байх албагүй. Гэмт хэрэгтний үр хүүхэд заавал гэмт хэрэгтэн болохгүй. Гэрэлт ирээдүйгээ ШИМА-НУСНУУД-ААС ядаж өмгөөлье. ЖИРЭВГЭР ДЭВРҮҮ амьдрал. Нүүдэлчдийн оршихуйн үндэс, хөрсөндөө л оточ, лусыг тэмтрэгч, сахиул, эх дэлхийн судас, оюун санааг төлжөөгч.

МОНГОЛ УЛС МАНДАХ УУ ЯЛАХ УУ ЭНД ОГТ 

ХАМААГҮЙ АСУУДАЛ.




19:40

23/IX/2017

Улаанбаатар хот,
МОНГОЛ УЛС

ГОДО.